МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 3 /DW/. ОХУ долоодугаар сарын эцэс хүртэл бензин экспортлохыг хориглосон тухай тус улсын Засгийн газар пүрэв гарагт мэдэгджээ. Тариалалтын үеэр түлшний эрэлт уламжлал ёсоор нэмэгддэг тул энэхүү арга хэмжээ нь дотоодын зах зээлийг тогтворжуулах зорилготой гэж засгийн газрын мэдэгдэлд дурджээ.
Оросын засгийн газар мөн уг шийдвэрээ дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өссөнтэй холбон тайлбарласан байна.
Оросын эрх баригчид дотоодын зах зээл дэх үнийн өсөлтийг хязгаарлах, хомсдолоос сэргийлэх зорилгоор бензин болон дизель түлшний экспортыг хязгаарлах арга хэмжээг өмнө нь хэд хэдэн удаа авч байсан юм. 2025 онд тус улсын зарим бүс нутагт, мөн Украины эзлэгдсэн нутаг дэвсгэрүүдэд түлшний хомсдол ажиглагдсан бөгөөд Украины зэвсэгт хүчин Оросын нефть боловсруулах үйлдвэрүүдэд цохилт өгсөн болон улирлын чанартай эрэлт өссөн нь нөлөөлжээ. Одоогийн хориг нь ОХУ-тай түлш нийлүүлэх тухай засгийн газар хоорондын гэрээ байгуулсан улс орнуудад, тухайлбал Монгол Улсад үйлчлэхгүй. Салбарын эх сурвалжуудын мэдээлснээр, өнгөрсөн онд ОХУ ойролцоогоор 5 сая тонн бензин экспортолсон байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Баасан - 04 сарын 03,
2026
Сэтгэгдэл3
Энэ Монголд огт хамаарахгүй
HETERHII OODROG DEMII. OROS HELSENDEE HURDGUI HAMGIIN LALAR BOLSON
Битгий чаа гамингийн орхидсоо . Хэргээр оростой муудалцуулах гээд өмхий хужаагийн эрлийзүүд