ХОНКОНГ. /SCMP/. Хятадын дайчин гүнж Муланы үлгэрээс сэдэвлэн “Disney” компанийн бүтээсэн уран сайхны киног дэлхий даяар шүүмжилж байна. Магадгүй тус компани өөр дайчин бүсгүйн дүрийг сонгох хэрэгтэй байсан юм болов уу?
Ардын үлгэртэй харьцуулбал Монголын дайчин гүнж Хутулуны түүх илүү бодит бөгөөд батлах зүйлс ч олон бий. Тэрбээр Хайду хааны охин, Чингис хааны тав дахь үеийн гүнж бөгөөд Юань гүрнийг үүсгэн байгуулсан Хубилай хааны үеэл юм.
Хутулун аавынхаа хамт Монголын нүүдэлчин хэв маягийг хамгаалахын тулд Хубилай хааны эсрэг дайтаж байсан тулаанч нэгэн юм. 1260-аад оны үед төрсөн Хутулун 14 ахтай бөгөөд морь унах, сур харвах, бөх барилдах эрдмийг сайн эзэмшсэн нь нэр алдарт хүрэхэд нөлөөлжээ.
Бөхийн барилдаан, морин уралдаан, сур харваа нь Монголын үндэсний спортын төрлүүд хэвээр байгааг өнөөгийн монголчуудын эрийн гурван наадам хэмээх уламжлалт баяраас харагдана. Чингис хаан Монголын эзэнт гүрнийг байгуулсан 1206 оноос үүдэлтэй энэхүү баяраа энэ онд хаалттайгаар зохион байгуулсан нь уг баярт ямар их ач холбогдол өгдгийг батлан харуулж байна.
Монголын тал нутаг нь бөхийн барилдааны түүхтэй салшгүй холбоотой. Монголоос өнгөрсөн хугацаанд олон алдартай бөх төрсний зэрэгцээ 1990-ээд оноос хойш олон залуу сүмод хүч үзэхээр Японыг зорьжээ.
Асашёорюү Акинори, Хакүхо Шо, Харүмафүжи Кохэй, Какүрю Рикисабүро хэмээх Япон нэрээрээ алдаршсан Монголын дөрвөн бөх ёкозүна буюу их аваргын цолд хүрсэн бөгөөд Японы иргэдийн дунд Монголын сүмочид хамгийн алдартайд тооцогддог ажээ.
Мөн Монголын тамирчид холимог тулааны спортын төрөлд ирээдүйд амжилт гаргах төлөвтэй байна. Жишээ нь З.Шинэчагтага, Х.Амартүвшин, Ц.Амарсанаа, Ж.Нарантунгалаг зэрэг тамирчдын ачаар уг спортыг сонирхогчдын хүрээ тэлэх болжээ.
Монгол бөхчүүдийн нийтлэг нэг зүйл нь бүгд эрэгтэй байдаг. Монголд олон зууны турш эмэгтэйчүүдийг тэмцээнд оролцохыг зөвшөөрдөггүй байсныг орчин үеийн бөхчүүдийн өмсгөл, үйлдэл нотолдог байна.
АНУ-ын “Macalester” коллежийн профессор, хүн судлаач Жек Уэтерфорд 2010 онд “Lapham’s Quarterly” сэтгүүлд энэ талаар тайлбарлахдаа, “Тэд дээгүүрээ урт ханцуйтай хантааз өмсдөг боловч энэ нь мөр хэсгийг далдалдаггүйгээс гадна цээжин хэсэг нь бүхэлдээ ил харагддаг. Ингэснээр зөвхөн эрчүүд өрсөлдөж байгааг нотолдог” гэжээ.
“Мөн барилдаан бүрийн төгсгөлд давсан бөх нь гараа өргөн цээжээ харуулж, шувууны нэгэн адилаар гараа удаанаар дэвдэг. Давсан бөхийн хувьд энэ нь ялсны илэрхийлэл боловч үүнийг Монголын түүхэн дэх хамгийн агуу эмэгтэй бөх болох нэг ч эрд ялагдаж үзээгүй гүнжид хүндэтгэл үзүүлэн хийдэг” хэмээн “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан” номын зохиолч Ж.Уэтерфорд бичсэн байна.
Хэдийгээр гүнж 13 дугаар зууны үед бөхийн аварга болсон боловч тухайн үеэс хойш эрчүүд зөвхөн эрчүүдтэйгээ барилдах болжээ.
Хутулун өөрийг нь давсан эртэй гэрлэнэ хэмээн зарласан боловч тэрбээр огт ялагдаагүй байна. Эрчүүд түүнтэй барилдахын тулд морьдоор дэнчин тавьдаг байсан тул тэрбээр 10 мянган адуутай болсон нь тухайн цаг үеийн аль ч эзэн хаанд байгаагүй сүрэг ажээ.
Эдгээр баримт нь Марко Поло болон тухайн үед Ази дамнан аялсан Персийн зохиолч Рашад аль-Диний бичсэн түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Мөн Хутулуны гэрлэлтийн талаарх янз бүрийн таамаг байдаг.
Аль-Диний бичсэнээр, гүнж Газан хэмээн Монголын удирдагчид дурлан түүнтэй гэрлэсэн ажээ. Харин өөр түүхүүдэд тэмдэглэснээр, тэрбээр аавынхаа туслахуудын нэгэнтэй юм уу хоригдлуудын нэгэнтэй гэрлэсэн байна. Мөн түүнийг аавтайгаа цус ойртсон гэх цуу яриа гарсан тул барилдахгүйгээр гэрлэхэд хүрсэн гэж зарим нь үзжээ.
Хайду хаан 1301 онд таалал төгсөх үедээ охиноо хаан ширээнд өргөмжлөх хүсэлтэй байсан боловч хөвгүүд нь эсэргүүцжээ. Хутулун 1306 онд таалал төгссөн хэдий ч тэрбээр олны ой ухаанд амьдарсаар ирсэн байна.
Хамгийн сүүлд түүний дүрийг БНСУ-ын жүжигчин Клаудиа Ким “Netflix” компанийн “Марко Поло” цувралд бүтээсэн боловч хоёр бүлэг гарсны дараа уг цувралыг зогсоосон юм.
Хутулуны түүхээс сэдэвлэн бүтээсэн илүү алдартай бүтээл бол дэлхийн хамгийн алдартай дууриудын нэг “Турандот” хэмээх Жакомо Пуччинигийн уран бүтээл юм. “Турандот” хэмээх нэр нь перс хэлээр “Туран”-ы охин хэмээн утгатай аж. Туран нь Персийн эзэнт гүрний дор оршиж байсан Төв Азийн улс юм.
Энэ түүх он цагийн хугацаанд олон янз болж өөрчлөгдсөн бөгөөд Өрнөдөд хэрхэн өөрчлөгдөн очсон нь “1001 өдөр” хэмээх 1712 оны номд орсон Франсуа Пети де ла Круагийн үлгэрээр нотлогддог байна. Сүүлд “Турандот” дуурийг уг үлгэрээс сэдэвлэн бүтээжээ.
Үүнд, “Турандот”-ыг өөртэй нь гэрлэх хүсэлтэй эрчүүдийг гурван оньсогоор шалгадаг Хятад гүнж гэж бичсэн байдаг ба хариулж чадаагүй тохиолдолд тэднээс морьдыг нь бус амийг нь авдаг байсан хэмээн тэмдэглэсэн байдаг аж.
Ж.Пуччиниг 1924 онд нас барах үед хараахан дуусаагүй байсан “Турандот” дуурь нь 1926 онд бүрэн дууссанаасаа хойш дэлхий дахины дуурийн театруудад тоглогдох болжээ.
Түүхэн дэх хамгийн алдартай тулаанчдын нэг хэмээн нотлогдож буй Хутулуны түүхийг тэр бүр хүмүүс мэддэггүй. Хутулун нь өөрөөр Айюруг болон Айярук хэмээн алдаршсан нь бүгд сарны туяа гэсэн утгатай ажээ.
Хэрвээ Монголоос Хятадын Жан Вэйли, Сингапурын Анжела Ли шиг холимог тулааны нэртэй эмэгтэй тамирчин төрвөл Хутулунаас илүү өндөр амжилт үзүүлэх болов уу?
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Хутулан хатан одоо байсан бол төрийн тэргүүн, засгийн тэргүүн сайд нартайгаа, их засгийн 76 бүгд хойтохоо уншуулаад дуусах байж дээ хөөрхий.
Эмэгтэй тусгай ажилтанууд Юпка дотроо нууж гуяндаа зүүдэг бууны гэрийг ичихчгүй цэрэг хувцасан дээр гуяндаа зүүцэн явсан Хүрэлсүхийн зургыг л гадаадынханд бүү харуулаарай даа, нүдний булай
Гуян нь дээрээсээ аваад буухад амар учраас гуяндаа зүүдэг. Ядаж кино үз дээ. Ингэж хувцас өмсөж буу зүүх нь нэг талын гоёл, загвар юм даа. Зарим газар бүр урт сэлэм зүүгээд явна.
Кино бол улс төр ч бас бизнес! 1,5 тэрбум үзэгчдийг 3 сая ядуу үзэгчдийн дээр тавих тэнэгүүд Америкчууд биш. Диснейгийн киног бойкотлохыг олон улс биш ганцхан Хонгконгийн үймээнийг Германаас турхирагч Жошуа Вонг уриалсан. Ардчилалд ийм байдаггүйг ардчилалыг өмчлөн их мөнгө хийгч мэддэггүй нь гайхмаар.Дисней одоо хохирлоо тооцож байгаад Вонгоос нэхэмжлэх эрх нээгдсэн. Бүх юм зах зээлд Мулан аль хэр амжилт олохоос хамаарна.Америкийн хуулиас Вонг хаашаа ч зугтаж чадахгүй.Мөнгө бодит Америк хийсвэр уриа лоозонг тоохгүй.
өмхий монголчууд худлаа түүх зохиогоод түүхэнд байхгүй хүмүүсийг яриад байх юм.
Өмхий хятадын South China Morning Post дээр гарсан нийтлэл юмаа хужаа шингэн псдукаа
чи бидний монгол хэлийг март чамайг хэн ч монголоор бич ярь гэж шаардаагүй шүү
122.201.22.241 Өмнөд Хятадын өглөөний сонин үнэндээ Английн сонин! Монголын бүх сонин буриад Оросуудынх шиг!
Туран гэдэг чинь нийт нүүдэлчидыг хэлдэг перс үг бусуу тэрнээс биш персийн хараат төв азийн улс биш орчуулга хийхдээ битгий халтуурдаад байлдаа кулааан
одоо энэ хасагуудийг л туран гэж нэрлэдэг байсийм биш үү.хазгай хэлт ээ
103.229.123.163 Хазгай хэлт гэж Баруун Монголчуудыг Монгол үндэстнээс 1958 онд албан ёсоор татгалзчихсан өөрийн хэл соёл түүхгүй Хэнтийн буриадууд оросжчихсон Төвийн удмаа нуусан хужаа нартайгаа хоолой нийлүүлэн доромжилж ирсэн. Кирилл үсгээр дарангуйлж хатуужиж хахаж исгэрсэн болгосон одоогийн Төв Халх аялгуу пизда хараалтайгаа уугуул Монголоос нилээн өөр гэдгийг та нар яаж мэдэх вэ! Худам Монгол мэддэг бол ингэж хуцахгүй байсан юм пизданууд.
Туран гэж их гүрэн цагтаа Ираны хойд хэсэгт үнэхээр байсныг Азийг доорд үздэг Оросууд буриад гөлөгнүүдтэйгээ яг мэдэж харагдаач. Монголоос ичингүйрэгч орос хэлтэй та нарын пиздануудыг Орос ноёдууд чинь хүн гэж үздэггүйг Монголчууд мэддэг.
Энэ зураг лав монгол хүний зураг биш байна
туркмен монголын хурлийз бнаа.
Яагаад ч юм саяханыг болтол Азуудийг хүчтэй, дайчин гэж дүрслэхээс зайдуу байлгах бодол Барууны түүх, соёлоос цухуйгаад бдаг юм. Азуудыг бол Хятад маягийн бөхийсөн зайлжин хүн гэж сэтгэхүйтэй 1960 он хүртэл явсан. Хойд зүгийн Азуудыг бол бараг мартсан нэг хэсэг бсан. Америкуудад Азууд бол Вьетнам ба урд зүгийн төсөөлөлттэй. Ийм сэтгэхүй 1800 оноос явагдаж бсан. Нөгөө талаарай Азууд сэтгэхүйгээрэй Европчуудаас IQ илүү бсан тул цаад утгарай имээж бсан бж магад. Монголчуудыг бол хэдэн зуун жил харгис галзуу зэрлэгүүд, сүрэг сүргээрэй дайраад дийлээд бсан мэт үлгэр зохиолоо дэвэргэж өөрсдийн дутуу тактикын алдаагаа нуудаг бсан. Одоо ч гэсэн монголчуудын гавьяаг тэр болгон нийтэлдэггүй, эсвэл хэдэн хужаа нар Holywood-дэд худлаа зөвлөх болон гутаах зүйл хийж сурталчлаад бдаг. Зарим талаар бүхэлдэн Азуудын өөрсдөөс нь илүү ухаалаг харагдах бдалд атаархах болсон. Энэ нь ч бас одоо илүү тод болоод бга нөхцөл ба цочироо болоод бга. Ухаалаг Азий хүн харагдах Holywood-ын кино ховор шүү дээ.
малаа тэр холливуудын хэдэн кино хийдэг компаниудыг чинь хятадууд худалдаад авчихсийн гэвэл чи яахийг
Мулан маань бас л нэг Монгол овгийн хүн байж. Хоёр Монгол аймгийн хооронд дайн дэгджээ. Хужаа нар Хятаны Ляо улсын нэрийг ашиглан Муланыг хужаа байсан мэтээр хулуусан ажгуу...
Нэртэйгээр нь Обама Монгол цустай гэвэл яаж байна
мартаж болохгүй ээ! Тэр монгол овгийн хүн байсан. Хужаа нар яаж түүх гуйвуулдгийг мэдээд аваарай!
мартаж болохгүй ээ! Тэр Монгол овгийн гүнж байсан. Монолчуудын түүхийг хужаа нар яаж гуйвуулдгийн тод жишээ бол Мулан.
Мулан ч Монгол хүн
Газан хааны хатан байсан бол нэр нь бичигдэж үлдсэн байх ёстой доо !
Ээшш... ХӨТЭЛҮН гэнэ!... Монгол нэрээ хүртэл бичихдээ Hutulun англи галиг шууд хуулдаг наасс
Хорвоогын хамгийн агуу юм энгийн л байдаг