sonin.mn
Кени улсад зохион байгуулагдсан олон улсын хуралд оролцсон 19 иргэнийг ирсэн даруйд нь ХӨСҮТ-д тусгаарлаж, холер өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээг хийлээ.
Дээрхи хүмүүсд 6, 48, 72 цагаар  холер өвчний шинжилгээ хийж,  халдвар эсэргүүцэх арга хэмжээг авсан юм.
Өнөөдөр  12:00  цагт 19 хүний шинжилгээний эцсийн хариу гарч, холер өвчин үүсгэгч нян илрээгүй тул тусгаарлалтын дэглэмээс гаргалаа.
 
 
Эх сурвалж: ЭМЯ