Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Засгийн газрын гишүүдээ томилж, батламжилсны дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ. Тэрбээр,
Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын дагуу Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ томиллоо. Манай Засгийн газар нийт 19 гишүүний бүрэлдэхүүнтэй. Үүнээс Монгол Ардын намаас 16 сайд, ХҮН намаас хоёр сайд, Үндэсний эвслээс нэг сайд тус тус томилогдож байна.
Засгийн газрын гишүүдийн 79 хувь нь өмнө нь Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллаж байсан туршлагатай бол 21 хувь нь анх удаа томилогдлоо.
Дэлхийн геополитикийн хурцадмал байдлын улмаас түлш шатахуун, энергийн нийлүүлэлт тасалдаж, үнэ нь хоёр дахин нугаран өсөж, хомсдол нүүрлэж, инфляц, үнийн хөөрөгдөл үүсэж, дэлхийн улс орнууд онц байдал тогтоосон онцгой цаг үед Монгол Улсын Засгийн газар бүрэлдэж байна. Бүх юмны суурь үнэ болдог, түлш шатахууны үнийн огцом өсөлт инфляцыг хөөрөгдөх, цалин орлогыг үнэгүйдүүлэх, валютын урсгалыг гадагшлуулах, экспортын гол салбар уул уурхай, тээвэр, үйл ажиллагааны зардлыг нэмэх зэрэг ноцтой эрсдэл дагуулж байна.
Түлш шатахууны үнийг барих боломжгүй гэдэг үнэнээ дахин хэлээд, гагцхүү тасалдал, хомсдол үүсгэхгүйн төлөө хичээн ажиллах болно.
Монгол Улс дэлхийг нөмөрсөн цар тахлын үеийг туулсан шигээ түлш шатахуун, эрчим хүчний хямралыг сөрөх цаг эхэллээ. Ерөнхий сайдын онцгой бүрэн эрхийнхээ дагуу Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг тодохойлохдоо дараах хоёр үндэслэлийг харгалзан тооцлоо. Бидэнд сандал суудал биш санал шийдэл хэрэгтэй. Нүүдэл суудал, байр сав, албан бланк, тамга тэмдэг солих нь хэдэн арван тэрбум болно. Хэдэн сайд цөөллөө гээд мөнгө хэмнэх биш илүү төлнө. Нэг сайд цомхотгоход дагаад төрийн албан хаагчид ажил төрөлгүй болно. Шүүхийн олон зуун хэрэг маргаан үүснэ, татвар төлөгчдийн мөнгөөр хохирлыг нь барагдуулна.
Төсөв мөнгө, эд хөрөнгө, дунд нь үрэгдэж завшигдах, тамга тэмдэг солигдох гэх мэтэд хоёр өдрийн алга ташилтын төлөө цаг, мөнгө үрмээргүй байна. Цаг, мөнгө алдмааргүй байна.
Түлш шатахууны үнэ, хомсдол бол эдийн засгийн дайны байдал. Байгаа хүчээрээ байлдаанд шууд орно. Хийдэл давхардал, илүүдэл давхцалд иж бүрэн чиг үүргийн шинжилгээ хийж, долоо хэмжиж нэг огтлоод оновчилно. Үсээ засах гээд чихээ огтолж болохгүй. Судлан тооцоолж үзэхэд одоогоор 3000 сул орон тоо байна. Үүнийг бөглөх шаардлагагүй. Энэ бол 26 яам татан буулгасантай адил хэмнэлт. Бусад зардлыг тооцохгүй, зөвхөн цалингийн сан жилд 7,4 тэрбум төгрөг болно. Бүтэц цомхон байх нь зөв боловч бүтэц оновчтой байх нь бүр зөв. 12 дэд сайд цомхотгоод, Үндсэн чиглэлийн дөрвөн дэд сайдтай үлдэнэ. Сайдын алба бол эрх мэдэл гэхээс илүү өндөр үүрэг хариуцлага. Салбартайгаа цоо шинээр дадлагажигч шиг танилцахгүй, танин мэдэхүйн дамжаанд суух шаардлагагүй, мэдлэг, туршлагыг харгалзан авч үзлээ.
Хурд гүйцэж ажиллах, галтай ч гашуун шийдвэр гаргах, асуудлыг шийдэл болгох, хариуцсан салбараа манлайлах, удирдан зохион байгуулах чадвартай эсэхийг тооцлоо.
Шинээр томилогдож байгаа хүмүүст ч мэдлэг чадвар нь байгаа эсэхийг харгалзан авч үзнэ. Олон нам, эвсэл, сонирхлын бүлгээс бүрдсэн УИХ, хүчтэй сөрөг хүчинтэй нөхцөлд Засгийн газрын тогтвортой байдал нэн чухал гэж үзсэн бүрэлдэхүүн гэдгийг нуугаад байх юмгүй шууд хэлье.
Түлш шатахуун, тог цахилгааны тасалдал аюул болоод байхад төр засгийн ажил тасалдал болж болохгүй. Бидэнд гацаа биш гарц хэрэгтэй байна.
Засгийн газрын гишүүдээс нэгдүгээрт, ажлын гүйцэтгэлийн хариуцлага, хоёрдугаарт ёс зүйн хариуцлага нэхэж ажиллана. Бид дэлхийг өөрчлөхгүй ч дэлхий биднийг өөрчлөхгүйг үргэлж санаж, үйл хэргээрээ эх оронч байж, эвтэй хүчтэй, эрс шийдмэг, илүү хурдтай ажиллах ёстой. Ирээдүй цаг дээр биш энэ цаг дээр ажил, асуудлаа ярьж ажиллана.
Эргэлзээ дагуулсан асуудалд өртсөн бол хууль шүүхийн байгууллагаар гэм буруутай эсэхээ шалгуулах шаардлага тавина. Эргэлзээг тайлж, өөрсдөө санаачилгаараа шалгуул гэдэг болзол тавьсан.
Төсвийн тодотгол хүлээлгүйгээр Засгийн газар энэ өдрөөс эхлэн хэмнэлтийн горимд бүрэн шилжиж, өөрөөсөө хамаарах бүхнийг хийх болно. Төрийн сангаа удирдаж, байгаа хөрөнгө, нөөцөө зүй зохистой зарцуулах, томилгоо, хурал зөвлөгөөн, тавилга хэрэгсэл зэрэг хэрэгцээ шаардлагагүй, илүүц зардлыг таслаж зогсоох, татвар төлөгчдийн хөлс, хөдөлмөр шингэсэн төгрөг бүрийг гамнаж хэмнэхэд онцгой анхаарна. Эрх чөлөөний наран монгол хүн бүрийг ивээж, эрх чөлөөт, тусгаар Монгол Улс мандан бадрах болтугай гэлээ.
Даваа - 04 сарын 06,
2026
Сэтгэгдэл18
Ямарч шинэ санаа алга . Зүйдэлтэй , тэр НӨХӨӨСТЭЙ дээл өмссөн хүн - зөвхөн ЭЗЭНИЙХЭЭ ЗАРЦ л байдаг ...
Энэнд хэлэх үгийг нь хэн бичиж өгөө вэ?? Оюукагийн араас дүрсэн хутга нь өөрийг нь өрлөх вийдээ зайлуул.
алуурчин Номтод хошногодууулагч хөгжлийн бэрхшээлтэй уранчин Учрал Энэ пзда авлигал авсан нь тодорхой байна
Шоронгийн ялтан алуурчдыг дэмжигч авлгалчин хулгайч өмхий буриад Учралыг зайлуулахгүйгээр Ардын Нам цаашаа явах эсэх нь тодорхойгүй боллоо.
Хууль хяналтынхан Номтойбаярыг одоо болтол Батхүү агсныг алсан хэрэгт шалгагдаж байгаа гээд байдаг. Худлаа шаацгааж гөлөг төөрүүлсэн болж байна уу
Монголчууд өөрсдөө дронд бөмбөг зүүж МАНын байр тарган данжаадуудын хаус эдлэнг түймэрддэг үе удахгүй ирнэ
Өөрийн үзэл онолгүй аливаа амьтан зурам унасан богширого \ толгойгүй \ лугаа ...
ЕРӨНХИЙЛөГЧ, УИХ- Н ГИШҮҮД, САЙД ДАРГА НАРЫН ГАДААД ТОМИЛОЛТЫГ 100% ЗОГСОО. контор барихыг, машин худалдан авахыг хоригло. Дффдот бга мөнгийг олж ир. Их наядын хулгайн мөнгөө олж ав. рио тинтод өдөр бүр төлж бга 10,0 тэрбумыг гацаа....
Ерөнхий сайд нь өөрөө баян айлын эрх хүүхэд. Засгаас огцорсон Б. Энхбаярыг шалгуулахгүй гэж засагтаа оруулчихаад дадлага туршлагатай, мэдлэгтэй хүн гэж андуураад авилгалыг бууруулахад надад хэрэг болно гээд хамгаалаад байгаа юм.Ажлаа өгөөд шалгуулаад нэр төрөө сэргээлгэж байж албан тушаал дээр очих жишиг танай нам тогтоолоо гэж бодож байтал зарим хүмүүс нь хар нэртэйгээ аобан тушаал ахиад бүр том сайд дарга болчих юмаа. Энэ шудрага уу? Сайд болох хүмүүсээ таг дарж байгаад шууд их хурлаар гэмт хэрэгтэн, жинхэнэ авилгач хулгайч байж магадгүй хүнээ Засгийн газрын хэрэг эрхлэхийн сайд болголоо гээд л зарлаж байна Шууд хүчиндээд л сайд болгож байна. Занданшатар бас тэгсэн. Ямар хүн бэ гэдгээ таниулчихсан хүн ш дээ. МАН ыг боловсон хүчний нөөцтэй том нам гэж боддог ш дээ.
Зандангахайг яагаад яаран сандран МАН огцруулав, Оюутолгойгоогоос Хүрэлсүхэд энэ гахай хоншоороо зайлуул тэгэхгүй бол чиний авсан авлигалыг илчилнэ гэсэн дарамт иржээ.
Шоронгийн ялтнууд болох Намбар ван , Алуурчин Номт нар Учралд авлигал өгч сайд болсон нь тодорхой боллоо. Аюурсайхан Ганхуяг нар бас авлигалаа өгчихвөл сайд болж болно . Хэдийг авах вэ гуйлгачин Учрал аа
Монголчууд аа Авлгалчин хулгайч алуурчин МАН -ыг зайлуулж устгаад шударга ёс тогтоохын төлөө зэвсэг барин босох цаг болсон юм биш үү?
ДЭЛХИЙН ХӨГЖСӨН УЛС ОРНУУД НИЙГМИЙН ЭРЭЛТ, ХЭРЭГЦЭЭНД ҮНДЭСЛЭН ХИЙХ АЖЛАА ЭРЭМБЭЛДЭГ. ХАРИН МОНГОЛД ЭСРЭГЭЭРЭЭ ДАРГА НАРЫН ИДЭЖ УУЖ БОЛОХ ХЭМЖЭЭГЭЭР АЖЛАА ЭРЭМБЭЛДЭГ . ҮР ДҮН: ХОТ НЬ ХӨЛДӨХ ШАХАЖ, ЭМНЭЛЭГ НЬ МӨНГӨГҮЙ...
Ардчилсан намын гишүүд ээ. Пуужин харваж МАН-ын цагаан ордныг хулгайч луйварчид алуурчидтай нь цуг шатааж дэлбэлж өгөөч гэж Трампад дамжуулаад өгөөч ээ.
Манай улсад мөнгө үрэнч талдаа мөн ч их нөөц байдаг болтой. Өмнөх ЗГ хэмнээд л байсан. Одоо ч бас. Цалин тэтгэвэр нэмнэ гэхээр л таг. Юмны үнийн өсөлт ЗГ т огт хамаагүй хэрэг үү.
Манай улсад мөнгө үрэнч талдаа мөн ч их нөөц байдаг болтой. Өмнөх ЗГ хэмнээд л байсан. Одоо ч бас. Цалин тэтгэвэр нэмнэ гэхээр л таг. Юмны үнийн өсөлт ЗГ т огт хамаагүй хэрэг үү.
УЧРАЛ ДАРГАА бүх зах, худалдаа , үйлчилгээ, үйлдвэрлэл эрхэлж буй хүнүүсээ НӨТ-ийн татварт хамруулаач ээ
Ухрахын засгийн газар болсон