Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг Үндсэн хуулийн эх баригч, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцангаар ахлуулсан ажлын хэсэг боловсруулан хоёр жил гаруй хугацаанд эрдэмтэн мэргэд, хуульч, Үндсэн хууль тогтоогч, нийт ард иргэдийн санал бодлыг авч тусган хэд дахин засварлан нягтлан боловсруулж, Улсын Их Хурлын 62 гишүүн гарын үсгээ зурж Улсын Их Хурлын даргад өргөн барьсныг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн анхны даваагаа даваад байгаа билээ. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг Улсын Их Хурлын гишүүд сонгогдсон тойргийнхоо иргэдэд тарааж зүйл заалт нэг бүрээр тайлбарлан таниулж саналыг сонслоо. Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл нэлээд чамбай сайн боловсруулагдсан байна гэсэн үнэлгээг ард түмэн өгч байна.
Ялангуяа Үндсэн хуулийн энэ удаагийн өөрчлөлтөөр 2000 онд оруулсан дордуулсан гэх долоон өөрчлөлтийн алдааг засч чадсандаа онцлогтой. Мөн аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийг сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас дөрвөн жилийн хугацаагаар сонгох, сум, дүүргийн Засаг даргыг тухайн нутаг дэвсгэрийн иргэд дөрвөн жилийн хугацаагаар сонгох, Баг хорооны Засаг даргыг харъяалах сум, дүүргийн Засаг дарга дөрвөн жилийн хугацаагаар томилох зэрэг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд орсон орон нутгийн удирдлагатай холбоотой гурван зүйл заалт нь ард түмний хүсэл зорилготой бүрэн нийцэж байна.
Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслөөс дараах гурван зүйл заалтыг эргэж сайн нягтлан үзэхийг эрхэм түшээдээс хүсч байна.
1. 27 дугаар зүйлийн 6. "Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонх нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж" гэснийг "гишүүдийн дийлэнх олонх нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж" болгон засч 2000 онд Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр хасч алга болгосон "Дийлэнх" гэдэг үгийг оруулж өгөх
2. 43 дугаар зүйлд "Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулж, шинэ Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хамтад нь албан ёсоор тавибал, Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэнэ.
Улсын Их Хурлын гишүүдийн олонх уг саналыг дэмжсэн бол шинэ Ерөнхий сайдыг томилох, өмнөх Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол батлагдсанд тооцно" гэсэн заалтын "гишүүдийн дөрөвний нэг" гэснийг "гуравны нэгээс доошгүйн саналаар" гэж, "Улсын Их Хурлын гишүүдийн олонх уг саналыг дэмжсэн бол" гэснийг "гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь уг саналыг дэмжсэн бол" гэж өөрчлөн огцруулах босгыг нь өндөр болгох санал байна.
Өнгөрсөн 27 жилийн хугацаанд засаглалын харилцаанд гарсан хамгийн ноцтой алдаа бол Засгийн газраа олон удаа огцруулж, тогтвортой ажиллах, мөрийн хөтөлбөрөө биелүүлэх бололцоог алдагдуулсан явдал мөн. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслөөр Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэн, ажил хийх боломж олгоход чиглэсэн хэд хэдэн чухал заалт байгаа хэдий ч, өмнөх алдааг гаргахгүй Ерөнхий сайд, Засгийн газраа тогтвортой ажиллах бололцоог хангахад чиглэсэн нэмэлт өөрчлөлт байхгүй байгаа тул огцруулах нөхцөлийг арай чангаруулахаар дээрх хоёр саналыг гаргаж байгааг Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажпын хэсгийн гишүүд, Улсын Их Хурлын эрхэм түшээд мэргэн ухаандаа тунгаан болгооно биз.
3. 30 дугаар зүйлийн 2-т "Ерөнхийлөгчөөр 55 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын, уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно" гэсэнтэй санал нийлэхгүй байна. Учир нь, монголчууд эртнээс нааш 40 гарсан хүнийг нас тогтсон хүн гэж үздэг. Аян жин тээж байх үед 40 гарсан эр хүн, дөрөв дарсан эр тэмээ хоёр ямар ч бэрхшээлийг давна гэсэн мэргэн цэцэн үг байдаг. 50 гарсан хүнийг нас хэвийсэн ахмад хүн гэж хүндэлдэг. Манай улсын тэтгэврийн хуулиар эмэгтэй хүн 55 нас хүрээд тэтгэвэрт гардаг хуультай. Хэрэв эмэгтэй хүн Ерөнхийлөгч болно гэвэл тэтгэврийн авгайчууд л байж таарна.
"Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно" гэсэн нь ямар ч ач холбогдолгүй заалт шиг санагдаж байна. Улсын Их Хурал дөрвөн жилээр сонгогдож байхад Ерөнхийлөгчийг зургаан жилээр сонгох шаардлагагүй.
Харин сайн Ерөнхийлөгч гарч ирсэн тохиолдолд дахин сонгогдох эрх нь нээлттэй байх нь зүйтэй юм. Ийм учраас одоогийн мөрдөж байгаа Үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн хоёрдугаар заалтыг өөрчлөхгүй байх нь зүйтэй санагдана. Харин манай улс парламентын засаглалтай улсын хувьд Ерөнхийлөгчийг нийт ард түмнээс биш Улсын Их Хурлаас сонгодог байх нь зүйтэй. Иймдодоогийн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Үндсэн хуулийн 31 дүгээр зүйлд Ерөнхийлөгчийг Улсын Их Хурлаас сонгохтой холбогдсон нэмэлт өөрчлөлтийг оруулаад батлах бүрэн боломжтой юм.
4. Үндсэн хуулийн 20 дугаар зүйлд "Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хурал хадгална" гээд Үндсэн хуулиар баталгаажуулаад өгсөн юм чинь дахин их зардал гаргаж ард нийтийн санал асуулга явуулах шаардлагагүй.Улсын Их Хурал хэлэлцүүлгийн хугацаанд ард нийтээс гарсан саналуудыг сайн тусган хоёр дахь хэлэлцүүлгээ хийж, нягтлан боловсруулаад эцсийн хэлэлцүүлгээрээ шууд баталчих нь зүйтэй гэсэн санал байна.
С.ПҮРЭВ
/Өвөрхангай аймаг. АИХ- ын 240 дүгээр тойргийн депутат асан, өндөр настан/
Сэтгэгдэл0
zuv uu zuv
Монгол улсыг сүүлийн 30 жил удирдаж чадаагүй, улс орноо өрөнд бариулж, иргэдээ ядууруулсан, авигалд идэгдсэн, Улсынхаа төлөө ганц зөв шийдвэр гарагх болохоороо талцаад гацаачихдаг парламентийн засаглалийн гай их бий шүү.

Ерөнхийлөгч болох хүнийг днк шинжилгээнд оруулж монгол хүн мөн гэсэн баталгааг гаргасаны сонгуульд оролцуулах хэрэгтэй.
Za huniig nas huiseer bitgii yalgaad doromjlood baigaarai!!!!!!!!!!!!! Eronhiilogchoo ard niiteeree songono!!!!!!!!!!!!!!!!!!!!
Зам тээврийн сайд байхдаа төмөр замаа ч барьж чадаагүй баахан хулгай луйвар хийчихээд шууд ерөнхий сайдыг алгасаад ерөнхийлөгч болчихсон хүн ёстой толгой нь эргэж байх шиг байна. Бөхийн аврагаас цагдаагийн хурандаа болдог шиг юм болоод байна.
Дивтаат маань 30 жил ноёрхоод ард түмнийхээ 3−ны 1−ийг ядуу болгосон Парламентын засаглалыг дэмжээд байдаг нь сохорсоных уу, эсвэл луйварчдын гар хөл болсоных уу? Хариугаа яаралтай өгнө үү!
turiin tergvvnee bvh ard tvmneer songodoggvi bolchihbil baasniih ni erunhiilugch baidiim ... delhiid haa ch baihgvi soliorol .. 65 yanhan vnen dee l tochig al boljee
Ерөнхийлөгчийг Улсын Их Хурлаас сонгох нь зөв.
Hutsavaa
Эби Баяр нарын даалгавар биелүүлж буй нөхөр байнадаааа хурдан хөөж явууул
36 гишүүнтэй УИХ ,бага хурал нь 72 гишүүнтэй болж хяналт тавьдаг байх хэрэгтэй юм
baterdeniig olnii tanil gedegiig ni ashiglan 2 ugvvlber gvitsed urij chadahgvi tag dvlii hrlgvi balaig erunhiilugchid zutgvvlj baisan .MAN iin muiharlal . sanaand orj bn ....... 65 yanhan .arga ni baragdval bilegt emeeg ch erunhiilugch bolgoh ni l dee . lalaruud .

УИХ хамгийн муу томилгоо хийдэг гэдгээ сүүлийн 30 жил баталсан. Томилсон нөхдөө дандаа буцаадаг. Ийм совестьгүй нөхөд. Улсын ерөнхийлөгчөө ард түмнээс сонгодоггүй болчихвол Авилгачид бүүр давараад улсаа өрөнд бариулж өтөнд идүүлэх байлгүй. УИХ одоо ч гэсэн Ерөнхийлөгчийг сонгодог үндсэн хуулийн заалттай. Ард түмнээс сонгогдсон хүнийг баталж хууль гаргахгүй байх эрх УИХ байж байгаа шүү дээ
Одоогийн хөлдүү депутатууд шиг юмнууд суучихаад бидний өмнөөс Ерөнхийлөгч сонгоно гэхээр юу болох вэ? Жишээ нь: Өвөрхангай аймгаас сонгогдсон ЖДҮ-чин Содоо, Чинзориг, хайлсан тугалга шиг хаашаа хамаагүй урссан Тогтохсүрэн нар уу? Эсвэл та хэн нэгнээс хэдэн бор төгрөг авч захиалгаар бичиж байна уу? Ерөнхийлөгчийн Үндсэн хуульд оруулах саналууд дээр дурдагдсан 3 коммунистын хорслыг их хөдөлгөв үү? толгойд нь багтахгүй байгаа юм уу?
сайн байцгаана уу? ЕРӨНХИЙЛӨГЧ ЯАЖ Ч БАЙСАН ХҮН АРДААСАА, МОНГОЛЧУУДААСАА ШУУД СОНГОГДДОГ БАЙХ НЬ ЗОХИМЖТОЙ Ч НИЙЦТЭЙ Ч. ТЭГЖ Л ИХ #ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ УИХ-ААС СОНГОХ ГЭЭД БАЙГАА ЮМ БОЛ# "УИХ-ААС ЕРӨНХИЙЛӨГЧИД СОНГОГДСОН БУЙ #СОНГООСТ/ELECTOR# " БАЙЖ БОЛОХ ЮМ БИШҮҮ. ИНГЭЭД Л, ХҮН АРДААС ШУУД СОНГОГДОХ ЕРӨНХИЙЛӨГЧ, НӨГӨӨ НЬ УИХ-ААС ЕРӨНХИЙЛӨГЧИД СОНГОСОН БУЙ "СОНГООСТ ЕРӨНХИЙЛӨГЧ" ГЭСЭН #ЕРДӨӨ Л 2ХОН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН# ХЭН НЬ САНАЛ ИЛҮҮ АВСАН НЬ ТУНААД Л ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛВОЛ ЯМАР ВЭ. ХЭНД САНАЛ ӨГӨХ СОНГОЛТЫН БОЛОМЖ Ч ХҮМҮҮСТ ХАНГАЛТТАЙ, НЭМЭЭД "ОЛОН ЕРӨНХИЙЛӨГЧИД" ТОЛГОЙ ЭРГЭХГҮЙ.
ЖИЧ: ХАРААД, АЖААД, АНЗААРААД БАЙХАД "ҮНДСЭН ЦААЗ БИЧГЭЭ", -ҮНДСЭН ХУУЛЬ ГЭДЭГ "НЭРТЭЙ" НИЙЛДЭГГҮЙ, УЧИР НЬ ЭНЭ БОЛ #ХУУЛЬ БИШ # БӨГӨӨД МОНГОЛЫН, МОНГОЛ ХҮМҮҮСИЙН, МОНГОЛ ХҮН АРДЫН АЖ ТӨРӨЛТ, АМЬДРАН СУУЛТ, ТӨР, ЗАСАГ ХУУЛЬ, ЗАСАГЛАЛ, АМЬ, АМЬДРАЛ ХЭРХЭН БҮТЭЖ БОЛЖ ХӨДӨЛЖ ЯВАХЫН ҮНДЭС ЦААЗ УЧРААС-, ӨӨР БУСАД ЕСӨН ШИДИЙН УЛС ОРНЫ #ҮНДСЭН ХУУЛИАС# ЭРЭМДЭГЛЭЖ ЗЭРЭМДЭГЛЭЖ ТАСЧИЖ ТАСДАЖ АВСАНГААРАА БӨӨН БӨӨН ХОЛИОН БАНТАН, ЖОНХУУ ХИЙГЭЭД ЮМ БИШҮҮ ГЭСЭН БОДОЛ САНАА МАНИЙ ХУВЬД ХЭДИЙНЭ ҮҮСЧИХЭЭД ТАВАРГАЖ ЯВНА.
...ХИЙГЭЭД БАЙГАА ЮМ БИШҮҮ...
Ehe odoo yagaad bainaa. Ard tumnii yanz uzeed baigaa yum uu?
яагаад эргүү 76-аар сонгуулна гэж
Mafiin tolgoilogchoo gargahiin tuld
буруу
зөнөг
буруу гэж бодож байна
За болиорой.Ерөнхийлөгч ард түмнээс сонгогдоно шүү.!!!! Ард түмэн ерөнхийлөгчийг парламентээс сонгохийг зөвшөөрөхгүй.Битгий худлаа ард түмний нэр барь.
Yaj davarhaaraa ingej bichdiin bol? Ene tor eroosoo tseverlegdeegui bn.yaj neg luivarchdaas salya gej bhad.
Их хурлаас болохгүй л дээ,ждү чингүүд найдваргүй
Одоо л МАНАН-нхны гууль нь цухуйх гэж байна.Бас ерөнхийлөгчийг өөрсдийн дундаас сонгож бүх ард түмний хөрөнгийг хараа хяналтгүй цуслах санаагаа цухалзуулаад эхэллээ.Монголчууд дайснаа сонгоод бүүр зуршчихаж.Энэ муу ёр шүү.Нэг хятад хүн ингэж ярьж байна гэнэ.Манайд даргыг дандаа дээрээс томилдог.Бид оролцдоггүй.Хуучин даргаас шинэ дарга заавал илүү байдаг.Гэтэл танайд та нар дарга нараа өөрсдөө сонгох мөртлөө урьдахаасаа одоогийнх нь заавал доор байх юм.Энэ юуных вэ гэж асуусан байгаа юм.Бодох үг байгаа биз.Хөгжил бол дэвшил юм.Гэтэл манай ард түмэн өөрсдөө доошоогоо л чангаагаад байна. Өөрсдөө шүү.Сайн сайхныг хүсч байгаа хүмүүс өөр хүмүүсийг сонгох юм байна.Та бид өөрсдөө эх орноо сөнөөж байна даа.
хол очиж хуцдаа түвдэд ингэж хуцвал болох байх энэ чинь монгол шүү .хрд түмэний сонголтыг үгүй хийчих юм бол төрийг хэн юугаар бүрдүүлэх вэ ард түмэн чинь энэ их хурал төрийн тэргүүннийг сонгож батала байж сая төрийн тэргүүний эрх үүрэг н
UIH d chini onoodor hen itgel yzyylj baigaa ve? tednii ner shalnii alchuuran dooroos ch tsuhuihgyi baihad yagaad tedend dahin erh medel ogoh heregtei gej? minii bodloor hamgiin tyryyn hiih yostoi ajil bol , UIH gishyyniis tatdag huulitai boloh heregtei tegeed ulsaas dahin zardal chiregdel gargahgyin tuld tuhain songuuliar 2t bichigdsen gorilogchiig shuud nohood oruuldag bolgoh heregetei , hiih zasj zalruulah yum ih baina daa end bol , deeree suudlaa oloogyi uls yaj doooroo gyidlee oloh ve dee
Сүүлийн 30 жил парламинтийн засаглал ард түмэнд юу ч өгсөнгүй. Одоо засаглалаа өөрчилж ерөнхийлөгчийн засаглал руу орох нь зөв. Хоёр хажуу хөршүүдээ хар. Парламинтаа тарааж чаддаг хүчтэй ерөнхийлөгч байхгүй бол их хурал бүгдийн дээр гарч хуулийг гууль болгодог 30 жилийн амьдрал дахин үргэлждэх болно.
Ерөнхийлөгчийг ард түмэн сонгох ёстой. Мөн удам судар үндэс угсааг нь харах нь маш чухал. Ер нь энэ ялзарсан улс төрчдөөр үндсэн хуулийг өөрчлүүлж болохгүй!!!
Ерөнхийлөгчийг ард түмэн сонгох ёстой. Мөн удам судар үндэс угсааг нь харах нь маш чухал. Ер нь энэ ялзарсан улс төрчдөөр үндсэн хуулийг өөрчлүүлж болохгүй!!!
Pyrev gedeg hugshinuur dalimduulj ard tymenii yanziig yzeed bgaan bh daa
Ерөнхийлөгч Ард түмнээсээ сонгогдон Засгийн газраа тэргүүлэх нь зөв гарам болно. Ард түмэн зөв Ерөнхийлөгчөө сонгох чадвартайд итгэх хэрэгтэй
Өвөрхангай аймгийн Гучин-ус сумын өндөр настан Пүрэв гэдэг хүн энэ постыг бичсэн байна. Ерөнхийлөгчийг ард түмний саналаар сонгох нь зөв
Төрийн албатууд хуурсаар худалч. Хумсалсаар хулгайч болж гүйцлээ. Одоо сонгох эрхийг минь хулгайлахаар ханцуй шамаллаа !!!
Зөвхөн татвар төлж байгаа хүмүүс нь сонгуульд оролцдог байх хэрэгтэй. Насаараа сонгуульд оролцсон настангууд болоо шүү дээ. Залуучууд нь сонгодог байг.
Ерөнхийлөгчөө ард түмнээс сонгодог байх нь зөв л дөө. Хэрэв УИХ-аас сонговол 60 тэрбумын бас нэг Энхболд гараад ирнэ шүү дээ.
Их хурлаас сонгох шаардлагагүй. Ард түмнээсээ сонгож эрхийг нь хуучнаар нь эдлүүлэх хэрэгтэй. Их хурал ерөнхийлөгч, ерөнхий сайдыг сонговол их хурал "хуульд" захирагдахгүй хязгааргүй эрх эдлэх санаатай байгаа нь Нямдоржийн зүүдны мөрөөдөл биелэх юм.

ХОЁР ХӨРШИЙН АДИЛ ХҮЧТЭЙ ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ БАЙХ НЬ ЗӨВ. ИХ ХУРАЛ ХУУЛИА ЗӨВ БАТЛАЖ ХЯНАЛТ ТАВЬДАГ ХЭМЖЭЭНД БАЙЛГАХ ЁСТОЙ.
Улсын их хуралд сайн хүмүүсээ сонгож гаргаж чадахгүй тул тэр муу хүмүүсийн нэг нь ерөнхийлөгч болно гэдэг бол туйлын буруу.
Намууд сайн хүнээ дэвшүүлж чадвал ард түмэн сайн хүмүүсийн нэгийг сонгоод гаргачихаж чадна. Намууд муу хүн дэвшүүлбэл ард түмэн муу хүмүүсийн нэгийг л сонгох болно.Тэгэхээр намаас биш ард түмэн ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг гаргаж ирэх хэрэгтэй. Тэднээс ард түмний олонхийн саналаар нэгийг нь ерөнхийлөгч болгох хэрэгтэй.
Ард түмэн ерөнхийлөгчийг сонгоно. Их хуралд итгэл алдарсан.