1.“Улаан тариа-1” бол нэвтрүүлэг байсан юм.
2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн “Хэро энтэртаймент” студийн бэлтгэсэн “Улаан тарианы хүүхдүүд” нэвтрүүлэг ихээхэн шуугиан дэгдээсэн билээ. Уг нэвтрүүлгийн санаа нь улс төр дэхь тэмбүүрлийн тухай байсан юм. Тэр тэмбүүрлийг Ц.Нямдорж гишүүний тодорхойлсноор “Улаан тарианы нэгдүгээр аяны дараа төрөгсөд” (одоо ингэж томъёолох ёстой байх) өөрөөр хэлбэл эр бэлгийн эс ба “бэх нойл”-ын эрлийзүүд тархаасан нь нэвтрүүлгийн төгсгөлд ил болдог. Тоймч Ш.Гантулга тэднээс 200-гийнх нь толгойг авчихвал тэр халдвар нам зогсоно гэж хэлснээр МАН-ынхан айж орилоод, энэ нэвтрүүлэг ихээхэн алдаршиж билээ...
Үүнээс яг хоёр жилийн дараа У.Хүрэлсүхийн ЗГ “Улаан тариа-2” аяныг зарлав. Гэхдээ энэ удаад нам хоорондын янаглалын бус ориг тэмбүүтэй нь тэмцэхээр шийдсэн ба уг мэдээг зарласны нь маргааш БНХАУ-ын “Шиньхуа” мэдээллийн агентлаг англи хэлээр дэлхий дахинд уламжлан сонордуулав. Ингээд дэлхий дахин Монгол Улс тэмбүүндээ баригдсаныг мэдэв.
Социализмын үед ялангуяа бэлгийн халдварт өвчний тохиолдол, тархацыг улс орныхоо нэр хүндийг бодоод ихэд нууцалдаг байв. Тэр үед дэлхий дахинаар мэдээллийн “Хүйтэн дайн” дэгдэж, нэгнээ болж өгвөл муулчих гээд элдэв статистик шиншилж байсан учраас улсын нууцад авсан байжээ. Гэвч нэг л удаа сэтгэл хөөрлөөс болж алдсан байдаг юм. 1981 онд Халдвартын больницыг нээхэд...
Тэр үед манайх сүржигнэж, “Азид хамгийн том халдвартын эмнэлэг байгуулсан” тухай гадаадад гайхуулан мэдээлжээ. Гэтэл хариуд нь “БНМАУ 2 сая гаруй хүн амтай. Гэтэл тус улсад Азид хамгийн том халдварт өвчний больниц барьжээ. Энэ нь л тус улсад халдварт өвчний тархалт ямархуу түвшинд байгааг нотлон харуулж байна” гэж авсан байдаг юм. Ингээд улс орноо муулах шалтгийг барууны империалистуудад өгсөн хэрэг мандсан байдаг. Гэвч буруутан байгаагүй, мэдээнд алдаа байсангүй!
Гэтэл тун саяхан мөн л Монгол Улсын Эрүүл мэндийн яам улсаа матарлаж орхив. Бүр хэвлэлийн хурал зарлаж байгаад “Жилд гарч буй халдварт өвчний 35-40 хувийг тэмбүү өвчин эзэлж байна” гэж албан ёсоор мэдэгджээ... Бас буруутан байхгүй, мэдээнд тооны алдаа байхгүй! Угаасаа алдаад байх нэр хүнд ч байх биш дээ...
Ардын засаг архи, тэмбүү, лам гуравтай 70 жил тууштай тэмцсэн яруу алдарт түүхтэй! Түүхэн хувьсгалынхаа 100 жилийн босгон дээр архи, лам хоёрыг нэгэнт дийлэхээ өнгөрсөн тул нөхөр тэмбүүг дахин бутцохих чухал шийдвэр гаргасан байна. У.Хүрэлсүхийн ЗГ хэрэв дийлбэл “Тэмбүүг ялсан” гэж түүхэнд үлдэх нь. Одоо ЗГ-ын гол уриа “Тэмбүүг ялъя!”
2. Тэмбүүний талаарх гадаад мэдээ ба гадаад мэдээлсэн нь.
Харин анхны ардаа баатартай Сүхийн үед Монголд тэмбүү ямархуу байсан, түүнтэй хэрхэн тэмцэж эхэлсэн талаар тухай тэр үеийн цахилгаан мэдээний “МонТА” агентлагийн “Хураангуй сэтгүүл”-д юу гэж бичсэнийг үзье! Энэ мэдээлэл мөн л гадаадад цацагддаг байсан юм шүү!
ӨРГӨӨ ДАХЬ БУРИАД ХОРООНЫ ЭМНЭЛЭГ.
Эмнэлэг нь 1922.10.02-ноос албан ёсоор ажиллаж эхэлжээ.
Эмчлэх зарчмууд:
Ядуу буриадууд болон монголчуудад доктор үнэгүй эм олгоно. /Зарим тохиолдолд эмийн үнийг өөрийн өртгөөр нь төлнө/
Түр хугацаагаар эмчлүүлэх зарим буриадууд болон монголчуудыг доктор Селезневын үзэмжээр үнэ төлбөргүй юм уу, зээлээр эмчилнэ.
Эцэст нь эмчилгээний төлбөр эмчийн орлого болно.
Дүн бүртгэлээс үзвэл 10, 11, 12, 1 дүгээр сард 2814 хүн үзүүлснээс буриад 1080, монгол 638, хятад 57, орос 1039 байна.
Өвчний төрлийг хувиар авч үзвэл тэмбүү яр 70 хувь, арьсны бусад өвчин 10 хувь байна. Нүдний болон бусад өвчин 10 хувийг эзлэж байна. Арьсны өвчнөөр монгол буриадууд хамгийн бага өвчилж байна. Гэдэсний хижиг цагаан бурхан улаан эсэргэнэ зэрэг өвчнөөс гадна арьсны өвчин их дэлгэрэн халдварлаж байгаа нь зохих эмчилгээ байхгүй, хүн ам өөрсдөө хөшүүн хойрго, ариун цэвэрч бус байгаатай холбоотой бөгөөд энэ бүхэн нь төрөлт бага, ер нь хүн амын өсөлт удаан байгаад нөлөөлж байна.
Өргөө хотын монгол буриад болон бусад хүн амын ер нь нийт Монголын хүн амын дотор эмнэлэг улам бүр нэр хүндтэй болж байгааг анхааран эмнэлгийн дэргэд хэвтэж эмчлүүлэх цэг (ядахдаа гурван ортой) нээх хөрөнгө олох нь чухал байна. Ядуусаас эхлэн ноёд дээдэс хүртэл, тэрчлэн Богдын өөрийнх нь тус эмнэлэг рүү илгээж буй өвчтнүүд зэрэг бүх хүн амын бүх давхарга эмнэлэгт ирж үзүүлдэг болж байна.
Ингэвэл доктор Селезневийн ажлын хөлс, ядуу өвчтөнүүдэд олгох эмийн үнийн зардлыг нөхөх бололцоо олдоно. Бас эмнэлгийн нийт зардлыг ч нөхөж болох юм. Үүнд доктор Селезнёв сард 90 хүртэл доллар гаргаж байна. Хөдөлмөрийн хөлс эмчилгээний үнийн тухайд бол энэ бүхэнд 500 түүнээс ч илүү доллар зарцуулсан гэж доктор Селезнёв тооцоолжээ. Харамсалтай нь доктор Селезнев эмнэлэгт нь хэчнээн хүн төлбөртэйгээр эмчлүүлснийг тайландаа дурдаагүй байна... (Хураангуй сэтгүүл. № 71-72. 1923 оны 03 дугаар сарын 03. Бямба)
Ингэж байтал гадаадаас маш сайхан мэдээ иржээ! Тэмбүүг дарах эм олсон байв. Бас Зөвлөлтөд олноор үйлдвэрлэж эхэлжээ. Үнэндээ тэр үед ганцхан Монгол ч биш дэлхий дахинаараа тэмбүүнд баригдсан байв. Үлгэрлэвээс өнөөгийн ДОХ лугаа адил дэлхийг айлгаж байсан агаад эмчлэх эм гаргахын тулд олон хөгжингүй орнууд нь чармайн байжээ. Уг баярт мэдээг хойшлуулалгүй хэвлэжээ.
#Шинэ эм (Сонин хачин мэдээ)
Германы профессор Эрлих тэмбүүний микроб алдаг эм бүтээлээ. Туршилтуудын дугаараар “606”, “914” гэж нэрлэсэн байна. Одоо Оросын хими-эмийн завод эдгээр эмийг бие даан хийж байна.
Орос эмийг хийж худалдахын өмнө олон удаагийн судалгаа, туршилт хийх болно. Тус завод Эрүүлийг хамгаалахын Ардын комиссар нарын газрын захиалгаар 450 килограмм “Нов-Арсол” гаргажээ. Оросын бүтээгдэхүүнийг ингэж нэрлэсэн байна. Нэг удаад хагас граммаар тарихыг тооцоолбол энэ нь нэг сая тунтай тэнцэнэ. (1922 оны 12 сарын 21. Пүрэв гараг. №47)
Үүний дараа уг товч мэдээллийн дэлгэрэнгүйг бэлтгэхийг үүрэг болгосон бололтой байна. Дөрвөн сарын дараа буюу “Хураангуй сэтгүүл”-ийн 1923.03.25-ны ням гарагийн 81-82 дугаарт дэлгэрэнгүй өгүүлэл гарчээ. Уг багавтар өгүүллийг бүрэн эхээр нь хүргэе, учир нь энэ товчхон өгүүлэлд тэмбүүг эмчлэхийн төлөө хийсэн европын эрдэмтдийн нөр их ажлыг тусгасан байна.
#Тэмбүү ба түүнтэй хийж буй тэмцэл.
Мечников болон Франц эмч Ру нарын бүтээсэн тэмбүүний эсрэг тарилгыг бичин дээр туршиж, цаашид мөнгөн усаар эмчилгээ хийж үзэхэд маш үр дүнтэй боллоо. Гэвч тэмбүүг эмчлэн эдгэрүүлэхэд эмч нарт саад болж буй бас нэг айхтар зүйл байна. Учир нь эмчилгээ хийлгэсний дараа хэсэг хугацаанд бие нь эрүүл болсон мэт өвчтөнд санагдаж байснаа өвчин нь гэнэт дахиж, анхны өвчлөлтөөсөө илүү хүндрэх тохиолдол цөөнгүй гарч байна.
Ийм болохоор өвчтөнийг эмчилсэн эмч тухайн өвчин бүрэн эдгэрч чадсан юм уу, эсвэл яваандаа өвчин дахиж хүндрэх хоёрын аль нь байж болох талаар бүрэн итгэлтэй хэлж чадахгүй байна.
Энэ талаар асар их гавъяа байгуулсан өөр нэг хүн бол цусанд өвчин үүсгэгч тэмбүүний нян байгаа эсэхийг химийн хэд хэдэн урвалын тусламжтайгаар тодорхойлохын тулд цусны шинжилгээ хийх өвөрмөц аргыг нээж олсон Германы эрдэмтэн Вассерман юм.
Нээж олсон хүнийхээ нэрээр “Вассерманы урвал” гэж нэрлэгдсэн энэ арга нь өвчтөний цусыг хэдийд ч гэсэн шинжлэн үзэж, цусанд нь өвчин үүсгэгч нян байна уу, эсвэл устаж алга болж уу гэдгийг итгэлтэй тодорхойлох бололцоог эмчид олгож байна.
Цаашилбал өөр нэг алдарт эрдэмтэн, Шерманы эмч Эрлихийг дурдаж болох байна. Тэрээр асар том зорилтыг өмнөө дэвшүүлэн тавьжээ.
Эрлих өвчин үүсгэгч нянгийн үйлчлэлийг устгахын зэрэгцээ мөнгөн усны эмчилгээний улмаас олонх тохиолдолд бие махбодийг өвчлүүлдэг сөрөг нөлөөллийг арилгаж чадахуйц тэмбүүг эмчлэх шинэ аргыг олсон байна. Тэрбээр олон жилийн турш уйгагүй чармайн ажилласны үр дүнд тэмбүүг эмчлэхэд шууд хэлбэл ид шидийн юм шиг нөлөө үзүүлдэг “606” хэмээх шинэ эмийг бүтээсэн юм.
Нэрт эрдэмтний бүтээсэн энэ эмийн гайхамшигтай увидасыг хэлж барахын аргагүй. Уул эмийн өчүүхэн тунг хэрэглэхэд хүний арьсан дээр гарсан тууралтыг 24 цагийн дотор арилгаж, тэмбүү өвчний хамгийн ноцтой хэлбэрийг ч эмчлэн эдгэрүүлж болно.
Цаашдаа “606” хэмээх энэ эмийн нэр төрлийг олшруулж, тухайлбал “914” хэмээх шинэ бэлдмэл бий болгосон нь одоо дээрх өвчнийг эмчлэн эдгэрүүлэхэд ихээхэн ач тусаа өгч байна... гэжээ.
Ингээд тэмбүү өвчнийг эмчлэх бололцоотой нь ойлгомжтой болсон тул нам засгаас тун чиг ирмүүн зорилт тавьсан байна. Харин энэ зорилтыг хэрэгжүүлэхээр У.Хүрэлсүхийн ЗГ өнөөдөр ч зориг хүчээ хөвчлөн ажиллаж эхэлснийг дахин дахин дурдах ёстой...
#Нийт улс үндэстний зорилго!
Манай Монголд нийт үндэстний хэмжээгээр, нийт улсын зорилт болсон тэмбүү өвчинтэй тэмцэх нь бусад хаа газраас илүү чухал болж байна. Доктор Селезневын эмнэлэгт үзүүлсэн 100 өвчтөн бүрийн 70 нь тэмбүү яртай байсан тухай мэдээг бид нэгэнт дурдсан билээ. Энэ бол дэлхийн нэг ч оронд байдаггүй, аймшигтай тоо юм.
Аймаар цэвэрч бус бохир байдал, орон гэр тохь тухгүй, гаанс тамхи амнаас аманд дамжуулдаг заншил, бэлгийн харилцаанд хар багаас замбараагүй оролцдог явдал, эмч домч нарт итгэж, эрүүл ахуй, өвчлөлтийн мөн чанарыг огт мэддэггүй байдал энэ бүхэн нь ахуйн болон төрөлхийн тэмбүү өвчин Монголыг аливаа бусад дайнаас илүү хоосруулахад хүргэж байна. Үүнээс гадна Монголын хүн амын өсөлт бараг зогсож, үр хүүхэдгүй хүмүүсийн тоо их байгаа нь бас тэмбүү яр ихээхэн дэлгэрснээс болж байна.
Үүнээс гарах ямар арга зам байна?
Нийгэм-эдийн засаг, соёлын шинж чанартай өргөн арга хэмжээ авахаас гадна дараах арга замыг хайх хэрэгтэй:
1/Тэмбүү өвчний мөн чанарын тухай болон түүнтэй тэмцэх наад захын арга замыг эрчимтэй шаргуу сурталчлах,
2/ Хэд хэдэн том эмнэлэг байгуулах, өвчин анагаах тарилгад бүхнийг хамруулах зорилгоор хэд хэдэн явуулын отряд байгуулах хэрэгтэй байна.
Тарилга хийлгэснээр гайхамшигтай үр дүнд хүрдэг бөгөөд эмчилгээ хийлгэсний бага зэргийн хөлс улсаас гаргах зардлыг бүрэн нөхөн төлнө гэдэгт бид итгэж байна. Ийм маш чухал ажилд ямар ч зардал гаргахаас буцахгүй байх ёстой нь мэдээжийн хэрэг билээ. Юуны түрүүнд огт хойшлуулалгүйгээр энэ ажлыг цэргүүдийн дотор хийх хэрэгтэй байна.
Монголын армийн дотор тэмбүүтэй нэг ч цэрэг байхгүй болгох нь дайчин зорилт мөн... (Орчин үед бол энэ өгүүлбэрээр гарчиглах байсан даа!) гэсэн үгээр уг уриалгыг төгсгөжээ. (1923.03.25. Ням. № 81-82)
Ингээд 1923 онд МАН-ын Их хурлаас баталсан эрмэлзэх 10 зүйлийн 9-д халдварт өвчинтэй тэмцэх гэж заажээ. Харин энэ жил У.Хүрэлсүхийн ЗГ уг уриалгын 1 дүгээр заалтыг “...эрчимтэй шаргуу сурталчлах”-ыг бүр дэлхий дахинд түгээн хэрэгжүүлэхээс ажлаа эхэлжээ.
3.Тэмбүүг ялаагүй коммунизм, тэмбүүг тэтгэгч ардчилал хоёр!
Гэхдээ тоглоомгүй, Ардын хувьсгалын эхэн үед Монголд уг өвчин тархаж, үндэстнийг мөхөөхдөө тулсан байв. 1926- 1928 онд Монгол явуулсан Зөвлөлтийн шинжилгээний дүнгээр заг өвчний уршгаар 18-35 насны эмэгтэйчүүдийн 31% нь үргүй болсон байжээ.
Тэмбүү өвчний нөлөөгөөр амаржсан бүх эхчүүдийн 1/3 нь хүүхдээ зулбах, дутуу гаргаж байжээ. Төрөлхийн тэмбүүгийн улмаас амьд мэндэлсэн хүүхдийн 44.5% нь гурав хүрэлгүй эндэж байжээ.
Цэрэгт татагдаж ирсэн идэрчүүдийн 48.6% нь ямар нэг өнгөний өвчинтэй гарч байжээ. П.Шастиныхаар зөвхөн тэмбүү евчин зарим газрын хүн амын 50%-д (1927 он), Хатиман Каркийн судалгаагаар 40.8% (1934 он)-д халдварлан тархсан байжээ.
Ингээд 1926 оны 3-р сард арьс өнгөний өвчнийг үнэ төлбөргүй хэвтүүлэн эмчлэх 15 ортой эмнэлгийг байгуулжээ.
РСФСР-ийн Ардын комиссариатын газраас хүн амын дунд байгаа өвчлөлийг судлах зорилгоор ариун цэвэр, эрүүл ахуйн экспедицийг 1926-1928,1928-1932, 1932-1938 оныг дуустал ажиллуулжээ. Тэмбүү өвчин тархах гадаад шалтгаан нь хятадын худалдаачид олноор ирж суурьшин суусан, дотоод шалтгаан нь гзр бүлгүй лам банди, бадарчингууд тарааж байсан гэж тогтоожээ. Иймээс лам нарыг буудахдаа давхар тэмбүүг устган тэмцэж байсандаа итгэлтэй байсан биз ээ!
Ингэж байтал дэлхийн хоёрдугаар дайн эхэлж, тэмбүүтэй мантай болсон байна. Дайнд сүйдсэн аж ахуйг сэргээсний дараа 1952-1956 онд 7 томоохон бригад улсын хэмжээнд ажиллуулж, хүн амын 82,9%-ийг хамарсан үзлэг шинжилгээ хийж, илэрсэн өвчтөнийг системтэй эмчилжээ.
Үүний дараа 1958-1960 он Моиголд эрүүлжүүлэх нүүдлийн бригад 35 гарч, бүх хүн амын 95.8%-ийг үзлэг шинжилгээнд хамруулжээ. 1926-1960 оны хооронд Зөвлөлтийн тусламжтай явагдсан 5 удаагийн экспедиц амжилттай ажиллаж, зөөлөн яр өвчнийг оргүй устгаж чадсан байна. Ингээд Атрын анхдугаар аянруу орж явчихсан билээ.
Харин тэмбүүтэй үргэлжлүүлэн тэмцсээр 1990 оныг хүрсэн юм. 1992 онд тэмбүүгийн тохиолдол 10000 хүнд 3,9 байсан бол 2018 онд 20 болж нэмэгджээ. Ийнхүү тэмбүү өвчин Ардын засагт ялагдалгүй ардчилалтай золгоод буцаж сэргэсэн байна. 10000 хүнд 20 тохиолдол гэдэг бол хүн амтай харьцуулахадөнгөрсөн жил 6400 хүн энэ өвчнөөр өвдсөн гэсэн үг юм. Тэмбүү өвчин эхээс урагт халдварладаг бөгөөд өнгөрсөн жил төрөлхийн тэмбүүгийн 49 тохиолдол бүртгэгдсэнээс 11 нярай нь нас барж, 14 амьгүй төржээ. Нэгэнт ийм болсон бол одоо тэмцэхээс яах вэ дээ?
Ийнхүү тэмбүүтэй тэмцэх аян эхлүүлэх гарцаагүй шаардлага тулгарсан бөгөөд МАН-ын азтай нь урд өмнө аль ч нам хүчин энэ асуудлыг “олж хараагүй” юм. Нөгөө талаас хүйтэн дайн өнөөдөр дотоодын үзэгдэл болсон тул үзэл суртлын ажлыг өндөр хэмжээнд явуулсан нь дэлхий нийтэд ичгүүртэй мэдээлэл цацагдах үндэс болжээ.
Үнэндээ энэ асуудлыг дугаар аян болгох сүржигнэлгүй, хөтөлбөр зарлаад шийдчихсэн бол, сайн үр дүнг нь дараа нь зарласан бол зөв байсан юм. Гэвч сонгууль дөхчихөөд байна л даа! Гэхдээ зарим эрх чөлөөт иргэд маань “Бал даргын маань салгаж өгөөд байтал ардчиллаас болж тэмбүүрсэн” тул төрийн өндөрлөгүүдийг огцруулж, Үндсэн хуулийг өөрчлөх саналтай байх шиг.
Гэвч тархах ганцхан шалтгаан бийг энд бичсэн. Ахиад бичье, “Аймаар цэвэрч бус бохир байдал, орон гэр тохь тухгүй, гаанс тамхи амнаас аманд дамжуулдаг заншил, бэлгийн харилцаанд хар багаас замбараагүй оролцдог явдал, домч нарт итгэж, эрүүл ахуй, өвчлөлтийн мөн чанарыг огт мэддэггүй байдал (хүн ам өөрсдөө хөшүүн хойрго, ариун цэвэрч бус) энэ бүхэн нь ахуйн болон төрөлхийн тэмбүү өвчин Монголыг аливаа бусад дайнаас илүү хоосруулахад хүргэж байна...
А.Баатархуяг
Сэтгэгдэл0
Ардчилал нэртэй замбараагүйтлийн гайгаар тэмбүү ужгирсныг ЭМ-ийн тэнэг сайд дэлхий даянаа сүржигнэн зарласан нь Монголчуудыг нэгмөсөн гутаалаа
Сvрьеэгийн сvрийг тэмбvvгийн дvрээр дарах гэж яарсан ч бvтэлгvйтэв. Одоо ДОХ- р довтолж байх шиг бна.
Өөрсдийн хийсэн муу үйлийг далдалахын тулд, улс орон ,ард түмнээ гаргуунд гаргадаг адгийн атга санаатай арчаагүй хувалзнууд
Өөрсдийн хийсэн муу үйлийг далдалахын тулд, улс орон ,ард түмнээ гаргуунд гаргадаг адгийн атга санаатай арчаагүй хувалзнууд
коммунизм" т "салгаж чадсаан .10000аас -1тэнбүү илэрвэл бөөн юм болдог хэнтэй хавьтсан хавьтагчаа нэрлэ гэж шаарддаг байсан .намайг залуу байхад манай үйлдвэрт сургууль төгсөж ирсэн нэг эмэгтэй тэмбүүтэй гэдэг нь баталагдаад бөөн хэл ам болов .тэр үед би залуучуудын эвлэлийн үүрийн дарга байв намайг дарга өрөөндөө дуудаад цаад залуусыг чинь эрүүл эсэхд эргэлзэж байна танай цехийн тэр" т "туссан арьс өнгөний эмнэлгээс үйлдвэрийн захиргаанд албан бичиг ирүүлэж "т "туссан эмэгтэйн хавьтагчийг ол гэсэн шаардах хуудас өгсөн байв. би эмнэлгийн ажилтантай хамт явж тэр хавьтагчийн гэрт нь очиж шинжилгээ яаралтай өг гэсэн шаардах хуудасыг нь гардуулаж өгч байлаа .тэгээд нөгөө өвчин туссан эмэгтэйгээ иргэж очсон тасагтаа ганцаараа байгаа гэж байсан нөгөө хэрэгийн эзэн бас өөр тасагт ... сургууль төгсөж ирсэн эмэгтэй нянг тээж ирсэн болж таарсан хөдөөнөөс хотод ирэхдээ замын унаанд суусан тэгж явахдаа нэг юмтай харилцаанд орж цаадах нь "т" тэй байсан .эмнэлгэ шугамаараа цааш нь хайгаад олсон.
соцын үед ёстой эрүүгийн хэрэг илэрүүлэх гэж байгаа юм шиг хандаж ажилдаг байсан тэгж ажилсаны хүчинд дарж авсан .одоо яг соцын үеийн арагаар ажиллах хэрэгтэй хэнтэй хавьтсан байна тэрийг асууж олж илэрүүлэж хамт эмчил.
Тэмбүүний үүр эхнэргүй лам нар байсан. Тархалт нь ч Энэтхэг Төвдөөр дамжиж Монголд ирсэн болхоос Орос Буриадаар дамжиж хойноос ирээгүй.Тэмбүү сүрьеэ нийгмийн халдварт өвчнүүдийн эх нь та бидний толгойнд байгаа.Тэгэхээрээ тэмцэх арга нь боловсрол хүмүүжил суртал ухуулга.Дунд боловсрол эзэмшчихээд энергийн төв гэж тухайн үедээ балба төвдөөр дүүрсэн байсан нэг л дуулалт жүжгийг орчуулсан архичин Данзанравжаагийн Хамрын хийдэд очоод балайрч байгаа мунхагуудыг яах юм.Алалтай биш!
нийгэмийн сайханы төлөө олоны тусын тулд бол туучих л хэрэгтэй ёстой буян болно.
Баатархуяа минь соц-ыг муулаад яах вэ Бүр түүнээс өмнө монгол даяар хамаргүй авгай хүүхнүүд энд тэндгүй байсныг чи биднээс арай ахмад настайчууд бүгд батлах байх шүү
GUtamshig,Doromjlom,,mongol uls hunii bgaa tsaeai
АРДЧИЛАЛ МОНГОЛД ТЭМБҮҮ, ХУВЬ ХҮН ЗАСАГ ТӨРИЙН ГУЙЛАНЧЛАЛ ЯДУУРАЛ АВЧИРЛАА.
Халхын голын ойг тэмдэглэчихээд 70 жилийн дараа тэмбуу сэргэн мандсаны баярыг тэмдэглэвэл яаж байна.Энэ чинь одоо ардчилалын унэт зуйлийн нэг мон биз дээ,Элбэгдорж оо.
Халхын голын ойг тэмдэглэчихээд 70 жилийн дараа тэмбуу сэргэн мандсаны баярыг тэмдэглэвэл яаж байна.Энэ чинь одоо ардчилалын унэт зуйлийн нэг мон биз дээ,Элбэгдорж оо.
Тэмбүү гэдэг өвчнийг анх франц гэдэг улсаас гаралтай гэдэг байсан.Магадгүй байх. Явдал задгайтай үндэстэнд байдаг өвчин.Ноён хутагт Данзанравжаа монгол хүний зан авирыг тодорхойлж бичихдээ ,Явдал задгайтай нь батгана мэт гэсэн юм.Явдлын задгай бол эрт ч байж одоо бүүр гаарч байна.Фейсбуук мэтэд бол завхайрахыг магтан дуулсан шүлэг, зохиол, уриалсан уриалгууд дүүрэн байдаг болж.Уг нь садар самууныг сурталчлах ялтай л улс баймаар юм.Тэмбүү элбэгшиж байгаа нь удахгүй ДОХ тарахын удиртгал юм.Үндэсний удмын санд онц ноцтой асуудал учраас нийгмээрээ анхаарч засаг төрөөс албадлагын арга хэмжээ ч авах шаардлагатай.Ард түмний боловсрол их доройтож ёс суртахуун сүйрсний жишээ л дээ.Товчоор хэлвэл монголд ардчилал нийгмийн дэвшлийг авчирсангүй харин их ухралтыг авчирчээ.Ан-н удирдагчид уриалдаг үзэл санаагаа нутгийн хөрсөн дээр яаж буулгах вэ гэж бодолгүй зөвхөн хулгай хийснээс ийм болж.Одоо энэ хариуцлагагүй АН-г устгах хэрэгтэй.Жинхэнэ ардчилсан залуус ажлаа хийх цаг болжээ.
АН-ы уриалдаг үзэл санаатай ямар харилцаа хамааралтай вэ? Хэн сүүлийн хэдэн жил засаглаж хэний суртал энэ нийгмийг удирдан чиглүүлэв? Бодитой хандавал цаашдын зам мөрд өлзийтэй бус уу?
Yaduu,muu hool hunstei,haluun usand oroh bolomjgui,medeelel surgaltaas hol,orchinii bugshsan hir toostoi,huuliar hurteh estoi tusuv munguu JDU-eer tomchuuldaa bulaalgachihdag Ard Tumnee Ulaan Taria 2...geh meteer doromjilj,jogtoi ni argagui delhiid zarlaj bui ene saidiin tenegreliig gaihaj b.Uuruu ch tsever Medrel taliin ilt "symbolic symptomatic syndrome" buyu anivchaa nud,tolgoigoo aragsh uragsh hayah,talitraa, het yadrah ueiin buurunhii hel zereg "pathology"-giig ni ingej ilerhii helmeergui bn,zugeer T-ees dutuugui emchluuleerei gj l huseh b.Er ni chimeeguihen buh niiteer ni emchleed ur dungee daraa ni zarlah uhaan muchid iljig uu? T ni turgen buren emchlegdene.Chiniih harin nileed tsag avah bh shuu.Tusuvuus yaah gj 1 terbum avch bgaa um?Gadnaas olj ireech.Terbum hurehgui zardal garna.
Tembyy ch yahab ee eryyl bolj bolno!tergyyn chini eryyl boldog ch berh dee!!ardchilsan nertei luibarchin hylgaich har tamhichin alyyrchingyyd Mongoloor neg baina!ene tembyydsen hylgaichidiig Elbegdorjtoi ni hamt bylsilaagyi chagt Mongol ylas hezee ch eedlehgyi ee!!
Tembyy ch yahab ee eryyl bolj bolno!tergyyn chini eryyl boldog ch berh dee!!ardchilsan nertei luibarchin hylgaich har tamhichin alyyrchingyyd Mongoloor neg baina!ene tembyydsen hylgaichidiig Elbegdorjtoi ni hamt bylsilaagyi chagt Mongol ylas hezee ch eedlehgyi ee!!
Mongol hyn byr tembyy DOX l gene?Syrye l gene...yasan yum oilgohoon baichihsan ye be?Mongolchyyd iim teneg yabsan ni ali ch yed garaagyi yum bna!ene 21 zyynd l chadaigaan aldlaa!zaluus ni synal tachaalaas eereer syralzaj chadaagyi munhag tolgoinuud bolj gyizlee!ta nar mini jaahan gegeerehsen dee!!!zailuul!!!!!
Mongol hyn byr tembyy DOX l gene?Syrye l gene...yasan yum oilgohoon baichihsan ye be?Mongolchyyd iim teneg yabsan ni ali ch yed garaagyi yum bna!ene 21 zyynd l chadaigaan aldlaa!zaluus ni synal tachaalaas eereer syralzaj chadaagyi munhag tolgoinuud bolj gyizlee!ta nar mini jaahan gegeerehsen dee!!!zailuul!!!!!
Tembyyg yalaagyi sozializm gej hutsjee. Orosiin achaar Baas shees, yar tembyygeesee salsnii hychind ene mal ooroo toroo biz dee, mongol havtgai tembyyndee idgdsen, hyyhed neg ih tordoggyi, torson ni yhdeg, yzeegyi yaduu, munharsan mal baisan ni ynen. Tembyynees hamargyi bolson avgai nar 80- aad in gehed ihenh ni yhej daldarsan.
Tembyyg yalaagyi sozializm gej hutsjee. Orosiin achaar Baas shees, yar tembyygeesee salsnii hychind ene mal ooroo toroo biz dee, mongol havtgai tembyyndee idgdsen, hyyhed neg ih tordoggyi, torson ni yhdeg, yzeegyi yaduu, munharsan mal baisan ni ynen. Tembyynees hamargyi bolson avgai nar 80- aad in gehed ihenh ni yhej daldarsan.
Tembyyg yalaagyi sozializm gej hutsjee. Orosiin achaar Baas shees, yar tembyygeesee salsnii hychind ene mal ooroo toroo biz dee, mongol havtgai tembyyndee idgdsen, hyyhed neg ih tordoggyi, torson ni yhdeg, yzeegyi yaduu, munharsan mal baisan ni ynen. Tembyynees hamargyi bolson avgai nar 80- aad in gehed ihenh ni yhej daldarsan.
Tembyyg yalaagyi sozializm gej hutsjee. Orosiin achaar Baas shees, yar tembyygeesee salsnii hychind ene mal ooroo toroo biz dee, mongol havtgai tembyyndee idgdsen, hyyhed neg ih tordoggyi, torson ni yhdeg, yzeegyi yaduu, munharsan mal baisan ni ynen. Tembyynees hamargyi bolson avgai nar 80- aad in gehed ihenh ni yhej daldarsan.
Tembyyg yalaagyi sozializm gej hutsjee. Orosiin achaar Baas shees, yar tembyygeesee salsnii hychind ene mal ooroo toroo biz dee, mongol havtgai tembyyndee idgdsen, hyyhed neg ih tordoggyi, torson ni yhdeg, yzeegyi yaduu, munharsan mal baisan ni ynen. Tembyynees hamargyi bolson avgai nar 80- aad in gehed ihenh ni yhej daldarsan.
Tembyyg yalaagyi sozializm gej hutsjee. Orosiin achaar Baas shees, yar tembyygeesee salsnii hychind ene mal ooroo toroo biz dee, mongol havtgai tembyyndee idgdsen, hyyhed neg ih tordoggyi, torson ni yhdeg, yzeegyi yaduu, munharsan mal baisan ni ynen. Tembyynees hamargyi bolson avgai nar 80- aad in gehed ihenh ni yhej daldarsan.
Орос тархи угаалтаа больчих тэгэх үү! Тэгж яривал Монголчуудад тархсан байсан тэмбүүний хувь Төв Оросоос бараг ялгаагүй төвшинд байсан. Яаж хэн тооцоо хийснээс л бүх ялгаа гарсан. Дээр нь тэмбүүний статистик өөрийн онцлогтой явдагийг Анагаахдаа тоондоо муу толгой муутай оюутнуудыг нь шилэн авч математик мэдээлэл зүй статистик байтугай эмнэлгийнхээ хичээлүүдийг формалдаж хуулж үзэж суран төгсдөг Монгол эмч нар мэдэхгүй. Энэ өвчин Сүрьетэй яг адил мянган багтай Мангас.Хэд хэдэн хувиар 1.хавьтал авч 2.халдварлаж.3. өвчний шинк тэмдэг илэрч 4.өвчилдөгийг бичихээс түдгэлзлээ.Яагаад гэвэл энэ мэдээлэл нийгэмд ил байж болдоггүй болхоор мэрэгжлийн эмч нар ч мэдэх ёсгүй байдаг юм.Насанд хүрсэн бүх хүн тэмбүүний хавьталттай байсан тохиолдолд л илрэл 50% гарна.Энэ тоо Монголчуудын ёс суртахуун оюун санааны уналтыг хэлж байгаа юм.Ингээд зогслоо.Яаж ч байсан Сарангэрэлд Сүрьеэ Тэмбүүний эсрэг дайныг эхэлсэнд баярладаг.Түүнтэй тэмцээд байгаа Ардчилсан маарамба Амарсанаа бол тэмбүүг халуун хүтний тэцвэр гэсэн юм ярьж тэнэгтэхгүй байгаа нь их юм.
Сарангэрэл сайд : -" УЛААН ТАРИАНЫ ДАЙН " зарлав ... !! Аялагчид ба жуулчид : - " улаан тарианы дайнд " оролцохгуйгээ мэдэгдэв ...
tembuu darhlaa togtdoggui uchir heden udaa ch tembuurch bolno aimaar shuu
Эрүүл мэндийн нэгдсэн бодлого хуучирсан уу? Эсвэл бодлогоо хэрэгжүүлэхээ больсон уу? Төрөөс хамаарах асуудал бгаа.
Эрүүл мэндийн сайд гэж тэнэг авгай сүрьегийн асуудлыг дарахын тулд өөр асуудал руу анхаарлыг нь хандуулах гэж тэмбүүгээр шоудаад Монголыг дэлхийн шившиг болгохын зэрэгцээ жуулчлалын бизнест асар гай болж байна. Энэ балай авгай мөрөөрөө огцрох хэрэгтэй.
Эрүүл мэндийн сайд Монголын нэр төрийг ядаж байхад яр гэгчээр ёстой нэг навс унагаалаа. Үтэр түргэн энэ сэтгүүлч ухаантай сайдыг огцруулах нь зөв. Ёо, бодохоос уур хүрч байна.
Эрүүл мэндийн сайд Монголын нэр төрийг ядаж байхад яр гэгчээр ёстой нэг навс унагаалаа. Үтэр түргэн энэ сэтгүүлч ухаантай сайдыг огцруулах нь зөв. Ёо, бодохоос уур хүрч байна.
Эрүүл мэндийн сайд Монголын нэр төрийг ядаж байхад яр гэгчээр ёстой нэг навс унагаалаа. Үтэр түргэн энэ сэтгүүлч ухаантай сайдыг огцруулах нь зөв. Ёо, бодохоос уур хүрч байна.
1990 оноос Ардчилалын тэмбүү тараасан
Ард түмний дунд тархсан нийгмийн халдварт өвчин улсын нууц баймаар юм. Монгол сүрьеэ ихтэй гээд л дэлхийгээр нэг гаргаад цацчихсан. Дараа нь тэмбүүтэй гээд л цацчих юм.Тэчнээр ДОХ -той ч гэх шиг.Монголын муу юмыг дэлгээд байхаар, сайн сайхныг нь дэлхийд таниулдаг байх хэрэгтэй. Бараг л Монголоосоо ичдэг болоод байна шүү. Дахиад ямар балай юм зарлах болоо гээд л. Нүүр хийх газаргүйболох нь ээ.
70 жилийн дараа тэмбуу сэргэн мандсаны баярыг еслол тоглодор тэмдэглэх уу, орон даяар.
Хээл хахуулийн намагт шигдэж хулгайч нарын боолчлоод талхиулсан, ажилгуйдэл,ядуурал,тэмбуу,сурьеэгээс эхлээд хамаг муу овчинд нэрвэгдсэн газар дээрх там боллоо. Ийм болчихоод дараагийн сонгууль явуулж сайн хумуусийг гаргаж ирнэ гэж ярьж байдаг монголчуудын тархи нь тэмбуурсэн бололтой
Тархины тэмбүү гэснээс Нарангэрэлт 8-р Богд Хаан Жабзундамба тархины тэмбүүгээр нүд нь сохорч мунхаг Монголчууд эмчлэх гээд улс үндэстнээрээ Оросод өр тавиад Жанрайсэгийг цутгуулсан түүх бий. Хаан нь тэмбүүрч байгаа үндэстний ард түмний тухай ярих ч илүүц л дээ.
Хээл хахуулийн намагт шигдэж хулгайч нарын боолчлоод талхиулсан, ажилгуйдэл,ядуурал,тэмбуу,сурьеэгээс эхлээд хамаг муу овчинд нэрвэгдсэн газар дээрх там боллоо. Ийм болчихоод дараагийн сонгууль явуулж сайн хумуусийг гаргаж ирнэ гэж ярьж байдаг монголчуудын тархи нь тэмбуурсэн бололтой
Хятад Орос хоёрт манайхаас их тэмбүүтэй болон хар тамхичин биеэ үнэлэгч нар байгаа тэд дуугүй байж эмчилж байхад манай эрүүл мэндийн сайд авгай дурак зан гаргасан. 1940 оноос өмнө дандаа хужаа нар бэлгийн замын өвчин тараадаг байсан гэж Энхбат гуайн номонд байсан шүү
Муу болгоныг Хужаа гэж бусдад тохдогоо больчих тэгэх үү! Тэр ард түмэнд чинь бусдын адил сайн ч бий муу ч бий. Хараад л нүдэнд дээр ил арьс өнгө яс үндсээр хүмүүсийг дүгнэнэ гэдэг хүнийг үйлдлээр нь дүгнэх шиг ухаан цаг хөдөлмөр шаардахгүй амархан ч дэндүү худлаа байдаг юм.Хужаа гэж Монголд хамгийн чанга орилдог нь Хаалган Хиагтын хооронд холбооны шугам Монголд тавиад удмаа нуун Манж Төрөөс зугтаж үлдсэн хужаануудын л удам байдаг юм даа. Болоогүй бас хольцоогүй Төв Халх, Чингисийн Боржигон дээд төрөлтөн болчихсон дээгүүр харцгааж бусдыг нутаг нугаар доромжлох нь инээдэмтэй.
баатархуяг одоо л нэг зөв бичиж сурч байна
Tembuu ovchin avsnaa medmegts hugatsaa aldalgui mergejiliin emchiin hyanalt dor emchilegdehed edgerdeg ovchin. harin oorsdoo dur meden em uuj, dald ued orohiig ni medehgui "edgerlee" gej anduuran hunderuuldeg. ene ovchin idehgui ed erhten ugui... Torilhiin tembuugiin hor hohirol ih, heden ue damjina. Humuus mon tembuugiin ahuin havitalaas bolgoomjloh heregtei! Hamaagui huneer huuhdee hohuuleh, nudend yum orohod doloolgoh,il sharhtai uedee...
"тэмбүү лүгээ аялан тэмцэх" гэж том дарга асан та юу айлдана? Асан дарга таны энэ "лүгээ" дагаварыг "тай" дагвараар сольж болдог юм. Тэхлээр: тэмбуутэй хамт аялан тэмцсэн" гэж ойлгодоно. Та хэл найруулгаа эргэж харна байгаа?
Манайд оюун санаа нь тэмбүүрсэн нөхдүүүд цөөнгүй. Тэдний нэг сэтгүүлч Баатархуягийн оюун санаа нь үнэхээр эдгэршгүй тэмбүүрчээ... Энэ нийгмийн гоц халдварт өвчний нэг гол шинж тэмдэг нь энэ өвчнийг ялсан коммунизмыг үзэн ядах ... юм л болбол социалист нийгмийг ямар ч шалтгаар хамаагүй баалах, тэгсэн мөртлөө энэ өвчний гол голомт бсан бас оюун санааны тэмбүүг тараагч лам нарыг өмөөрөх болой..
Харанхуй монголчууд бүхнийг улс төржилтөөр шийдэх гэж муйхарлаж байна. Энэ ч зөв. Тэдэнд өөр арга байхгүй. Коммунист болсон хүмүүс шууд тэмбүүнээсээ салж байгааг анхаарах уаг болсон. Хамраа унахаас өмнө намын асуудлаа шийдвэл зүгээр
Гэхдээ муу амлах хэрэггүй. Бүх зүйл сайн явж байна. Тарваганаасаа салчихлаа хужаагаа хусчихлаа Тэмбүүжинг Амдоржоороо сольчихлоо Эрдэнэтийн өрөө тушаачихлаа Зоригийн хэргээ нөгөө тийш нь харуулчихлаа одоо тэмбүүрүүгээ орж байна Болнодоо болно
ардчилала нэртэй тэмбүүгийн гай