sonin.mn
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга,
Ерөнхий прокурор Баяраагийн Амгаланбаатар,
Дээд шүүхийн ерөнхий шүүгч Хөхтсүрэнгийн Батсүрэн, тус улсын нийт иргэд ээ
 
Монгол Ардын /Хувьсгалт/ Нам миний ойлголтоор тус улсын нийт иргэд болон дэлхийн олон нийтийг наад зах нь гурван дараах зүйлд олон арван жилийн туршид хуурч мэхлэж байна:
 
Нэгт, Монголчууд бид 1260 оноос уламжлалт шар зурхайн он тоолол баримтлаж ирсэн бөгөөд 1952 онд Маршал Чойбалсан битүүнд нас барсан тул шар зурхайн тооллыг хориглосон билээ. Гэвч иргэд нууцаар цагаан сараа тэмдэглэж байсан болохоор 1963 оны орчмоос эхлээд цагаан сараа нэгдэлчдийн баяр нэрээр тэмдэглэхийг эрх баригчид аргагүй зөвшөөрчээ. Харин дорно Азийн тухайлбал Хятад, Япон, хоёр Солонгос, Вьетнам, Тайвань, Таиланд, Хонконг, Сингапур зэрэг орон энэ баяраа тэмдэглэж, өдөр тутмын амьдралд шар зурхайн он тооллыг ашиглаж байна. Эдгээр иргэдийн тоонд Хятадад амьдарч буй 20 орчим сая монголчууд ч багтаж байна. Иймд шар зурхай он тооллыг манай оронд сэргээх шаардлагатай гэж үзнэ.
Хоёрт, энэ хорвоонд хагас тэрбум гаруй иргэн бурхан Буддаг шүтэж байна. Тэрчлэн тус улсын холбогдох хуулинд Буддын шашинг уламжлалт шашин гэж тодорхойлсон билээ. Гэтэл тус улсын эрх баригчид Далай ламыг удаа дараа тус улсад ирүүлсэн нь Хятад улстай байгуулсан найрамдлын гэрээний үзэл санаа, заалтыг зөрчиж байна.
 
 
 
Далай лам нь бурхан Буддын сургалаас урвасан, манай найрамдалт Хятад улсын хууль ёсны төр засгийн эсрэг бослого үймээнг удирдсан гэмт хэрэгтэн юм. Үүнийг нэн даруй зогсоохыг шаардаж байна. 
 
 
 
Гуравт, тус улсад  Хятадын нэгэн муж улсаас орж ирсэн шарын сектын шашин нь тус улсын төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-т заасан Буддын шашин биш байна. Иймд шарын шашны лам нарт бурхан Буддын нэрийг ашиглахыг хорихыг шаардаж байна.
 
 
Эдгээр гурван шаардлагыг миний бие Ерөнхий сайд У.Хүрэлсүхт таван удаа бичгийн хэлбэрээр тавьсан боловч ямар ч хариу аваагүй тул иргэний хэргийн шүүх, Хүний эрхийн үндэсний комисс, Үндсэн хуулийн Цэц зэрэг шүүхэд хандсан боловч тэд хэргээ хянахаас зайлсхийгээд, хэрэг үүсгэхээс татгалзжээ.
 
 
 
Иймд энэ маргааныг шүүхээр шийдвэрлэхэд та бүхнээс дэмжлэг хүсч байна.
Ерөнхий сайдад явуулсан таван өргөдөл гомдолын хуулбарыг хавсаргав.
 
Хүндэтгэсэн,
 
Монгол Улсын иргэн Аман овогт Баатарын Эрдэнэгарьд
2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр, Улаанбаатар хот
 
Оршин суух хаяг:
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо 51 дугаар байрны 33 тоот
гар утас 99115169 Ий-мэйл: berdenegarid@gmail.com