sonin.mn

Баянгол дүүргийн XI хороо Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хонгилоос цогцос олджээ. Тодруулбал, энэ сарын 6-ны өдөр тус эмнэлгийн ажилтнууд дулааны шугам сүлжээ болон подвальд шалгалт хийжээ. Гэтэл энэ үеэр нас барсан хүний цогцос олдсон байна.

Албаны хүмүүсийн мэдээлснээр нас барсан хүн Сонгинохайрхан дүүргийн XXV хороонд оршин суух 27 настай эрэгтэй П гэгч байсан бөгөөд өөрийгөө боймилсон байдалтай байсан аж.

Энэхүү хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс шалгаж байгаа юм байна. Талийгаач нас бараад нэлээд удсан байдалтай байсан гэнэ. Мөн подвалийн цоожийг гаднаас эвдэж орсон байсан аж. Тус эмнэлгийн эмч. ажилчид “Хүний цогцос хонгилоос гарсан тухай яриа гарсан. Гэхдээ бид нарийн мэдэхгүй байна” гэлцэж байлаа.

Тус эмнэлгийн нэгэн ажилтнаас тодруулга авсан юм. Түүний нэрийг өөрийнх нь хүсэлтээр нууцаллаа.

-Танай эмнэлгийн подвалиас хүний цогцос олдсон гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-Хэзээ амиа алдсан хүн болохыг сайн мэдэхгуй байна. Ер нь нас бараад удсан байдалтай байсан гэсэн. Манай ажилчид дулааны шугам сүлжээнд шалгалт хийж байгаад олсон байна лээ. Энэ сарын 6-ны өдөр 09:00-10:00 цагийн хооронд цагдаа нар цогцсыг аваад явсан.

-Талийгаачийн талаар өер мэдээлэл байна уу?

-Өөрийгөө боймолж нас барсан байсан гэсэн.

-Танайх нь дулааны шугам сүлжээндээ тогтмол шалгалт хийдэг үү?

-Ер нь тогтмол шалгадаг. Харин талийгаач амиа хорлосон хорлосноос гадна подвалийн цоож нь зүүгээстэй байсан болохоор эрт анзаараагүй юм шиг байна лээ.

Н.Алтанцэцэг

Эх сурвалж: