sonin.mn
Үл таних сайхан сэтгэлт залууд зориулав
 
Эндээс хэд юм бэ? Зам мэдэх юм уу?
 
10-аадхан км байх, GPS хараад явчихад төөрөхгүй ээ. 
 
Тэгвэл нар эрт байна, гуравуулаа очиж үзчихээд сум явах уу?
 
Нэвсийтэл орсон цас хэд хоногийн өмнөх шуурганд хатуурч хунгарлан, замын ховил битүүлэн машины дугуйнд хага ярагдан, шил хагарч байгаа мэт бутчин үсчнэ. Эргэн тойрон малын бараа байтугай хялганы толгой ч үзэгдэхгүй цасан хунгар өвлийн илчгүй наранд гялтгана. Гэнэт өмнөх зам босоод ирэх мэт болж, машин пирхийн нүх рүү унах шиг болж, хамраараа цасан хунгарт шааж, цонхон дээгүүр нь нуранги цас бутран цацарч, мотор эрчлэн ээрснээ унтрав.
Яав аа?
Хунгарт орчихлоо
Яасан байна вэ?
Баларчээ.Жалга руу орчихож. Элгээрээ цасанд сууж, 4 дугуй нь газраас хөндийрчихөж.
Цас ухах хүрз байтугай халбага ч байхгүй, /одоо ч эхнэр үглэж гарна даа/ Нар эрт байна. Сайн ухвал 2 цаг л болох байх. Шуурганд хатуурсан цас нягтран зарим газартаа бетон шиг хатуурч, тохой хүрэхгүй дугуйн түлхүүр нэмэр болох нь бага. Чи яваад чулуу түүгээд ирээч. Эхнэр явж явж, хайрлаад байдаг ноолууран дашинзныхаа хормойд хэдэн чулуу хормойлчихсон ирээд гэнэт уур нь хүрсэн бололтой машины хажууд шидчихэв. Нилээд удсан бололтой нар доошилсон харагдана.  
Ингээд гарахгүй юм байна. Эртхэн сүлжээтэй газар олж, сумаас хүн дуудъя. Машинаа битгий унтраагаарай, охиноо дааруулав. 
 
 
Хунгарласан цас зарим газартаа гишгэхэд пирхийн цөмөрч явахад саадтай. Түрүүн тэр энгэр дээр өвөлжөө харагдсан даа тийшээ л явъя. Утасны цэнэг дуусч байгаа бололтой дийд дийд гэсэн амь тасарч байгаа дохио дугарна. Нар жаргаж, өвлийн богино өдөр яах ийхийн зуургүй дуусч, үдшийн бүрий нөмөрч эхлэв.
 
 
За бүр зүг чиггүй боллоо. Буцдаг хэрэг үү эсвэл сум руу алхах уу эндээс 20-оод км лав байгаа. Юу вэ,  нүдний үзүүрт нэг юм хөдлөх шиг болов. Харанхуйд нүдээ дасган хүчлэн харвал тэр доороос нэг хар юм наашлан байв. Удалгүй морьтой хүн болох нь мэдэгдэж, шууд чиглэн ирлээ. 
Сайн байна уу? Явган хүн шиг харагдаад байсан юм. 
Тиймээ , доор жалганд суугаад сүлжээ хайж явна
Энд сүлжээ байхгүй ээ, ойр айл бий юү
Манайхаас өөр айл энүүгээр байхгүй ээ, манайх ч нилээд хол шүү. Хэдэн үхэр алга болоод хайж явна.    
Алив хоёулаа очиж үзэх үү? сундалчих
Гүйцэд цагаашраагүй бололтой, үрээ сундлах гэхээр хамраа тачигнуулан үргээд ойртуулсангүй. За чи түрүүлээд очиж бай. Би хойноос чинь очьё. Машины гэрэл харагдах байх
 
Жигдхэн үлээж байсан машины халаагуур гэв гэнэт чимээгүй болсноо хянах самбарын гэрлүүд нь бүдгэрэн унтрав. 
Ээж,  аав ирж байна уу? Одоо ирэх үү?
Ирнэ ээ. Одоохон ирнэ. 
Ээж энд чоно байгаа юу? 
Байхгүй байх аа.
Ээж та юу уншаад байгаа юм бэ?
Маани уншиж байна. 
Бурхныг бидэнд туслаач гэж дуудаж байгаа юм уу?
Тийм ээ.
Тэгвэл та Ногоон дара эхийг дуудаач хамгийн түрүүнд ирдэг гэсэн.
Ээж.. Бурхан чинь ирж байна уу? Өвдөг даараад байна.
 
Зүүрмэглэчихэж, өвлийн шөнийн чимээ холоос дуулддаг бололтой цочин сэртэл юуных нь мэдэгдэхгүй бүгд дуу сонсогдов. Харанхуй рүү тэмтчин хартал тээр дээрээс мал бололтой лүглэгэр бараан юм наашилж байв. Миний охин тэр юу вэ гэтэл охин морьтой хүн байна. Аав морьгүй шүү дээ, таны дуудсан бурхан морь унаад ирж байна уу.
Манай хүнтэй таарав уу
Тэглээ, наашаа явж байгаа. Ингэтэл суух гэж. Алив ухах юм юу байна.
Үл таних залуу, нөхөр хоёр шөнө дөл болтол ухаж байж машинаа хунгараас гаргаж авлаа.Залуу  би та нарыг замд оруулаад өгье, дагаад яваарай гээд мордон урд орж шогшив. Удалгүй зам орж ирж морьтой залуу гэрэлд нэг орж ирээд цаашаа давхичихав. Машинаа зогсоох гэсээр байдал  нөгөө залуу нилээд холдож хойноос нь хөөе гэхэд чигээрээ яваарай гээд даллачихаад  давхиад явчихав. Охинд минь бурхны оронд харагдсан үл таних залуу таньд гүнээ талархаж байна. 
 
 
 
Г.Чойжилсүрэн