sonin.mn

Хайртай эхнэр тань унтлагын өрөөний ороо зөвхөн нойр авахад л ашигладаг болоод удаж байна уу? магадгүй энэ нь танд өөрийгөө хэрэггүй хүн болсон мэт сэтгэгдлийг  төрүүлэх болсон бол үүнд санаа зовох хэрэггүй. Эмэгтэй хүн хүүхэд төрүүлсний дараа сексийн дур хүсэлгүй болдог нь сэтгэл зүйн болон биеийн байдлаас шалтгаалдаг ч үүнээс болж гэр бүлийн уур амьсгал хөрөх гэж үү?

Саранчулуун 35 настай, эмэгтэй

Манайх гурван хүүхэдтэй. Анхны хүүхдээ 28 настайдаа арай хожуу төрүүлсэн. Бидний хувьд хүүхэд төрсний дараах бэлгийн харьцаа нэг хэсэг хөндийдүү байсан. Би нөхөртэйгээ бэлгийн харьцаанд орох тухай бодохоосоо илүү хүүхэддээ л анхаарал хандуулдаг байсан. Энэ нь магадгүй нөхөрт маань ч бас нөлөөлсөн байх. Нөхөр маань намайг сексийн тухай бодох манатай байгааг минь мэддэг байсан болохоор бэлгийн харьцаанд орох гэж нэг их хүчилдэггүй байсан байх. Төрсний дараа хэсэг хугацаанд бэлгийн харьцаанд орохгүй байж байгаад хүүгээ 6 сартай болох үед орсон. Харин хоёр дахь, гурав дахь хүүхэд дээрээ бол хүүхдээ 2 сартай болоод бие тэнхэрч эхэлсэн хойно бэлгийн харьцаанд орсон. Эмэгтэй хүн хүүхэд төрүүлсний дараа сексийн илүү мэдрэмжтэй таашаал авдаг болдог юм шиг санагддаг. Миний хувьд нөхөр бид хоёр урьдынхаасаа илүү бие биенээсээ сексийн таашаал авч чаддаг болсон.



Агар 29 настай, эрэгтэй

Эхнэрээ төрсний дараа хэсэг хугацаанд бэлгийн харьцаанд ороогүй. Нэг л сонин мэдрэмж төрж байсан. Хэн хэндээ урьдынх шигээ таашаал өгч чадах болов уу. Эхнэр маань хүүхэдтэй болсноос хойш бэлгийн харьцаанд орох дургүй болсон болов уу гээд л олон юм бодогддог юм билээ. Бас хүмүүсийн дунд яригддаг ярианууд их нөлөөлсөн. Тухайлбал эмэгтэй хүн хүүхэд төрүүлсний дараа бэлгийн ямар ч мэдрэмж таашаалыг нөхрөөсөө авч чадахгүй болдог. Нөхөр ч гэсэн хүүхэд төрүүлсний дараа эмэгтэй хүний үтрээ сунадаг болохоор эхнэрээсээ таашаал авдаггүй гэсэн ярианууд байдаг. Энэ ярианууд эхнэр төрсний дараа бэлгийн харьцаанд ороход их нөлөөлдөг юм билээ. Минийхээр хүүхэд төрүүпсний дараа сексийн харьцаа яг өмнөх шигээ гал халуун оргилох нь буурсан. Эмэгтэй хүн ч бас бэлгийн харьцаанд орох сонирхол нь буурдаг юм шиг санагдсан.



Идэрбаатар 33 настай, эрэгтэй

Сэтгэл судлаачдын үзэж байгаагаар гэр бүлтэй хосуудын бараг тэн хагас нь хүүхэд төрснөөс хойш хагас жил гаран болсны дараа бэлгийн харьцаагаа сэргээдэг гэдэг. Олон хүмүүс хүүхэд төрсний дараа бэлгийн харьцаанд өөрчлөлт орсон гэж боддог ч хэзээ ч бие биетэйгээ энэ тухай ярьдаггүй. Эмэгтэй хүн бэлгийн харьцаанд орохын тулд өөрийг нь хайрлаж, дурлаж байна гэдгийг мэдэрдэг бол харин эрэгтэй хүн хайрлуулж байна гэдгээ мэдрэхийн тулд секс хийдэг юм шиг санагддаг. Ямар нэг шалтгаанаар бэлгийн харьцаанд орохоо болчихвол эрэгтэй хүн өөрийгөө хаягдсан гэж үздэг. Гэтэл зарим эмэгтэйчүүд хүүхэд гаргаснаасаа хойш аль болох бэлгийн харьцаанд орохоос зайлсхийдэг. Энэ нь нөхрүүдэд ихэнхдээ таагүй санагддаг тул гэр бүлээс гадуурх хэн нэгнийг хайж эхлэх шалтгаан болдог. Харин эмэгтэйчүүд нөхрөө өөрөөсөө хөндийрүүлэх алхам хийснээ хүлээн зөвшөөрөхгүйгээс гадна ихэнхдээ л нөхөртөө буруугаа чихдэг. Тэгэхээр төрсний дараах бэлгийн харьцааг аль болох эрт эргэн сэргээж байх нь аливаа гэр бүлийн харилцааг хөндийрүүлэхгүй байх гарц юм болов уу гэж боддог.



Халиун 31 настай, эмэгтэй

Эмэгтэйчүүд төрснийхөө дараа бэлгийн харьцаанд орох гэж нэг их яардаггүй. Учир нь төрөлтийн үед ядарч тамир тэнхээ барагдах, мөн жирэмсэн байхдаа биеийн жин хэт их нэмэгдсэнээс болж бэлгийн харьцаанд орохоос дургүйцдэг. Харин зарим нөхрүүдийн хувьд үүнийг зөвөөр хүлээн авч, эхнэрийгээ дэмжиж, тусалдаг бол зарим эрчүүд буруугаар хүлээж авах нь ч бий. Эмэгтэйчүүдийн бэлгийн харьцаанд орохоос зайлсхийдэг шалтгаанд төрсний дараа үтрээ сунаж нөхөртөө бэлгийн таашаал өгч чадахгүй байх вий, мөн хэтэрхий их таргалсан нь нөхөрт нь таалагдахгүй таашаал авахад нь нөлөөлөх вий гэхээс санаа зовдог юм шиг санагддаг. Энэ сэтгэлийн зовиур нь бэлгийн харьцааны үед эмэгтэйд нөлөөлж ямар ч таашаал авахгүй үлдэхэд хүргэдэг. Үүнээсээ болж цаашдаа нөхөртэйгээ секс хийх сонирхол буурч эхэлдэг. Ийм шалтгаанаар төрсний дараа сексийн харьцаа хөндийрч байгаа олон гэр бүлүүд байдаг. Хамгийн гол нь төрсний дараах энэ үеийг эхнэр нөхрүүд хамтдаа даван туулах, зөв гарцыг хайх нь хамгийн чухал. Асуудал, бэрхшээл өөрчлөгдсөн шинэ мэдрэмжүүдийн талаар хамтдаа ярилцах хэрэгтэй. Зөвхөн бие биедээ буруу өгөх эсвэл өөрийгөө буруутгахаасаа өмнө ярилцах нь хамгийн зөв алхам. Тиймээс идэвхтэй дасгал хөдөлгөөн, бас гэр бүлийн хайр халамж нь ямар ч эмэгтэйг урьдын хэвэнд оруулахад нөлөөлж чадна.



Оюунгэрэл 42 настай, эмэгтэй
Хүүхэд төрсний дараа эхнэр нөхөр хоёрын хоёулангийн хувьд бэлгийн харьцаанд бэлэн болсон гэж үзсэн үедээ бэлгийн харьцаанд орох хэрэгтэй. Энэ хугацаа хэзээ ч байж болно. Хүүхэд хоёр сартай болсон, эсвэл бүр зургаан cap хүрсэн хойно ч байж болно шүү дээ. Хамгийн чухал нь хэн хэн нь бэлгийн харьцаанд орохыг хүсэн хүлээсэн байх хэрэгтэй. Түүнээс биш эхнэрийн бие тэнхэрээгүй, хүүхэд хоёр cap ч хүрээгүй байхад нь эхнэрээ хүчлээд байж болохгүй. Энэ нь хэн хэнд нь таашаал өгөхгүй. Харин ч муугаар дуусах нь олонтаа. Мөн эхнэрийн хувьд хүүхэд санасныг бодвол том болчихсон, бас бие тэнхэрч сайжирсан ч нөхрөө бэлгийн харьцаанд орохыг нь хүссэн үед нь татгалзаад байж бас болохгүй. Энэ нь гэр бүлийн харьцаанд маш сөрөг үр дагавартай байдаг.



Индра 23 настай, эмэгтэй

Би төрөөд 6 cap болж байна. Хоёр оёдол тавиулсан. Төрснөөсөө хойш 4 cap гаруйн дараа нөхөртэйгээ бэлгийн харьцаанд орсон. Одоо 6 cap болж байхад бид хоёр удаа л бэлгийн харьцаанд орсон. Би яагаад ч юм нөхөртэйгээ бэлгийн харьцаанд орно гэхээр нэг л цааргалаад яаж ийж байгаад аргалаад өнгөрдөг болсон. Би төрснөөсөө хойш бэлгийн харьцаанд орох үнэхээр сонирхолгүй болчихсон. Нөгөө "хөрнө" гэдэг шиг л юм болчихоод байх шиг байна. Төрснөөсөө хойш л ийм болчихлоо. Урьд нь нөхөр бид хоёрын сексийн харилцаа маш сайхан байдаг байсан. Бараг өдөр алгалсалгүй хийдэг байсан бол одоо эсрэгээрээ болчихсон. Орой унтах болохоор л нөхөр маань битгий оролдоосой л гэж боддог болчихлоо. Би уул нь ханьдаа хайртай надад таашаал ч өгдөг байсан. Заримдаа ингэж байгаад нөхрөө өөр хүнд алдчихвий гэж айдаг.


Эх сурвалж:”Эрчүүд ба Эрүүл Мэнд сонин”