Эдүгээгээс 78 жилийн тэртээ 1941 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Фашистын Герман ЗХУ-ын хил рүү довтолсноор 61 улсыг хамарсан Дэлхийн хоёрдугаар дайн эхэлжээ. Аугаа их эх орны дайнд Зөвлөлтийн Улаан армиас найман сая гаруй цэрэг амиа алдаж, 18 сая энгийн иргэн нас барсан гэдэг. Асар их үнээр олдсон ялалтад хүрэхэд зөвхөн эрчүүд ч гэлтгүй эмэгтэйчүүдийн үүрэг маш их байсан. Тэр дундаа Орос улсаас дайны он жилүүдэд олон баатар төрөн гарч, эх орныхоо төлөө эрчүүдээс ч дутахааргүй баатарлаг тэмцэж байсан түүх олон бий. Одоогоор Дэлхийн II дайнд чухам ямар тооны эмэгтэйчүүд татагдан оролцсон талаар нарийн тоо байдаггүй ч зөвхөн ЗХУ-аас гэхэд дайны фронтод 800 гаруй мянган эмэгтэй тулалдсан гэх баримт бий. Энэ бол зөвхөн дайны фронт юм, эс бөгөөс ар талын хангалт, зэвсэг, үйлдвэр, барилга, хүнс, хөдөө аж ахуй гээд тэдний дайнд гүйцэтгэсэн үүргийг энд дурдвал барагдахгүй их.
Аугаа их Эх орны дайны жилүүдэд ЗХУ-ын баатар цолыг 11635 хүн хүртсэн байдгаас тэдгээрийн 154 нь хоёр удаа, гурав нь гурван удаа, хоёр нь дөрвөн удаа хүртэж байсан бол 95 эмэгтэй энэхүү эрхэм цолыг дайны жилүүдэд байгуулсан гавьяагаараа авч байсан аж. Тэдний дундаас Лидия Владимировна Литвяк хэмээх байлдааны онгоцны нисгэгчийн гавьяаг дурдъя. Тэрээр Аугаа их Эх орны дайны жилүүдэд Германы байлдааны хамгийн олон онгоцыг жагсаалаас гаргасан эмэгтэй юм.
Лидия 1921 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Москва хотын ойролцоох нэгэн тосгонд төрсөн, багын нисгэгч болох мөрөөдөлтэй байжээ. Охиныхоо зорилгыг дэмждэг байсан аав нь түүнийг 14 настай байхад нь нисгэгч болох сонирхолтой хүмүүсийн клубт элсүүлсэн нь Лидиягийн амьдралыг бүхэлд нь өөрчилсөн юм. Хоёрхон жилийн дараа Луганск мужийн цэргийн нисэхийн “Херсон” сургуульд суралцаж, 1939 онд сургуулиа төгсөөд байлдааны онгоцны нисгэгчийн багшаар Калининград хотод ажиллаж байхдаа 45 герман сонсогчийг нисгэгчээр бэлтгэж байсан нь тун сонирхолтой. Удалгүй Дэлхийн хоёрдугаар дайн ч эхэлж, түүнийг Өмнөд фронт руу илгээх тушаал гарч, ЗХУ-ын баатар нисгэгч Марина Расковагийн байгуулсан нисэх онгоцны эскадрильд алба хаах болсон байна. Дайны эхний жил түүний туршлага; нислэгийн чадварт хүмүүс төдийлөн итгэдэггүй байсан учир жил гаруй хугацаанд түүнд онгоц жолоодох эрх өгөөгүй юм. Ингээд 1942 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Саратов орчмын газар нутгийг хамгаалах тулалдаанд Лидия анхныхаа байлдааны даалгаврыг амжилттай биелүүлжээ. Тулалдааны талбарт онгоцоо тун чиг чадамгай жолоодож байсан түүнийг дарга нар нь анзаарч 1942 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр ахин тулалдаанд оруулав. Энэ удаа Лидия өмнөхөөсөө ч илүү амжилт үзүүлж, Германы “JU-88” байлдааны онгоцыг унагасан нь түүний анхны ялалт байлаа. Түүнээс хойш Лидия тулалдаан бүрт амжилт үзүүлж, 1942 оны 8 дугаар сарын 23-наас 1943 он хүртэл Сталинград хотыг хамгаалах тулалдаанд гарамгай байлдаж, Улаан армидаа олон арван ялалт авчирч эхлэв. Түүний байгуулсан гавьяа тэр даруй Орос орон даяар тарж, “Сталинградын цагаан сарнай” хэмээн цоллуулах болов. Лидия Сталинградын тулалдаанд 97 удаагийн нислэг үйлдэж тулалдаан бүрт гарамгай амжилт үзүүлж байлаа. 1943 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Лидияд байлдааны хүнд даалгавар гүйцэтгэх үүрэг оногдлоо. Тодруулбал, артиллерийн тагнуулын хэрэгсэл болох агаарын бөмбөлгийг устгах байв. Германы артиллерийн хороог мэдээллээр хангадаг уг тагнуулын хэрэгслийг устгах гэж өмнө нь Оросын олон нисгэгчид оролдсон ч агаарын бөмбөлгийг бүсэлсэн Германы агаарын довтолгооноос хамгаалах системийн шуурган галын эсрэг хүчин мөхөстдөг байсан аж. Тухайн үед Зөвлөлтийн Улаан армид Лидия шиг нисгэгч ус агаар мэт хэрэгтэй байсан учир Сталинградын хүнд тулалдаанаас дөнгөж салаад байсан түүнийг дээд командлалаас шууд Курскийн тулалдаанд оруулах шийдвэр гаргажээ.

Энэхүү байлдааны ажиллагаанд Лидия тун хүнд нөхцөлд үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Түүний даалгавар агаарын довтолгооноос хамгаалах системийн галыг өөртөө авч, саатуулах байлаа. Энэ үүргээ ч Лидия амжилттай гүйцэтгэсэн, зарим нь түүнийг яг л галан дунд бүжиглэж буй охин мэт харагдсан гэсэн байдаг. Ийм хүнд нислэгийг гагцхүү Лидия л хийж чадах байлаа. Түүний ачаар Курскийн тулалдаанд германчуудад давуу байдал олгож байсан тагнуулын агаарын бөмбөлгийг устгаж чадсан юм. Лидия үнэхээр Аугаа их Эх орны дайны жилүүдийн бараан өдрүүдэд Оросын ард түмэнд итгэл найдвар бэлэглэж, гэрэл гэгээ авчирсан “Цагаан сарнай” байжээ. Тэр 1943 оны 8 дугаар сарын 1-ний өдөр “Красный Луч” дахь агаарын цэргийн баазаас нисээд хэзээ ч эргэж ирээгүй юм. Лидия “Як-2” онгоцоор “Ил-72” ачаа тээврийн онгоцыг хамгаалах даалгавартай нисэж байв. Лидиягаас гадна Иван Борошенко онгоцны зүүн талын хамгаалалтыг хариуцан нисэж байжээ. Гэтэл Германы 12 нэгж байлдааны онгоцны дайралтад гэнэт өртөж, хүнд байдалд оров. Энэ үед Лидия Иван Борошенко руу холбоо барихдаа “Германы онгоцны хүч илт давуу байгаа учир хоёулаа салж, тээврийн онгоцноос галыг холдуулах хэрэгтэй, аль болох нам доогуур нисээрэй” гэж хэлээд дайсны онгоцыг дагуулаад үүлний цаагуур сарнин алга болжээ. Түүний араас нэхэн дайрч байсан Германы гурван нэгж онгоцны галд Лидия тэссэнгүй, хар утаа суунаглуулан газарт унав. Тэр үед Иван Борошенко ямар ч шүхэр олж харсангүй. Тэрээр яг дайны голомтод унасан учир эрлийн багийг очиход онгоц болон бусад зүйлс нь танигдахын аргагүй дэлбэрэлт, суманд өртжээ. Тиймээс Зөвлөлтийн эрх мэдэлтнүүд түүнийг фашистуудад баригдсан байж магадгүй хэмээн үзэж, баатар цолоор шагнах эсэх асуудлыг хойшлуулсаар байв.
Лидияг барьцаалагдаагүй гэдгийг батлах зорилгоор түүний эдэлж хэрэглэж байсан зүйлсийг олохын тулд олон хүн сүйрэл болсон Украйны Шахтерск дүүргийн ойр орчмыг нэгжиж, 36 жилийн турш хайлт хийжээ. 1979 он хүртэл тухайн бүс нутагт 90 гаруй онгоцны осол болсныг илрүүлж, олон удаагийн хайлт явуулсны дүнд “Шархтерскийн дүүрэгт Дмитриевскийн тосгонд оршуулсан нэр нь үл мэдэгдэх эмэгтэйн шарилыг шалгаж, Лидия гэдгийг баталжээ. Ингээд түүнийг германчуудын гарт барьцаалагдаагүйг тогтоож, 1990 онд ЗХУ-ын ерөнхийлөгч Михайл Горбачев баатар цолыг нөхөн олгосон түүхтэй.
Лидия Владимировна Литвяк 22-хон нас насалсан хэдий ч 300 гаруй нислэг үйлдэж, нийтдээ дайсны 33 онгоцыг устгаж, гурван удаагийн байлдааны тусгай ажиллагаанд оролцжээ.
Ахлах дэслэгч М.МӨНХЗОРИГ
Эх сурвалж: "Соёмбо" сонин
Сэтгэгдэл0
эмэгтэй хүн гэхэд хатан зоригт бүсгүй байна
Бага зэрэг тайлбар хэлэхэд Калининград хот биш Москвагийн дэргэдэх Калинины нисэх клубт багшилж байсан. Тэр үед Калининград гэж хот байгаагүй. 2 дугаар дайнд ЗХУ ялж Европыг чөлөөлж эхлэх үедээ Германы хилийг давж Германы анхны хотыг эзэлж чөлөөлсөн хот нь тэр үеийн нэрлэдэгээр Koninsberg (Кенинсберг) юм. Энэ хот өмнө нь Прусс болон Германы эзэнт гүрний нийслэл байсан. Одоо бол ОХУ-н Калининград мужийн төв юм. Энэ муж нь ОХУ-н газар нутгийн гадна Латви,Литва,Белорусын цаад талд оршдог юм.
Mash zuv
Орсууд бас муухай амьтад гуч дечин жил дарсан байна эх орончоо хардаж хэлмэгдуулжээ
hardsandaa bish. gol ni barimt baih estoi jumaa.
дэлхийн 2-р дайн 1939 онд эхлэсэн. зөвлөлтийн эх орны дайн 1941.6.22
үг бол хоосон үгийг новлох ёстой
Як-2 хөнгөн бөмбөгдөгч 1940 онд үйлдвэрлэхээ больсон. 111 ширхэгийг хийгээд бүгд сүйрсэн. Энэ онгоц 1943 онд курскэд юу хийж явна вэ. Бас ирээдүйд гарах Ил-72 ачааны онгоцыг яаж хамгаалав аа. Худлаа баахан пропаганда.
як яахааараа бѳмбѳгдѳгч байдаг билээ сѳнѳѳгч шиг л санахын
Юунд ч үл итгэх тархины хэвийлттэй болжээ зарим нэг хүмүүс
андуурсан байж магад гэхлээ одоо сири.д тусламж хүргэж байгаа онгоц 40онд бүтээгдсэн гэхээр агуу юмаа. Ил сүүүлийн үёийн онгоц шүү дээ
ил-2 ыг ил-72,як-3-ыг як-2 гэж буруу бичсэн хошууч М.Раскова бөмбөгдөгч онгоцны хорооны захирагч байсан.........
ил-2 ачааны онгоц биш. дайран сөнөөгч буюу хөнгөн бөмбөгдөгч сөнөөгч онгоц
Дэлхийн 2-р дайн 1939.9.1 нд герман польш руу халдан довтолсоноор эхэлсэн гэж би боддог.1941.6.22 бол аугаа их орны дайн буюу Герман болон ЗХУ дайн юм
Юунд ч үл итгэх тархины хэвийлттэй болжээ зарим нэг хүмүүс
Үнэн
Юунд ч үл итгэх тархины хэвийлттэй болжээ
Юунд ч үл итгэх тархины хэвийлттэй болжээ зарим нэг хүмүүс
Юунд ч үл итгэх тархины хэвийлттэй болжээ зарим нэг хүмүүс
saikhan niitlel tugeesend bayarlalaa baharhahgui baihiin argagui ee
Үнэн түүхийг бичсэн байхад үгийн бөөс түүгчид дуугаа багасга.
Тийм ээ Эх орон нь түүнийг мартахгүй. Үйлс мөнх Үхэрнүүд энд мөөрч л байг
Orosuud uneheeer aguu ard tumen dee. 5 jil ZHU-d surch Oros ouytnuudtai mur zeregzen surch bailaa, Moskvad. Mundag ard tumen dee.
Дэлхийн 2р дайн 1939 оны 9 сарын 1нд Герман Польшид халдснаар эхэлсэн байдаг. 1941 онд ЗХУ-ын хувьд эх орны дайн эхэлсэн байдаг
30say hvn vregdsen
гавьяа байгуулчихаад байхад дахин дахин аз сорьсон даалгавар өгсөөр үхүүлж байж нэг санаа нь амарч дээ. Хүнийг хайрлах гээчийг орос дарганцарууд огт мэддэггүй яг мал шиг амьтад байж дээ.

пери од гээд л гүйцээ . Оросуудын хамгийн дургүй үг нь байсан гэсэн. Тэгээд л махан овоо болоод л үхэцгээдэг байсан гэнэ лээ. Сталин шиг цэргүүдээ үл хайралдаг удирдагч түүхэнд байгаагүй гэдэг юм билээ. Мөн Чингэс хаан шиг цэргүүдээ хайралдаг удирдагч дахин төрөөгүй гэдэг юм билээ.

Нөхөр ахлах дэслэгчээ "Дэлхийн 2-р дайн нь 1939 оны 9 сарын 1 нд Герман улс Польш руу довтолсоноор эхэлсэн" гэж хүүхэд байхаасаа мөн ч их заалгасан юмсан. Харин 1941 оны 6 сарын 22-нд "Аугаа их эх орны дайн" эхэлсэн байлтай.
augaa oros ahan dvvs mandan badrag
Тэр үед Ли 52 гэж байв . Америкийн Дугласын орос хувилбар. Ил 72 гэж байхгүй. Ил 76 орчин цагийн ачааны онгоц.