sonin.mn
НҮБ. /ВВС/. Хэдэн мянган хүний цогцостой 200 гаруй оршуулгын газрыг Иракийн хойд болон баруун нутгийн Ниневе, Киркук, Саладдин, Анбар хотуудаас олжээ. Эдгээр хот нь “Лалын улс” бүлэглэлийн хяналтад байсан газар нутгууд юм.
Эдгээр оршуулгын газарт ойролцоогоор 12 мянга орчим хүний цогцос байна гэж НҮБ мэдэгдэв.
“Лалын улс” бүлэглэл 2014 онд Иракийн газар нутгуудыг эзлэн авч, харгис дэглэмийг тогтоосон бөгөөд энэ дүрмийг үл зөвшөөрсөн хүн болгоны амийг нь хөнөөж байсан юм.
Гэвч Иракийн Засгийн газрын хүчний дэмжлэгтэй АНУ тэргүүтэй агаарын кампанит ажлын ачаар “Лалын улс” бүлэглэлийг нухчин дарсан хэдий ч тус бүлэглэлийн үйл ажиллагаа зарим нутагт мэр сэр байсаар байгаа юм.
Эдгээр оршуулгын газраас хохирогчдын хэн болохыг тодорхойлохоос гадна энэ нотлох баримтыг ашиглан хүн төрөлхтний эсрэг дайны гэмт хэрэг үйлдсэн эсвэл үй олноор хөнөөх гэмт хэрэг үйлдсэн гэсэн хэрэг үүсгэх боломжтой ажээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг