sonin.mn
Өнөөдөр /07.06 орон нутгийн цагаар/ 12 цагт элчин сайдын яамны атташе Д.Отгонжаргалд АНУ-д гацсан монголчуудаа төлөөлөн шаардах бичгийг 10 иргэний хамт хүргүүллээ. 
Шаардах бичигт дараах хоёр заалтанд онцгойлон анхаарал татаж байна.
 
Тав. Шаардлагын хариуг авах хугацаа
 
5.1. Энэхүү шаардлагын хариуг 2020 оны 07 сарын 10-ны 17:00 цагаас өмнө өгнө үү.
5.2. Шаардлага ирүүлсэн болон шаардлагын дагуу хэрхэн арга хэмжээ авах тухайгаа албан хуудас, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдээлнэ үү.
 
Зургаа. Шаардлагыг эс биелүүлсний улмаас авах арга хэмжээ
 
6.1. АНУ дахь Монголын элчин сайдын яам болон Дипломат төлөөлөгчийн газруудын гадаа тайван жагсаал хийж, Америкийн хэвлэл мэдээллийг хэрэгслүүдээр нэвтрүүлэх.
6.2. АНУ-ын Ерөнхийлөгчийн төвшинд тус улсад гацсан Монгол иргэдийн асуудлыг тавьж, эх нутагтаа буцахад дэмжлэг үзүүлэхийг албан ёсоор хүсэж, Цагаан ордны гадаа тайван жагсаал хийх
6.3. НҮБ-ын Хүний эрхийн хороонд гадаадад гацсан нийт монголчуудаа төлөөлөн Засгийн газрын эсрэг өргөдөл, нэхэмжлэл гаргаж, Нью-Йорк хот дахь төв байрны гадаа тайван жагсаал хийх
 
6.4. Олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд Монгол улсын Засгийн газар хүний суурь үндсэн эрхүүдийг КОВИД-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх нэрийдлээр ноцтойгоор зөрчиж, иргэддээ хилээ хаасан тухай мэдээлэл, ярилцлага өгөх.