sonin.mn


Долдугаар сарын 2-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин хэвлэлийн хурал хийв. Энэ үеэрээ:" БРИКС-ийн орнуудын удирдагчдын 17-р уулзалтад Хятадын талын тавьж буй хүлээлтийг танилцуулах уу?" гэсэн сэтгүүлчийн асуултад

 БНХАУ-ын ГХЯ-ы хэвлэлийн төлөөлөгч Мао Нин хариулахдаа: "БРИКС-ийн хамтын ажиллагааны механизм бол өнөөгийн дэлхийн хөгжиж буй зах зээлийн орнууд болон хөгжиж буй орнуудын эв санааны нэгдэл, хамтын ажиллагааны хамгийн чухал индэр бөгөөд дэлхийн эрх тэгш, эмх цэгцтэй олон туйлт байдал, бүх нийтэд хүртээмжтэй, уужуу багтаамжтай эдийн засгийн даяаршлыг ахиулах чухал хүчин юм.


Энэ удаагийн удирдагчдын уулзалт нь шинэ гишүүн Индонез болон түнш 10 орон БРИКС-т нэгдсэний дараах анхны дээд хэмжээний уулзалт юм. Шинээр хөгжиж буй олон зах зээл болон хөгжиж буй орнууд, олон улсын болон бүс нутгийн байгууллагуудыг ч оролцохыг урьсан билээ. Талуудтай хамтаар БРИКС-ийн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлж, олон талт үзлийг хадгалах, хамтын хөгжлийг ахиулах, дэлхийн засаглалыг сайжруулахад БРИКС-ийн орнуудын хувь нэмэр оруулж, "БРИКС-ийн том хамтын ажиллагаа"-ны өндөр чанартай хөгжлийг ахиулахыг Хятад улс хүсэж байна" гэжээ.


Г.Бямба