sonin.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд гадаадын орнуудаас Монгол Улсад хавсран суух Элчин сайдууд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.


МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХЭД:


  • Бүгд Найрамдах Грек Улсын Элчин сайд Евгениос Димитриос Калпирис,
  • Бүгд Найрамдах Тунис Улсын Элчин сайд Адел Эларби,
  • Доминиканы Бүгд Найрамдах Улсын Элчин сайд Алехандро Ариас Зарзуэла,
  • Испанийн Хаант Улсын Элчин сайд Марта Бетанзос Рой,
  • Данийн Хаант Улсын Элчин сайд Старбек Кристэнсэн нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайд нарыг үүрэгт ажилдаа орж буйд нь баяр хүргэж, амжилт хүслээ. Элчин сайдууд харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө чармайн ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа хэлж, төр, засгаас бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Түүнчлэн олон улсын хамтын нийгэмлэг, НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд харилцааг бэхжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэлээ.