Ажилгүйдэл-ядуурал-сургууль завсардалт

Нийтэлсэн: 2012-10-12 08:00:00


Одоогоос дөрвөн жилийн өмнө манай нийт хүн амын 35.2 хувь нь ядуу амьдарч байгаа статистик дүн мэдээ гарч билээ. Харамсалтай энэ үзүүлэлт өнөөдөр өссөнийг судалгаа өгүүлж байна. Зарим улстөрчдийн ярьж буйгаас үзвэл монголчуудын маань 70-аад хувь нь амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур амьдарч байна. Ийм түвшинтэй улс орны нийгмийн нөхцөл байдал ямар байх нь дэндүү ойлгомжтой. Ялангуяа боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ ядуучуудын “армид” шүргэх төдий л үзэгдэнэ. Аль ч улс орны ирээдүй хүнийхээ хөгжлөөс л хамаардаг гэдэг логикоор бол Монголын ирээдүй өнөөгийн бараан саарал дүр зургийн үргэлжлэл байх магадал байна. Аймшигтай санагдахгүй байна гэж үү?

 


2011 онд 6-14 насны 4.4 мянган хүүхэд сургууль завсардсан статистик мэдээ ширээн дээр минь байна. Мөн өнгөрөгч онд 200 хүүхэд орон гэрээсээ дайжиж, 100 хүүхэд
хараа хяналтгүй тэнэмэл амьдарч байгаа тухай албан ёсны баримт ч цагаан цаасан дээр хараар бичсэн өдрийн тэмдэглэл шиг эмгэнэлтэй еэ дурайна. Алтны компаниудын буруутай үйл ажиллагаанаас болоод хатаж ширгэж буй гол, нууртай адил амьдралын боломжгүйгээс сургууль завсардсан хүүхдийн ирээдүй услахгүй хаясан цэцэг шиг хатаж гандахад бэлэн болжээ.

 

Хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг, бодлого боловсруулдаг төрийн болоод төрийн бус байгууллага манай улсад байдаг. Бүр хангалттай. Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд тэргүүлдэг гээд бодохоор хүүхдэд тавих анхаарал халамж бодлогын өндөрт түвшинд хэрэгждэг нь харагдана. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө газар болон Японы Хүүхдийг ивээх сан зэрэг төрийн болон, төрийн бус байгууллагын статустай байгууллага хүүхэд хамгааллын чиглэлээр тогтмол үйл ажиллагаа явуулж ирлээ.

 

Нэг жишээ татахад л өнгөрөгч онд Засгийн газар, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөл хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлж, хамгааллын үйлчилгээг орон нутагт, анхан шатны нэгжид хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр Монгол Улсын Шадар сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нартай байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэлтийн гэрээнд “...Олон нийтэд түшиглэсэн хүүхэд хамгааллын үйлчилгээг холбогдох байгууллагуудаас дэмжлэг авч өргөжүүлэх” тухай асуудлыг онцгойлон тусгажээ.

 

Үүнтэй холбогдуулан анхан шатны нэгжид хүүхэдтэй ажиллагсдад зориулан мэргэжил, арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө газар, Японы Хүүхдийг ивээх сан, МУБИС-ын Боловсрол судлалын сургууль, АНУ-д Нийгмийн ажлын чиглэлээр төгсөгчдийн сүлжээтэй хамтран бүсчилсэн сургалтыг орон даяар зохион байгуулсан байна.

 


Энэ мэт хүүхэд рүү чиглэсэн арга хэмжээ авч байгаач бүр мөсөн алга болох болоогүй байна. Яагаад сургууль завсардалт байсаар байна вэ? Яагаад тэвчишгүй хүнд хөдөлмөр эрхлэх хүүхдийн тоо анзаарагдам цөөрөхгүй байна вэ? Өнөөдөр мянга мянган хүүхэд хүнд хөдөлмөр эрхэлж байгаа тоо баримт юу өгүүлнэ вэ? Үүнийг би хувьдаа ядуурал, түүний үндэс суурь болсон ажилгүйдэлтэй холбож үзэж байна. Хэдийгээр төр засаг ажилгүйдэл буурч байна гэж байгаа боловч энэхүү эмзэг үзэгдэл тэдний дурдсан тоо баримт шиг нийгэмд шууд анзаарагдахгүй байна.

 

Ажилгүйдэл буурсан юм бол яагаад ядуурал буурахгүй байна вэ гэдэг асуулт зүй ёсоор урган гарч ирж таарна. Өнөө маргаашийн идэх хоолоо яая гэж байгаа хүмүүс юун сургууль соёл. Ингээд л үр хүүхэд нь амьдралын боломжгүй гэдэг шалтгаанаар сургаалиа мартаж байгаа юм даа.
...Судалгаанд хамрагсдын эцэг эх, багш нар сургууль завсардалтын хамгийн гол шалтгааныг ядуурал гэж үзэхийн зэрэгцээгээр гэр бүлийн амьжиргаанд тус нэмэр болох үүднээс мал маллах болсноор сургууль завсарддаг гэж хариулсан байна.

 

Улаанбаатарт судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн эцэг эхчүүд нь орлогын буюу амьжиргааны тогтсон эх үүсвэргүй байв. Улаанбаатарын судалгаа явагдсан бүхий л дүүргүүдэд томоохон хэмжээний зах байрладаг тэдгээр захуудад ихэнх сургууль завсардсан хүүхдүүдийн эцэг эхчүүд нь ажилладаг аж. Мөн сургууль завсардсан хүүхдүүд ч дээрх нэр бүхий захуудад машин угаах, манах, ТВ-ийн мэдээ зарах, тэрэг түрэх, ширхэгийн тамхи, шархны боолт зарах, микро автобусанд кондуктор хийх зэрэг хөдөлмөр эрхэлж байна.

 

Ярилцлагад оролцсон эцэг эхчүүд ч мөн адил тэдгээрийн хүүхдүүд сургуульд суралцаж чадахгүй байгаагийн шалтгааныг ядуурал гэж үзэж байв. Хүүхдүүдтэй ярилцсан фокус бүлгийн ярилцлагын үеэр “Та нарт юу чухал байна вэ" гэж асуухад олонхи хүүхдүүд дулаан гутал, хувцас, хичээлийн хэрэгсэлтэй болохыг хүсэж байна гэж хариулжээ.


1 Жишээ :
Би гурван хүүхэдтэй. Нөхөр маань хүнд өвчтэй. Эднийгээ авч явах гэж хэрэндээ л нойр хоолгүй зүтгэх юм. Төрсөн ах маань хөдөө мал малладаг. Тэр маань л бидэнд ганц тус болдог хүн дээ. Гэтэл зуднаар ихэнх малаа алдсан. Одоо өөрийгөө яая гэж байна. Амьдрал бүр хэцүүдсэн. Харин аз болж Бигэрт алтны орд газар илэрч 13 настай том хүүтэйгээ явахаар зориглосон. Амьдралын эрхээр л хүүгээ сургуулиас гаргасан хэрэг шүү дээ. Ханиа хүнд өвчтэй байхад нь асарч тэтгэх нь миний үүрэг биз дээ. /Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн Бадам/
Миний бие 2011 оны 9 дүгээр сард тус аймагт томилолтоор ажиллаж байх үедээ дээрх яриаг өрнүүлж билээ. Энэ бол цэвэр ядуурлаас үүдэлтэй сургууль завсардалтын жишээ юм.

 


Түүнээс гадна орон нутагтаа амьжиргааны эх үүсвэрээсээ салсан иргэдийн хот руу тэмүүлсэн их нүүдэл сургууль завсардах нэгэн нөхцөл болж байна.
Үүнээс болоод сургуулийн ачаалал ихэсч, анги дүүргэлт стандарт хэмжээнээс хол давсан, шинээр сургууль барих тал дээр тодорхой ахиц гарахгүй байна. Үүнтэй холбоотой нэгэн жишээ татая "Алтан-Өлгий" оршуулгын газрын хашаанд хэд хэдэн Хүүхдүүд хөөцөлдөн тоглож байлаа. Хамаг хөлс нь гарчихсан. Хөвгүүд охид руугаа чулуу шидэж, нөгөөдүүл нь зугтах юм. Яагаад тэнд тоглож байгааг нь тодруулахад нэг шар банди "Бид нар сургуульд явдаггүй юм аа. Энд цагаа өнгөрөөдөг юм" гэлээ. 10 орчим настай Н.Энэрэл охиноос зарим зүйлийг тодрууллаа.



-Оршуулгын газар тоглохоосоо айхгүй байна уу?

-Юунаас айна гэж.



-Сүнс, бас муу энергитэй газар тоглоход эвгүй биш үү?

-Үгүй. Энд сүнс байдаггүй юм. Таны сүүдэр чинь л сүнс шүү дээ. Бид дасчихсан.



-Гэр чинь хаана байдаг юм. Харих болоогүй юу?

-Тийшээ (баруун зүгийг заав). Угаасаа манай энд тоглох газар, явах сургууль байдаггүй. Жаахан тоглож байгаад харина гэж хээв нэг хариулчихаад явчихав.
Тэнд тоглож байсан хүүхдүүдийн дийлэнх нь Баянзүрх дүүргийн XXII хороонд харьяаллагддаг аж. Дулааны улиралд хүүхдүүд өдрийг оршуулгын дэргэд тоглож, өнгөрөөдөг байна. Тэд "Сурах сургууль байхгүй байхад хаана сурах вэ дээ" гэж том хүн шиг хэг ёг хийнэ. Баянзүрх дүүргийн XXII хороо нь 2007 оноос тусгаарлан гарсан шинэ хороо юм.

 

Нийт 400 орчим га талбай бүхий газарт, 13 мянгаад хүн амтай. Тэдний ихэнх нь гэр хороололд амьдардаг. Харин хорооны хэмжээнд нэг ч сургууль, цэцэрлэг байддаггүй аж. Иргэн Д.Ханд "Манай бага хүү урагшаа хоёр км гаруй алхаж байж, сургуульд явдаг. Сонгуулиар сургуультай болгоно гээд амлаад байсан. Сураг алга. Уг нь хорооны хажууд цэцэрлэг барьж байгаа. Хэзээ ашиглалтад орох юм бүү мэд" гэлээ.

 


2008 онд УИХ-ын сонгуульд XXII тойрогт нэр дэвшсэн Ц.Батбаяр мөрийн хөтөлбөртөө шинээр сургууль, цэцэрлэг барих тухай оруулсан юм билээ. Ц.Батбаярын мөрийн хөтөлбөрт Баянзүрх дүүргийн XXII хороонд цэцэрлэг, сургууль барина гэж тодорхой заасан гэдэг. Гэтэл бараг таван жилийн хугацаа өнгөрчихөөд байхад тус хороонд нэг ч сургууль, цэцэрлэг үгүй байна.

 


12 настай хүү Н.Мөнхбаяр "Намайг 10 настай байхад гэрт ойрхон сургуультай болно гэж ээж ярьдаг байсан. Би одоо 12 настай ч өөр хорооны сургуульд явсан хэвээр байна” гэлээ. Энэ талаар XXII хорооны Засаг даргаас нь тодруулах гэсэн боловч томилолтоор явсан байлаа. Тус хорооны зохион байгуулагч С.Туулмөрөн "Солонго гэдэг нэртэй цэцэрлэг баригдаж байна. Хичээлийн шинэ жилээр ашиглалтад орох байсан ч мэргэжлийн хяналтын газар хүлээж аваагүй байгаа. Одоогийн байдлаар сургууль баригдана гэсэн юм алга" гэлээ.

 


Зарим хүүхэд өөр хорооны сургуульд сурдаг байна. Гурав км орчим алхаж байж, сургуульдаа очих аж. Сургууль, цэцэрлэггүй байна гэдэг хорооныхны хувьд хүнд асуудал болжээ. Тэд Засаг даргадаа энэ талаар нэлээд санал, хүсэлт тавьдаг байна. Иргэн Н.Долзод "Манай хүү сургуулиас завсардсан. Өөр хорооны сургуульд явуулъя гэхээр төвөгтэй. Орон тоо гүйцсэн гээд авахгүй юм. Сонгууль болохоор л хэдэн гишүүд ард иргэдэд сайхан амлалт өгч, хуурдаг. Тэр олон сайхан амлалт яахав. Бидний хүүхдүүдийг сургах сургуультай л болгочихвол баярлана" гэлээ.

 


Энэ хоёр жишээгээр би ядуурал сургууль завсардах гол шалтгаан гэдэг санаагаа илэрхийлэхийг зорьсон юм. Төр засаг ажлын байр бий болгох чиглэлээр далайцтай ажиллахын оронд бага хэмжээний бэлэн мөнгө тарааснаар ядуурал буурахгүй ээ. Ажилгүйдэл буураагүй цагт ядуурал сүүдэр мэт дагаж явах нь хууль. Ядуурлаас гараагүй цагт сургууль завсардалт зогсохгүй ээ. Монголын ирээдүйн төлөө сургууль завсардах үзэгдлийг арилгая.

Жич:
Иш татсан эх сурвалжууд: - “Өглөөний сонин” -“Өнөөдөр сонин” -“Өдрийн сонин" -Үндэсний статистикийн газрын мэдээлэл
-Нийслэлийн Засаг даргын тамгын газрын тайлан -Хүүхдийн төлөө газрын мэдээлэл -Niigem.mn


Д.Дорж
Эх сурвалж: “Геологи уул уурхайн мэдээ”

СУРТАЛЧИЛГАА :

0 сэтгэгдэл харуулж байна        

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар:

Фотог:

"Сайжруулсан зуух 2014" (Фото сурвалжлага)22

"Сайжруулсан зуух 2014" үзэсгэлэн яармаг худалдаа өнөөдөр өглөө ҮХАҮТанхим дээр боллоо.

Фотог:

Шинэ технологиор барьсан зам 60 жилийн настай1

ЭЗХЯ-ны “Гудамж” төслийн хүрээнд өргөтгөн шинэчилж буй Сонсголон чиглэлийн 5.5 км авто замын ажлыг “Арц Суварга”, “Бадрах Ойл” ХХК-ууд гүйцэтгэж байгаа бөгөөд ХБНГУ-аас “Хера холдинг” группийн оруулж ирсэн WIRTGEN SP500 болон АНУ-ын GOMACO брэндийн бетон дэвсэгч техник ашиглаж байгаа юм.

Фотог:

Ажаа гэгээний энгэрт "Алтан гадас" одон гялалзав 3

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ажаа гэгээнийг “Алтан гадас” одонгоор шагнахаар шийдвэрлэж шагналыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Төрийн ордонд гардуулав.

Фотог:

Монголчууд чөлөөт бөхөөр дэлхийд данстай гэдгээ нотоллоо 1

Хэдхэн хоногийн өмнө дэлхийн шинэ аварга төрүүлсэн Монголын чөлөөт бөхийн холбоо /МЧБХ/-ноос өнөөдөр “Туушин” зочид буудлын “Сүлд” танхимд Ташкент хотноо болсон 2014 оны ДАШТ-д хэрхэн оролцоод ирсэн талаар хэвлэлийнхэнд мэдээлэв.

Фотог:

Тодорхой журам баталсны дараа ОХУ-д визгүй зорчино

Монгол Оросын иргэд харилцан зорчих нөхцлийн тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн талаар Гадаад харилцааны яамны Гэрээ, эрх зүйн газрын захирал А.Төмөрөөс тодрууллаа.

Монголын сонгуулийн байгууллага сорилтыг давж, сонгуулийг амжилттай зохион байгуулав гэж дүгнэжээ

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс “Монгол Улсад үзүүлсэн сонгуулийн туслалцааны сургамж 2008 -2012 он” сэдэвт тайланг хэвлэн гаргажээ.

Адуу (Фото нийтлэл)

Говийн нүдэн дэх адуун сүрэг

Цэцэг дайрсныг нь шийтгэдэг юм байж, цэцэг цэврүү шиг охины "амьдралыг" дайраад гарсныг нь...

Саяхан нэг телевиз 12 настай охин автын ослоор амиа алдсаны дараа албаны хүнийг уриад зам тээврийн ослын талаар ярьж байна аа. Уригдсан нөхөр "Хэдийгээр явган зорчигч ногоон гэрлээр зам хөндлөн гарч явсан ч яаралтай, зайлшгүй ажлаар явж буй машинд /тусгай албаны түргэн, цагдаа/ зам тавьж өгөх ёстой. Үүнийг манайхан мэдэхгүй, энэ талаар мэдлэг муу" гэж яриад байв. Энэ санаагаа тойруулаад л мөлжөөд яриад л, яриулаад л байсны цаад санаа юу байв.

С.Цэрэнчимэд: Олимпын аварга болохыг хүсч байна

Аварга болоод төрийн дуулал эгшиглэх тэр мөч миний амьдралын хамгийн сайхан үе байсан байх. Юу ч хэлж чадахгүй, баярлаж байгаагаа хэрхэн илэрхийлэхэз мэдэхгүй сонин байдалд орж байсан. Ээждээ хайртай шүү, багшдаа баярлалаа гэсэн хэдхэн үг л санаанд буусан.

Буддын сургааль дэлгэрүүлэгчид

Оросын бандида хамба лам нарын институт байгуулагдсаны 250 жилийн ойд зориулав. Энэхүү ойн баярыг Оросын буддын шашны заншилтай сангха байгууллага 2014 онд өргөн дэлгэр тэмдэглэж байна. Уншигч олон та бүхэндээ Буриадын үе үеийн бандида хамба лам нарын тухай товч мэдээллийг хүргэж байна.

НЗДТГ цахилгаан автомашин туршилтаар ашиглана

Япон улсын “Митсубиши моторс” компаниас өнөөдөр Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар “НЗДТГ”-т 100 хувь цахилгаанаар ажилладаг автомашин хандивлав.

Торлог бүрхэвч шилжүүлэн суулгах анхны мэс заслыг амжилттай хийв

Тулгуур эсээс ургуулан гарган авсан нүдний торлог бүрхэвчийг хүнд шилжүүлэн суулгах анхны мэс заслыг амжилттай хийжээ. Энэ тухай Японы Байгалийн шинжлэх ухааны хүрээлэн /Рикэн/ мэдээлсэн байна.

Меркель еврейчүүдийн эсрэг үзэлтнүүдтэй тэмцэхээ амлав

Еврейчүүдийн эсрэг үзэлтнүүд олширч байгааг Германы Канцлер Ангела Меркель буруушаан еврей хүмүүсийн эсрэг үйлдэлтэй тэмцэхээ ням гарагт Берлинд болсон тус улсын еврейчүүдийн томоохон цуглаан дээр хэлсэн байна.

Японд дөрвөн хүн тутмын нэг нь 65-аас дээш настай

Японы 33 сая орчим иргэн буюу тус улсын хүн амын 25,9 хувийг 65-аас дээш насныхан эзэлж байна. Ахмад настныг хүндэтгэх үндэсний баяр өнөөдөр Японд тохиож буйтай холбогдуулан тус улсын Дотоод хэрэг, харилцаа холбооны яам энэ статистикийн мэдээг нийтэлжээ.

Монгол Улсад эхний 8 сард 54586 хүүхэд төржээ

Монгол Улсад 2014 эхний найман сарын байдлаар 54240 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 54586 болж, өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эх 2.9 хувиар, хүүхдийн тоо 3.0 хувиар өсчээ.

“МИАТ” энэ сарын 24-нд Сингапур руу эхний нислэгээ үйлдэнэ

Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК энэ сарын 24-нд Сингапур руу эхний нислэгээ үйлдэнэ.

"FormLAB 5" үзэсгэлэн энэ сард нээлтээ хийнэ

FormLAB 5 үзэсгэлэн 9 сарын 16-нд Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн музейд, 23-нд 976 арт галерейд тус тус нээлтээ хийнэ.

Номын баяраар номын чансааг тодруулна

Энэ намрын уламжлалт "Номын баяр" Чингисийн талбайд энэ сарын 20-ны өдөр болох гэж байна.

Оюуны тамирчид Хонгонгийн тэмцээнд багаараа тэргүүллээ

Ой тогтоолтын нээлттэй тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд Хонгконг улсад болж аваргуудаа тодрууллаа.

"Хөвсгөл түншлэл- 2014" үзэсгэлэн худалдаан гарна

Хөвсгөл аймаг дахь Худалдаа аж үйлдвэрийн танхимаас энэ сарын 3-5-ны өдөр “Хөвсгөл түншлэл-2014” үзэсгэлэн худалдааг Мөрөн сумын спортын төв ордонд зохион байгуулна.

Төв замуудад хяналтын цэг ажиллаж байна

МХЕГ-аас аймаг, нийслэл, сум, суурин газруудын төв замууд болон эгзэгтэй цэгүүдэд 14 хоногийн хяналт шалгалтын аяныг эхлүүлээд байна.