sonin.mn

Хамгийн бага тэтгэвэр авч байгаа ахмадуудын тэтгэврийг илүү хувиар нэмэх, УИХ-ын гишүүдийг өөрсдийн үйл ажиллагааны зардлаасаа хасч төсөв батлахыг шаардсан иргэдийн жагсаал төрийн ордны гадаа болж байна.


Жагсаал хийж буй иргэдийн төлөөлөл 2026 оны улсын төсвийг батлахтай холбоотой асуудлаар эсэргүүцлээ илэрхийлж, татвар төлөгчдийн мөнгийг зөв хувиарлахгүй байна гэж үзэн УИХ-ын гишүүдийг хэмнэлтийг өөрсдөөсөө эхлүүлэх, Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нартай уулзах зэрэг шаардлагуудыг тавьж, хэрэв хүлээн авахгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжнэ гэдгээ илэрхийллээ.



М.Чой