Монголын театрын музейн сан хөмрөг буланд Ардын жүжигчин Д.Ичинхорлоогийн “Гар бичмэл”-ийг онцолж байна. Тэрээр энэ дэвтэртээ өөрийн амьдралын дэлгэрэнгүй түүхийг бичиж , ар талаас нь залгуулан өөрийн бичснийг хүнээр дахин хуулуулж бичжээ. 63 хуудастай гар бичмэлийг Хувьсгалын музейн сан хөмрөгийн эрхлэгч Г.Жамъян 1975 онд эмхтгэсэн аж. Түүний энэ гар бичмэлийг дүү Д.Амаржаргалаас нь 1975 онд Хувьсгалын музейн сан хөмрөгт авч, 1990 онд Монголын театрын музейд шилжүүлсэн байна. Гар бичмэлийг 2005 онд Боловсролын их сургуулийн багш Г.Даш гуай крилл үсэгт буулгаж Театрын музейн захирал Д.Цэдмаа, Эрдэм шинжилгээний ажилтан Ц.Амаржаргал нар товхимол болгон хэвлүүлж олон нийтийн хүртээл болгожээ.
Гар бичмэлийн эхний хэсэгт “Би Архангай аймгийн Хану гэдэг газар 1910 онд малчин ард Дашзэвэгийн тав дахь охин болон төрж эцэг эхийн гар дээр өсөн бойжиж есөн нас хүрч хүний тоонд оролцон бидний амьдралын гол болох цөөн хэдэн малынхаа ажилд оролцох төдий болон ойр зуурын хурга, тугалдаа гүйж ажил амьдралаан эхлэн өсөж байсан үе билээ” хэмээн бичсэн байна.
Н.Даян
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл0
Hanui gedeg gazar baihdaa
ᠬᠠᠨ ᠪ ᠭᠤᠤᠯ - Хааны гол гэсэн нэртэй гол юмаа. Ичинхорлоо гуай монгол бичгийн соёлтой сэхээтэн болохоор Хан-у гэж зөв сайн бичжээ.
Одоо ч Хануйн гол байж л байна. Хүнүйн гол ч бий
Цэдмаа гуай аль эрт тэтгэвэрт гарсан ш дээ. Юу вэ ?
Миний ганц хайртай жүжигчин Чимид-Осор гуай Ичинхорлоо гуайг тайзны хатан хаан гэж аль тэртээ 70-аад оны үед бичиж байж байсан. Уг нь агуу л хүн байсан юм шиг байгаа юм. Тэр аялгуулж ярих нь тэр үедэ моод, бас шаарддаг байжээ. Энэ тухай Итгэлт баян ярьж байж билээ.