sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ИНЕГ-аас мэдээлснээр агаарын тээврээр өнгөрсөн 14 хоногт орон нутгийн чиглэлд нийт 14.400, олон улсын чиглэлд 36.581 зорчигч тээвэрлэжээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нислэгийн тоо 5.7 хувиар өссөн байна.
Давхардсан тоогоор 944.6 мянгад хүрсэн зорчигчдын тоо өмнөх оноос 110.7 мянган хүнээр буюу 13.3 хувиар өсжээ.
“Улаанбаатар төмөр зам” ХHН-ийн мэдээллээр нийт 1.745.000 тонн ачаа тээвэрлэжээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ачаа тээвэрлэлт 106.9 хувиар биелжээ. Төмөр замын тээврийн салбарын орлого 616.5 тэрбум төгрөг болж, өмнөх оноос 86.5 тэрбум төгрөгөөр буюу 16.3 хувиар өсжээ.
 
Б.Болд
Эх сурвалж: Монцамэ агентлаг