Замын халтиргаа гулгаа жилийн жилд нийслэлчүүдийн толгойны өвчин болдог билээ. Нийслэл хотод өвлийн улиралд дунджаар 20-24 удаагийн хур тунадас буудаг олон жилийн үзүүлэлт бий. Харин энэ жилийн хувьд харьцангуй тунадас багатай дулаахан өвөлжлөө. Гэтэл сүүлийн хэдэн өдөр хүйтний эрч чангарч, цас орсноор халтиргаа гулгаа эрс нэмэгджээ.

Шөнөдөө орсон цас өглөө халтиргаа гулгаа үүсгэж, автозамын хөдөлгөөний эрчмийг улам бууруулдгийг өчигдөр өглөө харж болохоор байсан юм. Халтиргаа гулгаа үүссэн үед замыголон төрлийн технологиор арчилдаг. Манай улсын хувьд энэ нөхцөлд давс, бодис болон тохижилт үйлчилгээний ажилтнуудын хүчээр цасыг хайлуулж, цэвэрлэдэг.

“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл" ОНӨААТҮГ өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд цас орсон үед ажиллах бодис цацах Камаз долоон ширхэг, Бонго таван ширхэг, Зил 130 гурван ширхэг, цас мөс хусах, түрэх Ковш хоёр ширхэг, Авто грейдер нэг ширхэг, Универсиал трактор хоёр ширхэг, bobcat хоёр ширхэг зэрэг тусгай зориулалтын тоног төхөөрөмж болон хүн хүч бүхий 23 бригад ажиллуулахад бэлэн гэж хүйтний эрч чангарахаас өмнө мэдээлж байсан.

Харин бусад орнууд шинэ дэвшилтэт технологийг ашигласаар байна. Мөн энэ халтиргаанаас болж зөөлөн эдээ гэмтээвэл хамгийн багадаа зургаан сар, хөдөлмөрийн чадвартай болох хүртэл 1-1.3 жилийн хугацаа шаардлагатай гэдгийг эмч нар хэлж байна. Албаны эх сурвалжийн хэлснээр замын халтиргаа гулгаанаас болж гэмтэл, согог судлалын үндэсний төвд хандаж буй хүмүүсийн тоо эрс нэмэгдэж байгаа гэнэ.

Ялангуяа өндөр настан, бага насны хүүхдүүд хараа хяналтгүй гадуур явж байгаад бэртэх нь их байдаг байна. Мөн үйлчилгээний газрууд, байгууллага, аж ахуйн нэгжүүд монголын цаг агаартай тохироогүй гулгамтгай хавтан шат тавьж, ойр орчмынхоо цасыг цэвэрлэдэггүйгээс үүдэн хөлдөж мөстөн, хүмүүс халтирч унаж байгааг онцолж байсан.

Хүмүүс бэртэж байгаагийн гол шалтгаан нь явган хүний зам, байгууллагуудын шат, үүд орчмыг гөлгөр гадаргуутай хавтангаар хийсэн, байгууллагууд ойр орчмынхоо зам талбайн цас, мөсийг цэвэрлэдэггүйгээс улбаатай юм. Энэ бүхнийг ТҮК-ийнханд даатгаад орхидог. Уг нь байгууллагууд өөрсдийн эзэмшлийн талбай болон ойр орчмынхоо 50 метр талбайг цэвэрлэх ёстой.

Холбогдох журамд “Халтиргаа гулгаагаа арилгаагүйн улмаас иргэд бэртэж гэмтвэл эмнэлэг, эмчилгээний зардлыг тухайн байгууллага хариуцна" гэж заасан байдаг. Иргэд дээрх заалтыг мэддэггүйгээс эмчилгээний зардлаа өөрсдөө төлдөг. Дээрх хуулийн дагуу хохирол гаргуулах гэхээр иргэд тухайн байгууллагын гадна унаж бэртсэн гэдгээ нотлох баримттай байх хэрэгтэй гэсэн. Тэр тохиолдолд тухайн гэмтсэн иргэний эмчилгээний зардал, нөхөн төлбөрийг бүрэн хариуцдаг.

Уг хуулийн хэрэгжилтэд дүүргуүдийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Үйлдвэр үйлчилгээний хэлтэс хяналт тавьдаг юм байна. Замын халтиргаа гулгаа ихэссэнээс автомашин мөргөлдөж, шүргэлцэх явдал сүүлийн өдрүүдэд эрс нэмэгджээ. Энэ талаар холбогдох албаны хүмүүсээс тодруулахад “Өчигдрийн байдлаар 25 дугаар эмийн сангаас III, IV хороолол руу өгсөх замд автомашинууд хий эргэх тохиолдол ихэсч байна” гэсэн юм.

Хогын захын автозамд хайлуулах бодис цацах нь багасчээ

Энэ сарын эхээр цас орох үед холбогдох байгууллагууд халтиргаанаас сэргийлэх ажлыг тухай бүрт нь хийж, халтиргааг арилгаж байсан. Гэтэл өчигдрийн байдлаар Баянбүрд, Дэнжийн мянга. 32-ын зам орчмоор халтиргаа, гулгаа ихтэй байв. Энэ талаар тухайн орчимд амьдардаг иргэдээс тодруулахад “Уг нь гэр хорооллын дундах автозам болон хотын захын автозамаар давс, элс цацаж байсан. Гэтэл сүүлийн үед цацах нь багассан. Тиймээс бага зэргийн халтиргаа үүсч байна” гэж байлаа.

Мөн Улаанбаатар хотын Замын Цагдаагийн газраас ч “Сүүлийн үед хүйтний эрч чангарч, замын халтиргаа гулгаа ихэссэнтэй холбоотойгоор зам тээврийн осол, хэргийн тоо нэмэгдэж байна. Тиймээс жолооч нар энэ нөхцөлд явахад бэлэн эсэхээ нягталж, аюулгүй байдлаа бүрэн хангасны дараа замд гарах хэрэгтэй байна. Ялангуяа нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа автобусууд техникийн бүрэн бус байдлаас болж замын хөдөлгөөнд оролцож яваад унтарч зогсох, бусдадаа хүндрэл учруулж, түгжрүүлж байгаа. Үүнийг тойрч гарах гэсэн тээврийн хэрэгслүүд шүргэлцэх, мөргөлдөх гэх мэтээр осол гарах боллоо" гэсэн юм.

Уржигдар л гэхэд Санзайн замд автомашин осолдсоноос нэг хүн амь насаа алдсан хэрэг гарчээ. Ер нь хот, хөдөөгийн замд хөдөлгөөнд оролцохоор гарч байгаа жолооч нар техникийн бүрэн бүтэн байдлыг хангахаас гадна автобусны компанийн инженер, техникийн ажилтнууд олон хүний амь нас хариуцаж яваа гэдгээ ухамсарлаж, сайтар шалгаж нягталж байх хэрэгтэй байна.

Нийтийн тээвэр гэлтгүй бусад замын хөдөлгөөнд оролцогч жолооч нар аюулгүй байдлаа хангаж, зуны дугуйгаа өвлийнхөөр сольж хөдөлгөөнд оролцох хэрэгтэй байгаа юм. Ер нь жолооч нар замын зорчих хэсэгт хурдаа зөв тохируулж яваагүйн улмаас халтиргаатай замд осол хэрэгт өртөж байгааг анхаарах хэрэгтэй.

Цас хайлуулах бодисын нөөц хангалттай байгаа гэв

Ус, цаг уур, орчны шин-жилгээний хүрээлэнгээс энэ сарын сүүлч болон ирэх сарын ихээр ихэнх нутгаар цас орох төлөвтэй байгааг анхааруулж байгаа. Тиймээс холбогдох албаны хүмүүс цас хайлуулах бодисыг тухай бүрт нь цацаж, арга хэмжээ авахыг сануулж байна лээ. Өнгөрсөн удаагийн цас орох үеэр цас орсон даруйд хайлуулах бодисыг цацсаар халтиргаа үүсэхгүй байсан учраас энэ удаад ч авч хэрэгжүүлсэн арга хэмжээг үргэлжлүүлэх нь зүйтэй гэсэн байрыг суурийг иргэд онцоллоо.

Энэ талаар Улаанбаатар хотын шуурхай удирдлагын төвөөс лавлахад энэ сарын 27-28-ны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд инженер техникийн ажиллагаа хэвийн байсан байна. Мөн цас орсон даруйд шаардлагатай арга хэмжээг дуүрэг болон Нийтийн үйл-чилгээний Улаанбаатар нэГГ^ гэл цаг тухай бүрт нь авч ажиллажээ. Одоогийн байд-лаар хайлуулах бодисын нөөц хангалттай хэмжээнд байгаа гэнэ.

Тодруулбал, хайлуулах бодис 186 тонн, давс 34 тонн, элс 396 м.куб байгаа ажээ. Тиймээс тус албаны зүгээс хайлуулах бодисыг цацвал халтиргаа үүсэхгүй гэдгийг тодотгосон юм.

А.Халиун
Эх сурвалж: "Нийслэл таймс"