Эдийн засагч Н.Итгэлтэй ярилцлаа.
-Таны манай сонинд хандах болсон гол шалтгаан тань юу вэ?
-Өнөөдрийн байдлаар Монгол Улсад хэрэгжүүлэх эдийн засгийн томоохон төсөл нь газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах. 2015 оноос эхлэн Засгийн газраас газрын тос боловсруулах үйлдвэрийг заавал говьд байгуулна гэсэн тогтоол шийдвэр гаргасан. Гэтэл энэ үйлдвэр баригдаагүй.
Анх 2014 онд Чойрт, дараа нь Зүүнбаянд, 2015 онд Бор-Өндөрт, 2016 онд Сайншандад, 2018 оноос Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт байгуулна гэсэн шийдвэр гарсан. Яагаад байршлыг нь өөрчлөх болсноо хэлдэггүй. Нийтлэг зүйл нь бүх байршил говьд, харин боломжгүй зүйл нь усны хангамж. 2008 онд Японы “Жетро” байгууллага говийн бүсэд усны нөөц байхгүй. Говийн бүс рүү усны хоолой татах нь эдийн засаг, байгаль орчин, технологийн хувьд боломжгүй гэдгийг батлан, албан ёсны дүгнэлт тайлан хийсэн.
2010 онд Дэлхийн банкнаас говийн гурван аймгийн усны нөөцийн талаар томоохон судалгаа хийж, говьд том хэмжээний аж үйлдвэр байгуулах боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан. 2012 онд “Нидерландын вант улс”-ын санхүүжилтээр Монгол Улсад бүх усны нөөцийн талаар томоохон цогц судалгаа явуулахад мөн л говьд усны нөөц байхгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн.
Говийн хамгийн их устай газар нэг км.кв нутаг дэвсгэрт усны нөөц секундэд нэг литрээс илүү гарахгүй. Гэтэл газрын тос боловсруулах үйлдвэрт секундэд 100 литр ус хэрэгтэй. Говьд тэр хэмжээний усан хангамж байхгүй гэдгийг бүрэн нотлосон. Өнөөдрийн Засгийн газар энэ асуудлыг нуун дарагдуулж, усны нөөц байгаа мэтээр ойлголт төрүүлж байна.
Мөн өнгөрсөн оны долдугаар сарын 10-ны өдөр гарсан Засгийн газрын тогтоолоор Улаанбаатарын саарал усыг Сайншанд руу татна гэсэн. Гэтэл нэг нь ч бодит байдалд үл нийцэж байна. Энэ асуудлыг хугацаа нь дуусч байгаа Засгийн газар газрын тосны үйлдвэр барих гэж байгаа мэтээр яриад өнгөрөх зорилготой байна.
-Угаасаа газрын тос боловсруулах үйлдвэр баригдаад эхэлсэн биз дээ?
-Олон нийтэд газрын тос боловсруулах үйлдвэрийн барилгын ажил эхэлсэн гэж ярьж байсан. Өнгөрсөн хаврын байдлаар “Google”-ийн сансрын зургаас харахад Дорноговь аймгийн Сайншандаас 17 км зайд төмөр зам, автозам татсан шугам харагдаж байгаа. Үйлдвэр байгуулах газарт өнөөдрийн байдлаар юу ч хийгээгүйг сансрын зургаас харж болно. Тавдугаар сараас эхлэн МҮОНРТ-ээр хэд хэдэн удаа эвлүүлсэн бичлэг цацсан. Түүн дээр төмөр замын болон автозамын шугам, бусад хамааралгүй байшингийн зураг, аль нэг улсын нэг газрын тосны үйлдвэрийн зургийг үзүүлсэн. Тэр нь Алтанширээ суманд газрын тосны үйлвэр байгуулагдаж байгаа мэтээр хүмүүст төсөөлөгдөж байна. Үйлдвэр байгуулахад техникийн зураг төсөл хэрэгтэй. Гэтэл зураг, төслийг нь хийгээгүй. Үүнийгээ Уул уурхайн яам ч хэлсэн. Зураг төсөлгүй үйлдвэр барьж байгаа нь боломжгүй зүйл.
Дараагийн асуудал нь 2018 оноос хойш төмөр зам, автозам барьсан гэж байгаа ч усны хангамжийн талаар огт дурдахгүй байна. Мөн Тамсагбулагаас Алтанширээ хүртэл газрын тос дамжуулах хоолой байгуулна гэж ярьж байгаа. Гэтэл Тамсагбулагт олборлож байгаа түүхий газрын тос тэр үйлдвэрийн хэрэгцээг хангаж чадахгүй. Алтанширээд 1.5 сая тонн газрын тос боловсруулах үйлдвэр байгуулна. Гэтэл Тамсагбулагт өнгөрсөн оны байдлаар 600 мянган тонн газрын тос олборлосон. 2015 онд 1.1 саяыг олборлосноор оргилдоо хүрч, 2017 онд 800 мянган тонн, өнгөрсөн жил 600 мянган тонныг олборлосон. Өөрөөр хэлбэл, Тамсагбулагийн газрын тосны нөөц шавхагдаж байна. Газрын тос дамжуулах хоолой байгуулах нь үйлдвэрээсээ илүү буюу 1.4-1.7 тэрбум ам.долларын үнэтэй. Бага хэмжээний газрын тос үйлдвэрлэхэд ийм үнэтэй хоолой байгуулах нь үр ашиггүй. Энэ хоолой ашиглалтад орсон ч 10 жилийн дараа нөөц нь шавхагдаж, маш үнэтэй төмрийн хог газар булагдаж хаягдана гэсэн үг. Тиймээс энэ нь манай улсын хувьд эдийн засгийн үр ашиггүйгээр үл барам Монгол Улсын гадаад өрийг эрс нэмэгдүүлэх хор хөнөөлтэй байна. Энэ үйлдвэрийг байгуулах боломжгүйг Засгийн газар ч мэдэж байгаа. Гэтэл газрын тосны үйлдвэр барина, барьж байгаа гэж ярьж байгаа нь улс төрийн зорилготой, иргэдэд ташаа ойлголт төрүүлсэн зүйл болж байна.
-Та саяхан “Дархан газрын тос боловсруулах үйлдвэр, хөгжлийн түлхүүр” ном хэвлүүлсэн байсан. Номынхоо талаар хуваалцахгүй юу?
-“Дархан газрын тос боловсруулах үйлдвэр, хөгжлийн түлхүүр” номондоо газрын тос боловсруулах үйлвэр байгуулахад хэрэгжүүлэх төслийн талаар бичсэн. Үйлдвэрийг Дархан хотод байгуулахаар 2005 онд сонгосон. Учир нь Дархан хот бүх аж үйлдвэрийн бэлэн дэд бүтцийн байгууламжтай. Өнөөдөр ч Дарханаас өөр байршил байх боломжгүй. Бид Японы газрын тосны үйлдвэр байгуулдаг компаниудын нэгтэй хамтран ажиллаж, хөрөнгө оруулалтыг Японы “Олон улсын хамтын ажиллагааны банк” санхүүжүүлэхээр болсон. 2007 онд санхүүжилтийг гарган, Японы мэргэжлийн технологийн компаниар жилд хоёр сая газрын тос боловсруулах техник эдийн засгийн үндэслэлийг олон улсын стандартаар боловсруулсан. 2012 онд тэр үйлдвэрийн техникийн зура, төслийг боловсруулаад 2013 онд дуусгасан. 2013 онд Дархан дахь газрын тос боловсруулах үйлдвэрийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээг боловсруулаад Байгал орчны яамаар батлуулж, дараа нь олон улсын “Price water coopers consulting company”-аар хөндлөнгийн баталгаа гаргуулсан. Энэ мэтчилэн тэр үйлдвэрийг байгуулах асуудал шийдэгдсэн байсан талаар номондоо баримт судалгаатайгаар дэлгэрэнгүй бичсэн.
-Газрын тос боловсруулах үйлдвэр Дарханд баригдана гэчихээд яагаад Дорноговь аймгийн Алтанширээ суманд барихаар болов?
-2008 оноос Монгол дахь компаниуд жижиг оврын газрын тосны үйлдвэр байгуулъя гэж ярьсан. Гэтэл жижиг үйлдвэр байгуулж болдоггүй, том байж эдийн засгийн өртгөө нөхдөг гэсэн зарчим байдаг. Өөр нэг яриа гарсан нь нүүрсийг хийжүүлээд түүгээр газрын тосны бүтээгдэхүүнийг орлох зүйл хийх юм. Гэтэл тэр нь олон улсын хэмжээнд боломжгүй зүйл. 2014 онд “Үндэсний аюулгүй байдлын зөвлөл” зөвхөн дотооддоо олборлож байгаа газрын тосыг ашигла гэсэн зөвлөмж гаргасан. Гэтэл манай улсад тийм хэмжээний нөөц байхгүй.
Импортын газрын тосоор хэрэгцээгээ хангах хэрэгтэй байсан. Импортын тосоор хэрэгцээгээ хангах асуудал гэрээгээр баталгаажсан байтал заавал дотоодын тосыг ашиглах ёстой гэсэн зүйл гарснаар газрын тос олборлож байгаа байршлыг ойртуулж барих ёстой хэмээн байршил Дорноговийн Алтанширээ сум болж хувирсан. Дотоодын газрын тосыг ашиглана гэдэг том эндүүрэл.
Тамсагбулагт олборлож байгаа тос бол Хятадын компанийн тос. Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр манай улс ердөө 24 хувийг авдаг. Хятадын тал газрын тосоо манай улсад нийлүүлэхгүй гэсэн байтал манай улс бид авчихна гэж яриад байна.
Тамсагбулагаас төвийн бүс рүү тос зөөх боломж байхгүй. Тэр газрын тосыг авсан ч бид дэлхийн зах зээлийн үнээр л авна. Импортоор авснаас ялгаагүй. Дархан хотод газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар 2014 онд бүх шийдвэр гарсан. УИХ, Засгийн газар Дархан хотод газрын тосны үйлдвэр байгуулахад хэрэгжүүлэх 22 тогтоол гаргасан. Үүнийг номондоо оруулсан. Хэрэв говьд байгуулна гэж саад хийгээгүй байсан бол төслийн дагуу 2017 онд үйлдвэр ашиглалтад орох байсан. Энэ нь Монгол Улсын хувьд том алдагдал болсон. Дараагийн дөрвөн жилд энэ байдал үргэлжилбэл Монгол Улсад их хохирол учирна. Үүнийг олон нийтэд анхааруулж, зөв ойлголт бий болгох цаг ирээд байна. Байгуулагдах эсэх нь эргэлзээтэй, боломжгүй газарт улсын төсвийн мөнгийг зарж байгаа нь эцсийн дүнд ашиглалтгүй үлдэх газар, хоосон зарлага болно гэсэн үг.
Р.Оюун
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Таньтай санал нийлж бн. Монголыг монголоор нь хорлуулах гэсэн гадаадын бодлого хэрэгжиж бн.
Энэ харин маш үнэн асуудал хөндсөн байна. Аргагүй мэрэгжлийн хүний үг. Ер нь ажиглаад байхад монголын төр,тэнд ажиллаж байсан,байгаа хүмүүс асар их үрэлгэн,асар их мөнгө үрсэн том том бүтээн байгуулалтуудыг өр тавьж эхлүүлээд дуусгалгүй орхидог хэвшил тогтоож байх шиг. Үүний тод жишээ нь Женкогийн гэх овогтой Гашуунсухайтын төмөр зөм... Одоо Хүрэлсүхийн гэх овогтой нефть боловсруулах үйлдвэр энэ мэргэжлийн хүний дүгнэлтээр бас " овоолсон шороо" болох зам руугаа орлоо. Ер нь захын дуракт ч ойлгомжтой,усгүй газар,үсрээд 1 секэд 1 литр ус гардаг газар 1 секэд 100 литр ус хэрэглэдэг үйлдвэр барих вэ,Тамсагийн нефть маш өтгөн агуулгатай,хоолойгоор дамжуулж Дорноговь хүргэх боломж бага,дээр нь хэмжээ багатай, яахав машинаар зөөгөөд Алтан ширээ хүрлээ гэхэд үйлдвэр бүрэн хэмжээнд ажиллахад хэрэг болох үлдсэн нефтээ хоёр хөршөөс авах болно,оросоос авахад үнэ яахав,урдаас авахад Тамсагийн нефтийг үнэ нэмээд өгнө,үйлдвэрлэх бензиний өөрийн өртөг нь $2 - оос илүү гарна,орос $1- ээр өгий,хятад $1- ээр өгий болно....... Ёстой пизду нахуй болно биз ????!!! Газпром яг иймэрхүү үрэлгэн загнадаг,гэхдээ тэд өөрсдийн мөнгөөрөө,олгархууд нь Путинтэйгээ идээд ,төсөвт жаахан юм хялайлгаад үлдсэнээр нь олигархуудын ажлыг бэлдэхийн тулд Туркэд ч,Болгарт ч,Европод ч оросын ард түмэнд ашиггүй үрэлгэн бүтээн байгуулалт хийдэг... Харин манайх? Дандаа өр зээл тавьж энэ төмөр зам,нефтийн үйлдвэр барина,тэр нь дуусахгүй ????? Энэ бол шууд эх орноосоо уравсан үйлдэл,шууд цаазаар авахуулах гэмт хэрэг !!!!!
Энэ чинь тэгээд юу болоод Байна вэ, Алтанширээд Газрын томны уйлдвэр байгуулна гээд авто зам, томор замыг нь тавьчихсан биздээ, Угуй юм бол ингэж хоронго Уржумка болох уу, Энэ асуудлыг одоо л цэгцлэх хэрэгтэй бус уу
Юугаа л яриад байна даа. Дорноговьд ус нь байхгүй бол ийм их бүтээн байгуулалт хийхүү? Эрхээ биш алга болчихгүй улсууд барин тавин ийм худал мэдээлэл улсдаа өгөөд улс нь түүнд түшиглэн бүтээн байгуулалт хийж хөрөнгө,хүч, хугцаа зараад... нэг л авцалдахгүй байна даа...
Үйлдвэр байгуулж ажиллуулах нь маргааангүй чухал асуудал. Харин хаана, хэзээ, ямар түүхий эдэд түшиглэж, ямар технологитой гэдэг нарийн асуудал...
Бодит байдлыг үнэн зөвөөр нь баримт нотолгоотой бичсэн байна
Хэрлэн голын усыг хоолойгоор татаад усны асуудлаа шийдэх боломжтой, бид алийн болгон гадны нөлөөгөөр асар их цэвэр усаа гадагшаа үнэгүй урсгаад байх юм бэ
Хэрлэнгийн ус ах Орос руу гарах ёстой болхоос Монголын цангааг тайлж болохгүй.Эгийн голын УЦС энэ тэр гэж солиордогоо болихгүй бол Европ дээд төрөлтөн Оросуудад алгадуулна шүү та нар.
Хэрлэн гол Орос руу биш Хятад руу урсаж гардаг шиг санагдаж байна шүү
Хэрлэн голын урд эрэг дээр наад үйлдвэрийг чинь барьсан бол тостой, устай, засмал болон төмөр замтай, бас 3 улсын хилтэй...
Хэрлэн гол Хятад руу урсдаг.
Хэрлэнгийн хөвөөнд Тамсагийн нөөцдөө түшиглээд барьвал бүр оновчтой...
урьд өмнө нь ялангуяа сонгуулийн өмнө энэ хүний ярилцлага болон бичсэн номны талаарх мэдэллийг сайтуудаас дандаа устгуулдаг байсан.эрх баригчид энтхэгчүүдтэй нэг л учир битүүлэг юм дээрээс хийгээд байгаа л юмдаа
zokhitsuulj bololguidee. Kharin uildveriin ajliig umnukh jiluud shig gatsaakh gej b.val chadakhgui shuu ..
Unen heljee. Darhan hamaagui boditoi sonsogdoj bna.
Хар ус гэж бидний Монголчууд харааж ирсэн уламжлалтай бөлгөө.
Яг үнэн, одоо бол шатахуун үйлдвэрлэх тухай биш, мөнгө "сожих" ажиллагаа явагдаж байгаа... Үүнд төр засгийн удирдлага гэхээсэээ салбарын яам, мэргэжлийн агентлаг, тэр Монгол газрын тос" ТӨХК, төрийн өмчит шүү, төр ард түмний биш, төрд гарсан "хулгайчууд"ын өмчит компаны удирдлага, ажил хариуцсан нөхдүүдийг нэн даруй халж, төрд буруу мэдээлэл өгч буруу шийдвэр гаргуулсных нь төлөө цалин өгч төрийн өмчит байгууллагад ажиллуулах нь байтугай шоронд суулгувул зохино...
газарын тосны үйлдвэр барина энэ тэр гээд хөрөнгө үрэхээр болж байгааг эсрэгүүцэж харганы ноос түүж эсгий хийнэ гэдэг шиг гэж санаууж байсан. ажилтай хүмүүс бол харагны ноос түүгээд эсгий хийчих байх харин усгүй дээр нь боловсоруулсан зураг төсөлгүй тэнэгүүд яаж говьд газарын тосны үйлдвэр барих гээд байгааг ёстой ойлгоогүй энэтхэгээс оруулаж ирсэн тэр хөрөнгө тэгээд л говийн элсэнд хагас нь алга болсон хагасыг ухана юунд зарцуулсанаа одоо болтол хэлээгүй бодуул нөгөө хулгайч нартайгаа хувааж идээ биз .хаана газарын тосны үйлдвэр барьж болох тухай одоо би хэлэхгүй өнөө маанагууд бас л буруу ажилана сүүлийн 30жил өштөй хүнээсээ өшөөгөө авч байгаа юм шиг хүн сүгүүд монгол улсын төрийн тэргүүн болж монгол улсын хөгжилийн зөв гарцыг боймолсоор ирсэн газарын тосны үйлдвэрийг ухана шиг ухаан муутнууд барьчихдаг юм биш .харин энэтхэгийн хэдэн харууд яагаад ямар ч төвлөгөө төсөлийн зураггүй судалгаагүй монголын говьд тосны үйлдвэр барина гэж хадуурсан монголын тэнэгүүдэд хөрөнгө оруулсан юм ?
Энэ нөхөр чинь баталгаатай судалгаатай юм ярьж байгаа бол түүнийгээ аль эрт төр засагтаа,үгүйдээ сонин хэвлэлд хандаж байхгүй яасан юм,Монголыгоо хорлож байгаа юм шиг галт тэрэг хөдлөөд талдаа орчихсон хойно илүү дутуу юм хуцаж иргэдийн тархи угаах хэрэггүй шүү. Зүгээр л эцсийн үр дүнг харах л үлдлээ.Засгийн ажилд бүү саад тушаа бол.
Gutsdag golog chini elbegeegiin zolbin uu
Хүрэлсүх эдийн засгийн салбарт олгодог Нобелийн шагналд нэр дэвшсэн гээ биздээ
Юу вэ, тийм бол их хөрөнгө зараагүй дээрээ Дархандаа байгуулчихад болдоггүй юмуу,олигарахууд ашиг сонирхол уу
Энэ ч үнэншдээ даанч Хүрэлсүхын улаан хамгаалагч нар нийлж бараг бариад дуусчихсан юм шиг шоудсан
Төмөр зам барина. Толгойгоороо хариуцна гэж байсан хүн. Одоо ерөнхийлөгч болсон байна. Тэр хүн байж л байна. Харин төмөр зам хаачив. Тэр их мөнгө хаачив. Харин бид магтсаар байгаад ерөнхийлөгчөөрөө сонгосон доо. Одоо тэр хүн ЮУГ ЯАЖ хийхээ маш сайн сурсан. Алтанширээ ч мөн адил Тэр хүнтэй холбоотой. Том мөнгө хаана яригдана тэнд байж л байна.
Алтанширээ суманд очоод хийж байгаа зүйлийг үнэн зөвөөр үзүүлэх ТВ, СЭТГҮҮЛЧ АЛГА УУ
Оройтоогүй дээр нь ул суурьтай шийдэх хэрэгтэй. Монголд нефть байх учиргүй гэж соц үеэс яригддаг байсан даа. Багахан нефть байгаа юм байна л даа. Хөөрцөглөөд байхаа болих хэрэгтэй.
ter yed ny xelexgyi yasan yum ve.