МОСКВА. /РИА Новости/. Дэлхийн хамгийн романтик нисэх онгоцны буудлуудаар Хонконг болон Токио хотын нисэх онгоцны буудлууд тодорчээ. Хамгийн романтик байдлын түвшнийг олон улсын аялал жуулчлалын мэргэжилтнүүд “Kiss&Fly” буюу “Үнсээд, нис” хэмээн нэрлэдэг бүс дэх үнэгүй зогсоолд автомашинаа тавихад үргэлжлэх хугацаагаар нь тодорхойлжээ. Энэ нь нисэх онгоцны буудлын үүдний өмнө байрлах зорчигчдын бууж суухад зориулагдсан бүсийг хэлж байгаа аж.
Мэргэжилтнүүд дотны хүнтэйгээ романтик мөчүүдийг өнгөрүүлж, тэврэлдэх, салах ёс гүйцэтгэхэд хамгийн урт хугацааг зарцуулах боломжийг олгож буй нисэх онгоцны буудлуудыг тодруулахаар шийдсэн байна.
Хонконг болон Токио хотын нисэх онгоцны буудлуудын “Kiss&Fly” бүсэд хайртай дотны хүнтэйгээ 1 цаг 30 минутын хугацааг өнгөрүүлэх боломжтой аж. Харин Афин хотын нисэх онгоцны буудлын "Kiss&Fly" бүсэд 20 минутын хугацааг үнэ төлбөргүй зарцуулах боломжтой бөгөөд энэ үзүүлэлтээр тус нисэх онгоцны буудал 2 дугаар байрт жагсжээ.
Шереметьево, Домодедово, Внуково зэрэг Москва хотын нисэх онгоцны буудлууд нь Ром, Прага, Лос Анжелес зэрэг бусад хотын адил энэхүү жагсаалтад 3 дугаар байрт оржээ. Тус хотын онгоцны буудлуудын "Kiss&Fly" бүсэд салах ёс гүйцэтгэх үнэ төлбөргүй хугацаа нь 15 минут аж.
Түүнчлэн 10 минутын хугацааг зарцуулах боломжтой буудлуудад Сингапур, Парис, Франкфурт, Лиссабон зэрэг хотын нисэх онгоцны буудлууд багтсан байна.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Hydlaa hyz!!!!yum bolgond Parisiig bagtaasan ni teneg hereg!delhii byheleeree ene bichsen zuiltei chini holbootoi!!!!ganzhan deer dyridsan ylas ornii niseh byydalyyd bagtaj bna?gej ta haanaas sonsoo be?...Demiireheen bolizgoo!eereer setge?Mongol hyn bna daa!tahrhi eereer ydirdaj heregtei hereggyi zyiltei byy holildol doo?....bid arai eer enzegees setgej syrsan ard tymen syy!