МОСКВА. /РИА Новости/. Өдөрт 7-с бага цаг унтах нь тархины цус харвах эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг Массачусетс мужийн Ерөнхий эмнэлгийн эмч нар олж илрүүлжээ. Судалгааны ажлын талаар “Nature” сэтгүүлд нийтэлсэн байна.
Судалгааг хийхийн тулд хулганууд дээр туршилт явуулж, тэднийг хоёр бүлэгт хуваажээ. Эхний бүлэгт багтсан хулганууд шөнө 7 цаг унтсан бол, хоёр дахь бүлгийн хулгануудыг шөнийн туршид байн байн сэрээсэн байна.
Судалгааны дүнд дутуу унтсан хулгануудад цусны цагаан эс буюу лейкоцитын түвшин нэмэгдэж, атеросклерозын товруу бий болж байгаа нь ажиглагджээ. Харин хулгануудын жин болон холестерины түвшинд өөрчлөлт ороогүй байна.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
тийм үү
За за хулганд тийм байгаа бол хун бас тиймл байх юм байна гээд ойлгочихье!
Hulgana usand orohoor uhdeg bol hun usand orohoor bas uhne.
noir myytai bol oyun sanaa myydaj ercn hucngyi sul bdag Harin sain untag amraad ajildaa ercn hucntei yawah oodrog bhad tustai . Yagl batarei shig batarei muudahaaraa sul bdagtai adil
Зарим мэдээгээр болохоор их унтах нь аюултай гэх юм.Аль нь үнэн юм бэ.Анагаахынхан иймэрхүү мэдээ зөвлөлгөөнүүдийг хянаж хүмүүст хариу өгч баймаар юм. Өглөө өлөн элгэн дээр ходоод цочироох юм идэж ууж болохгүй гээд зарим нь зөвлөх юм.Тэгтэл зарим нь өглөө өлөн элгэн дээр сармис эд гээд л зөвлөсөн байх юм.Энэ мэт учир нь олдохгүй юм их байна шүү.
Yamarch hereggui info novsh