sonin.mn
Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Улаанбаатар төмөр зам” ХНН-т олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж байгаа зарим төмөр замчдыг төрийн одон, медалиар шагналаа. Мөн 2020 оны 6 дугаар сарын 21-ны өдөр УБТЗ-ын 565-р киломерийн 7-р зуутад байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас төмөр замын суурь бүтэц хүчтэй үерт урсаж гэмтсэн үед галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангаж, гарч болзошгүй аюул осол сүйрлээс урьдчилан сэргийлж ажилласан машинч нарыг болон  уг замыг сэргээн босгох ажилд оролцсон зарим төмөр замчдыг ЗТХЯ-ны болон УБТЗ-ын шагналаар шагнав. Шагналыг УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан, ЗТХ-ийн дэд сайд Л.Халтар, ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, УБТЗ ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа нар гардууллаа.
 
Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонгоор: УБТЗ-ын Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан замын орлогч дарга Ч.Цогтбаяр, УБТЗ-ын Замын даргын ажлын албаны дарга П.Бат-Эрдэнэ, УБТЗ-ын Зүтгүүрийн депогийн дарга П.Энхмөнх нарыг,
Хөдөлмөрийн хүндэт медалиар: УБТЗ-ын Замын аж ахуйн албаны гүүрийн инженер Д.Төгсжаргалыг, 
 
 
ЗТХЯ-ны шагнал:
“Хүндэт төмөр замчин” цол тэмдгээр: Зүтгүүрийн аж ахуйн албаны авто тоормосны зааварлагч Ч.Хишигбаатар, Замын 2 дугаар ангийн гүүр хоолойн бригадын мастер Д.Цог-Эрдэнэ, Зам засварын машинт станцын краны машинч Н.Энхсайхан, Замын 4 дүгээр ангийн 2 дугаар хэсгийн замчин Д.Цогтоо, Замын 4 дүгээр ангийн 1 дүгээр хэсгийн замчин Б.Зоригтбаатар, замын 3 дугаар ангийн 8 дугаар хэсгийн замчин Б.Ганзориг нарыг,
“Онц тээвэрчин” цол тэмдгээр: УБТЗ-ын Эрчим хүч, ус хангамжийн 2 дугаар ангийн жолооч А.Мөнхбаяр, УБТЗ-ын Зам засварын машинт станцын жолооч Д.Батмандах нарыг,
 
 Жуух бичгээр: Зам засварын машинт станцын бригадын дарга Б.Төрболд, Чулуун заводын авто ачигчийн жолооч Б.Нууцхүү нарыг,
“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн шагнал:
“Төмөр замчны алдар” цол тэмдэг, 500.000 төгрөгөөр: “Улаанбаатар” татах хэсгийн илчит тэрэгний машинч С.Мягмарсүрэнг,
“Тэргүүний төмөр замчин” цол тэмдэг, 300.000 төгрөгөөр:  Вагон ашиглалтын депогийн харъяа Ерөө техник үйлчилгээний газрын вагон үзэгч засварчин Э.Төгөлдөрийг,
“Онц хөдөлгөөнчин” цол тэмдэг, 200.000 төгрөгөөр: “Улаанбаатар” татах хэсгийн илчит тэрэгний туслах машинч Э.Ган-Эрдэнийг тус тус шагнасан байна.
 
 
Мөн УБТЗ ХНН-ийн Зүтгүүрийн аж ахуйн албаны авто тоормозны зааварлагч Ч.Хишигбаатар, Замын 2 дугаар ангийн гүүр хоолойн бригадын мастер Д.Цог-Эрдэнэ нар "Хүндэт төмөр замчин" болсон бол “Төв АЗЗА” ТӨХК-ийн замчин, жолооч Г.Дашдаваа, Б.Гантөмөр, “Налайх АЗЗА” ТӨХК-ийн замчин, жолооч Ч.Унасбек, Т.Сүнжидмаа нар "Тэргүүний замчин" боллоо.
 
 
Эх сурвалж:  “УБТЗ” ХНН