
Хархорум хотын асуудлаар тусгай үүрэг гүйцэтгэгч, Хархорум хотын зөвлөлийн дарга Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын ивээл дор “Дотоод Азийн түүхэнд нүүдэлчин аймгуудтай суурин ард түмний интеграци” нэртэй олон улсын эрдэм шинжилгээний хурал Хархорум хотын нутаг дэвсгэр болох Архангай аймгийн Хашаат суманд боллоо. Нүүдэлчин соёл ахуйтай дэлхийн улс орнууд түүх соёлоо хадгалан үлдэж, шинэ хот, хот төлөвлөлтийг хэрхэн хийсэн зэрэг олон асуудлыг Хархорум хотын бүтээн байгуулах жишээн дээр тургуулан хэлэлцэж байна. Эрдэм шинжилгээний хуралд Монгол, Турк, Киргизстан, Узбектсан, Азербайжан зэрэг улсын 30 гаруй эрдэмтэн судлаач нүүдэлчин соёл, түүх, хот байгуулалтын асуудлаар илтгэл тавилаа. Хурлын илтгэлүүдийг энэ онд багтаж ном болгон хэвлүүлэхээр болжээ. Хархорум хотын зөвлөлийн дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын илтгэлийг хүргэж байна.
-Шинэ Хархорум хотыг сэргээн байгуулах тухай Ерөнхийлөгчийн зарлиг гарсан. Тэгээд Хархорум хотыг яаж, ямар байдлаар байгуулах нь дээр вэ гэдгийг янз бүрээр бодож байгаа. Мэдээж хэрэг Засгийн газар энэ тал дээр тодорхой хэмжээний бодлого гаргасан. Улмаар Хархорин хотын зөвлөл байгуулагдсан. Миний бие зөвлөлийн даргаар ажиллахаар болсон. Ер нь би олон жил Хархорин хотын тухай бодсон хүний хувьд янз янзын сайхан бодлууд надад төрж байна. Түүнийгээ та бүхэнд танилцуулъя.
Хот байгуулахын тулд эхлээд концепцын асуудлыг ярих ёстой. Ялангуяа Хархорин хот дээр зүгээр нэг хот байгуулна гэдэг хандлага байж болохгүй. Хархорин хот бол өөрөө түүхэн хот. Тийм учраас энэ талаас нь эхлээд концепцыг нь боловсруулах ёстой. Концепц нь тулганы гурван чулуу гэдэгтэй адилхан гурван гол зарчим дээр суурилбал яасан юм бэ гэсэн саналтай байна. Нэгдүгээрт, Түрэгийн хөшөө дурсгалыг харж байхад ч, монголчуудын тамга хөшөө дурсгалыг харж байхад ч өвөг дээдэс маань “Мөнх тэнгэрийн хүчин дор” гэсэн үгийг байнга хэрэглэдэг байгаа юм. Тийм учраас “Мөнх тэнгэрийн хүчин дор” гэдэг энэ үгтэй Хархорин хотын бүтээн байгуулалтыг яаж холбох вэ гэдгийг бид бодох ёстой. Мөнх тэнгэрийн хүчин дор гэдэг ойлголт өөрөө Хархорин хотыг сэргээн босгох ажлын концепцын нэгэн тулгуур чулуу болох ёстой гэж үзэж байна. Яагаад гэхээр Чингис хаан “Мөнх тэнгэрийн хүчин дор” гэдэг зарчмаар дэлхийг байлдан дагуулж, улсаа байгуулах, ажлаа удирдах, аливаа үйл хэргээ мөнх тэнгэрийн хүчин дор гэсэн зөвтгөлөөр гэх юм уу, ийм үндэслэлээр хийдэг байсан. Тэнгэрийн зарлигийг дагадаг, тэнгэртэй шууд харьцдаг байсан. Тэгэхлээр 1220 онд Чингис хаан Хархорин хотыг байгуулах зарлиг гаргахдаа бас л мөнх тэнгэрийн хүчин дор бодож гаргасан байж таараа. Зүгээр шөнө унтаж байгаад ч юм уу, өглөө босоод нэг зөвлөх нь зөвлөсний дагуу “за тэгье” гэж энэ зарлигийг гаргаагүй. Тэр маш их бодсон байх. Нийслэлээ хаана байгуулах вэ гэдгээ бодож, тэнгэр өөдөө харж байгаад мөнх тэнгэрийн хүчин дор гэдэг тэр зарчимд нийцүүлж байгаад бодлогоо гаргасан байх. Би ингэж таамаглаж байгаа. Тэгээд Чингис хаан энэ нийслэлээ барихдаа мөнх орших хот гэж бодсон байх. Диваажингийн тухай төсөөлөл нь ямар байсныг нь сайн мэдэхгүй. Өнөөдөр үр сад бид ургуулан бодоход тэнгэр дээр байгаа диваажин Хархорин хотыг газар дээр байгаа диваажин Хархорин хот болгоё гэж бодсон болов уу. Ингэж фантаазлаж бас болох юм. Тийм учраас Хархорин хот бол мөнх орших хот. Мөнх тэнгэр байгаа цагт Хархорин хот байна гэсэн ийм хоорондоо хүйн холбоотой, нэг нь санаа нөгөөдөх нь хот болов уу гэж би таамаглаж байгаа юм. Мин улсын үед энэ хотыг шатааж түйвээж сөнөөсөн. Түүнээс хойш 700, 800 жил өнгөрсөн ч гэсэн мөнх гэдэг цаг хугацаа хэмжүүрийн хувьд мөнхийн дэргэд. Тэр 800 жил бол нүд ирмэх зуур өнгөрсөн мөч. Тийм учраас Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингис хааны зарлигийг үргэлжлүүлж зарлиг гаргасан. Мөнх тэнгэр, байгаа цагт орших Хархорин хотыг дахин сэргээж байгаа. Тэр хотын түүхийг тасалдуулахгүй үргэлжлүүлж байгаа ийм чухал зарлиг болов уу гэж бодож байгаа юм. Мөнх тэнгэрийн хүчин дор гэдэг ийм санаа ийм ойлголт байсан учраас энэ зарлиг гарсан. Мөнх тэнгэрийн хүчин дор Хархорин хотыг босгох Чингис хааны зарлиг 1220 онд гараагүй бол 2022 онд энэ зарлиг бас гарахгүй байсан. Ингэж холбогдож байгаа гэж үзэж байна.
Хархорин хот дэлхийн нийслэл байсан. Дэлхийн нийслэл байсан гэдэг ойлголт бол их сонин юм байна лээ. Гэхдээ их ойлгомжтой тодорхой юм байна. Ром бол дэлхийн нийслэл байсан. Факс романа гээд Ромын амар амгалангаар орших ёс гэж байсан. Ромын хууль, Ромын төрийн тогтолцоо, Ромын соёл хэл гээд Ром хот бол тухайн үед дэлхийн нийслэл байсан. Дараа нь Атаманы эзэнт гүрний нийслэлийн хувьд Станбулыг дэлхийн нийслэл байсан гэж хэлж болно. Арабын орнууд, Европын орнууд, Туркийн орнууд гээд энэ бүх янз янзын соёл иргэншлүүд Атаманы нөлөөнд орж Станбул хот бол тухайн үедээ дэлхийн нийслэл байсан. Гуравдугаарт, Лондон хот бол дэлхийн нийслэл байсан. Их Британийн эзэнт гүрэн 35 сая квадрат. километр талбайтай байсан гэж эрдэмтэд үздэг юм байна лээ. Нар ерөөсөө жаргадаггүй тийм улс байсан. Тийм учраас чөлөөт худалдааны зарчим, хувийн өмчийн ойлголт, аж үйлдвэрийн хувьсгал гээд Их Британийн эзэнт гүрэн байх үед энэ бүхэн хүн төрөлхтний улс төр, нийгэм эдийн засгийн соёл руу нэвтэрсэн. Энэ бодлогыг тодорхойлж байсан хот бол Лондон. Дараа нь Вашингтон. Өнөөдөр Вашингтон хотод бүх шийдвэр гарч байна. Трамп өглөө босоод уур нь хүрч байвал бүх дэлхий сандарч байна. Инээж байвал бүх дэлхий баярлаж байна. Ямар ч том орон Трамп өнөөдөр сэрээд яаж байгаа бол. Юу бодож байгаа бол гэж бодож байна шүү дээ. Доллар гэдэг мөнгөн дэвсгэрт дэлхийн эдийн засгийг ноёлж байна. АНУ-ын импортын татвар дэлхийн том том орнуудын удирдагчдын толгойны өвчин болж байна. Англи хэл дэлхийд ноёлж байна гэх мэтчилэн өнөөдөр бол Вашингтон хот бол дэлхийн нийслэл. Яг үүнтэй адилхан Эзэн Чингисийн гүрэн байх үед Хархорин хот дэлхийн нийслэл байжээ. Тэгэхээр одоо дэлхийн нийслэл гэдгээ яаж орчин үед буулгах вэ гэхлээр Хархорин бол зөвхөн Монголын хот байгаагүй. Олон улсын хот байсан. Тийм учраас Юань улс, Цагаадайн улс, Ил хаадын улс, Алтан ордын улсуудын архитектурын хамгийн шилдэг байшин барилгуудыг энд авчирч барих ёстой. Тэгж байж энэ олон улсын хот болно. Тэгэхлээр эрдэмтэд та нарын оролцоо маш их хэрэгтэй байна. Та нар Юань улсын хамгийн дээд зэргийн барилга юу байсан юм. Цагаадайн улсынх юу байсан юм. Их Монгол Улсынх юу байсан юм. Ил хаадын улсынх юу байсан юм, Алтан ордынх юу байсан юм, Зүчи улсынх юу байсан юм, гээд ингээд баривал бас их сайхан. Олон улсын дэлхийн нийслэл гэдэг утгаараа шүү дээ.
Хоёрдугаарт, Хархорин хот бол тухайн үед хамгийн шилдэг технологийн хот байсан. Буше гэдэг хүн хамгийн алдартай мөнгөн мод бүтээсэн. Түүнтэй адилхан гадаадын хамгийн алдартай, тархи толгойтой, мэдлэгтэй, боловсролтой хүмүүс ирж ажилладаг байсан. Тэгэхээр Хархорин хотыг Улаанбаатар хотын эсрэг буюу Улаанбаатар хоттой өрсөлдөх маягаар хөгжүүлэхийн тулд зөвхөн шинэ технологийг хөгжүүлдэг хот болгох ёстой. Хуучин нүүрс түлдэг цахилгаан станц, хуучин хоцрогдсон хогийн цэг, нэг газраа байгуулаад хогоо овоолдог ийм асуудлууд ерөөсөө байж болохгүй. Хогоо шатааж эрчим хүч гаргадаг, нүүрсний биш УЦС, нар салхины цахилгаан станц, цөмийн цахилгаан станц, газрын гүний дулаан гээд дандаа шинэ технологи дээр суурилсан одоо хот болно. Ингэж үзэж байгаа. Эрих гэж германы алдартай эрдэмтэн байдаг. Би оюутан байхдаа уншиж байсан. Одоо бурхан болсон байх. Та нар бас уншсан байх. “Сарны бурхан” гэдэг ном дээрээ тэнгэрийн заадсыг олон үндэстэн ястанд мод гэж үздэг домог байдаг юм билээ. Түүнийг мод гэж үзээд дээр үед хүн төрөлхтний өвөг дээдсүүд тэнгэрийг хараад модон дээр сар алга болоод, сар бий болоод л. Тэгэхээрээ үхэх төрөх хоёр чинь адилхан юм биш үү. Сар үхлээ тэнгэрийн заадаст шингээд алга боллоо. Модон дээр үхлээ, модон дээр ахиад сэргээд ирлээ гэж. Тэр хүн үүнийг судлаад олон үндэстэн ястанд талийгаач нараа модонд хүлж оршуул, яагаад гэвэл тэр сэргэнэ гэж ингэж найддаг. Тэгээд Христ бурхан модон дээр цовдлогдоод гурав дахь хоног дээрээ сэргэсэн. Тэр сартай адилхан. Тэгэхлээр Христ бурхан бол саран бурхан. Үхээд сэргэдэг бурхан гэж тайлсан байдаг юм байна лээ. Би бага зэрэг фантаазлаж байна шүү дээ. Та нар бас намайг няцааж болно. Тэгэхдээ яах вэ хот байгуулна гэдэг чинь бас фантааз ажиллах ёстой гэж бодох ёстой. Тэгэхээр тухайн үед Буше гэдэг уран барималч дээшээ харж байгаад тэнгэрийн заадсыг хараад, мод гэж бодоод, тэрийг нь мөнгөн байна гэж бодоод тэр мөнгөн модыг Хархорин хотод барьжээ. Хархорин хот бол нөгөө мөнх тэнгэрийн хүчин дор, нар саран тэр модонд шингээд, ахиад сэргэдэг нь хэзээ ч үхэхгүй, хэзээ ч сөнөхгүй хот гэж ингэж үзсэн байна. Тэгээд мөнгөн модыг Хархорин хотын бэлгэдэл болгосон. Тэгэхээр Хархорин хотын бэлгэдэл бол мөнгөн мод байх ёстой. Тэгэх юм бол энэ хот хэзээ ч сөнөхгүй гэсэн ийм гаргалгааг гаргавал зүгээр юм. Технологийн хот, орчин үеийн хот байх ёстой. Энд заавал нэг Монголын бэлгэдэл байх хэрэггүй. Мөнгөн мод бол хамгийн тохирсон хотын бэлгэдэл болов уу гэж ингэж бодож байгаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл10
Улаанбаатар хоттой ерселдуулэх гэж!!!, еер байлгах гэж ярих байлгуйдээ! Судалгаа шинжилгээ байхгуй, энэ хун бодоод л байгаам бна ккк.
Амжилт
Олон юм бурж болно гэхдээ мөнгө л хэрэгтэй дэ ! Сая Хархорин хотыг цаасан дээр барихад зориулсан 9 тэрбумаасаа засгийн газар 4 тэрбумыг нь хасчихсан ! төсөв тодотгож байна гээд ! Энхбаяр өөрөөсөө 2 тэрбумыг нэмчихэд хотойхгүй буян болно ! Ингэхэд тэр онгироод баярхаад байгаа Илон Маск ! Бёзос ! Гёитс мэтийн бөячуудаас мөнгө гуйвал яасан юм бэ ! Дэлхийн нийслэлийг сэргээх гээд байна гээд ! Үдийн цайны мөнгө болох 10 сая ! 5 сая ногоон шидчихэд тэр Мөнгөн модыг Хархорум хоттой нь хамт барьчихна ! Толгойгоо сайн ажиллуул Энхбаяраа ! Эсвэл намайг урих юмуу ! мёнёжмёнт гэдгийг үзүүлээд өгч чадна шүү !!
Энэ хөлдүү талд хот биш зундаа очдог зуслангийн байшингууд л баригдах бх бурхны сүм сангийн аж ахуй одоо зуслан хот болох юм бн
Хар Хоринг нийслэлээ болгосон байсан эртний улс бүгд устаж сөнөсөн. Чингисхаан хүртэл тэр хавийг Муубалгас гэж нэрлэж байсан.
Муу бузар мотор эрдэнэ оороосон дугуй Чингис хааныг гутгэдэг шиг хуцахгуй шуу202.9.47.56 муу тангадын ганбат
Бид их урам зоригтой Шинэ Хархорум хотыг цогцлоохоор бүх нийтээрээ уухайлан эхэлсэн . Харин одоо тэр их оюун санааны дэлхийн ХОТ сэргээн цогцлоох тухай үзэл баримтлал, мөрөөдөл маань СЭТГЭЛ ХӨДЛӨЛИЙН илэрхийлэл болоод байна. Учир нь түүхийн философийг гүнзгий судалж хандалттай судалсан материалуудтай болсон...Гэвч энд манай үндэстний уламжлалт ахуй, сэтгэлгээний соёлийг цогцлоодог ХОТ, мартагдсан Монголын Хот-Айл цогцлоодог хот мандлыг дэглэх архитектурын түүхэн хөгжлийн өнөөгийн түвшин, хандлага орчин үеийн өвөрмөц монголчуудын сэтгэлгээний соёл түвшнийг тодорхойлж байж л бид дээрх цогц асуудлуудыг шийдвэрлэх тулгуур шаардлагуудын нэг үндэс нь ХОТЫГ хэрхэн дэглэх тухай шаардлага юм. Түүнээс мянга сайхан ярьж ХУУЛБАРЛАЖ бид чадна.
Хуулбарлана эхлээд! Жижигхэн болж 10 тасарсан Халхын 4 аймаг Монгол нэрээр явж буй 21 зуунд Тумэн үндэстэн ястан оршсон Агу Их гурэн байгуулсан 13 зууны Эзэн Чингисийн Их Монголын гүрэний Нийслэл ХАРХО-РУМ
ДЭМЖИЖ БАЙНА
Зууны манлай авлигалчин ,луйварчин Н.Энхбаяр юу хийх юм, Шинэ авлигал хөгжүүлэх үү? Эсгий хийх газар нохой хэрэггүй гэдэг байх аа. Энэ хулгайч энд ямар хэрэгтэй юм.