Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуулийг ирэх сарын 15-нд 07.00-20.00 цагийн хооронд улс орон даяар зохион байгуулах товтой. Үүнтэй холбогдуулж, Орон нутгийн сонгуульд өрсөлдөх нам, эвслийн үйл ажиллагаа идэвхжихийн хэрээр өөр бусдыгаа шүүмжилж, чичлэх нь олширч эхлэв. Хоёр дахь удаагаа сөрж чадахааргүй сөрөг хүчний эгнээнд шилжсэн Ардчилсан намын хувьд МАХН, ШИНЭН-д найман тойрог өгөх байдлаар Н.Энхбаяр нарыг түшихээр болсон.
УИХ-ын сонгуулийн өмнөхөн 100 саяас эхэлж, 400 саяд хүрсэн гэх нэр дэвшүүлэх хандив, дэнчин нэртэй тойрог зарах үйлдлээсээ болж экс дарга С.Эрдэнийнх нь нэр хүнд шороотой хутгалдаж, өөрөө ч унасан. Намаа ялагдуулах нэг шалтгаан ч болсон гэдэг юм. УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхийг мөнгөөр үнэлж, гишүүддээ зарсан энэхүү үйлдэл нь С.Эрдэнийг хариуцлага хүлээлгэсэн ч түүнийг тойрсон шүүмжлэл өнөөг хүртэл намд нь өдөлсөөр буй.
Эрх баригч Ардын намын тухайд арай өөр байдлаар сонгуульд оролцсон нь 2016 оны үнэмлэхүй ялалтаа бататгах, хадгалж үлдэх шалтгаан болсон байдаг. Монголын улс төрд намуудыг мөнгө, бизнес эрхлэгчидтэй олон жилийн турш холбож ирсэн ойлголт бий. Харин МАН бодлогын шинэчлэлийн хүрээнд улс төр дэх мөнгөний нөлөөг халах шат дараалсан үйл ажиллагааныхаа эхний алхам болгож, сонгуульд нэр дэвшигчдээс ямар нэгэн хандив, дэнчин авахгүй гэдгийг мэдэгдэж байв. Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх ч “2020 оны сонгуульд МАН нэр дэвшигчдээс мөнгө, дэнчин авахгүй. Нэр дэвшигчдийг ёс зүйн шалгуур, судалгааны үр дүнд үндэслэн тодруулна. Олон нийт дэмжихгүй байгаа нь харагдвал нэр дэвшихгүй байх хэрэгтэй” гэж мэдэгдсэн нь иргэдийн дэмжлэгийг хүлээгээд зогсохгүй түүнд нэмэх оноо авчирч байлаа.
Нэр дэвшихийг горилогчдод ард иргэдээс болон албан байгууллагаас хууль зөрчсөн хандив дэмжлэг авахыг ч хориглосон. Энэ зарчим нь өөрөө нам сонгуульд ялсан тохиолдолд өгсөн хандивын хэмжээгээр төрийн ажил, албыг худалдан авдаг мэтийн байдлыг таслан зогсоох шийдвэр болсон юм. МАН төрлийн нам биш түмний, ах, дүүгийн бус Ардын нам байж ирсэн түүх уламжлал, үнэт зүйлтэй гэдгийн илрэл энэ.
Ирэх сарын 15-нд болох орон нутгийн сонгуульд ч нэр дэвшүүлэх процессоо Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн зарчмыг баримталсан гэдгийг Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар илэрхийлсэн нь саяхан. Нэг үгээр нэгдүгээрт, эх орноо гэсэн сэтгэл, ёс зүйтэй, хоёрдугаарт, мэдлэг боловсролтой, гуравдугаарт ажлын дадлага туршлагатай байх гурван шалгуур үзүүлэлтээр НИТХ-ын сонгуульд өрсөлдөх 45 нэр дэвшигчийг тодруулсан хэрэг.
Нэгэнт төрийн эрх барих дээд байгууллага парламентад 62 суудлыг авч, Засгийн газраа эмхлэн байгуулж, үйл ажиллагаа нь жигдрэх шугамандаа орж эхэлсэн тэдэнд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд хамгийн том хөшүүрэг нь нийслэл, хөдөө орон нутгийн удирдлагыг бүрдүүлэх баг байх нь тодорхой. Өөрөөр хэлбэл, Ардын намд ачааг нь үүрүүлсэн шиг үүрүүлье. Тэгж байж төрийн ажил шат, шатандаа гацаанд орохгүйгээр урагшилна.
Өдгөө бидэнд шүүмжлэл гэхээсээ шийдэл, гарц гаргалгаа хэрэгтэй. Тэгэхийн тулд багийн тоглолт чухал. Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар ч “Нэр дэвшигчдэдээ НИТХ хэмээх төлөөллийн том байгууллагад нэр дэвших намын гишүүд 1.3 сая хүнтэй хотын төлөө би юу хийж чадах вэ гэдгээ өөрөөсөө асууж, дүгнэж цэгнээрэй, олуулаа хамтарч нэг хүч, нэг зорилготой бол юуг хийж, ямар нийслэлийг бүтээж чадах вэ гэдгээ одооноос бодож эргэцүүлж нэг үзээрэй гэж сануулсан, анхааруулсан” гэдгийг онцолсон. Үүнийг яагаад тодотгоод байна вэ гэхээр МАН өнгөрсөн дөрвөн жилд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр идэвхтэй ажилласны үр дүнд утааг 50 хувиар бууруулсан нь бодит үнэн. Цаашид зөвхөн нийслэл төдийгүй аймгийн төвүүдийг утаагүй болгох шат дараалсан ажлыг хэрэгжүүлж эхлээд байна. Түгжрэлийг бууруулах зорилгоор Сонсголон, Баянзүрхийн гүүрийг дөрвөн эгнээ, Яармагийн гүүрийг зургаан эгнээ замтай болгож өргөтгөсөн.
Замын цагдаагийн гүүрийг шинээр байгуулж, зүүн бүсийн зангилаа урсан өнгөрөх гол зам /Налайхын зам/-ыг дөрвөн эгнээ болгон өргөтгөв. Хоёр ээлжээр 33 чиглэлд “Сургуулийн автобус” төсөл хэрэгжүүлж байна. Бүсчилсэн хөгжлийг дэмжих хүрээнд алслагдсан зургаан аймгийн төв рүү чиглэсэн хатуу хучилттай замыг барих ажлыг дуусгаж, улмаар бүх аймгийн төв 2020 онд багтаж нийслэлтэй холбогдож эхэллээ.
Ирэх дөрвөн жилд агаар, орчны бохирдлыг нийслэл, аймгийн төвүүдэд 70-80 хувь бууруулна. Иргэндээ ээлтэй, амьдрах таатай орчинтой нийслэл хот болох зорилт дэвшүүлж, хаяа, дагуул хотуудаа хөгжүүлж, авто замаар холбон “Хөгжлийн алтан тойрог” үүсгэх нь МАН-ын мөрийн хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны чиглэлд багтсан амлалт хэрэгжүүлэх зорилт. Үүний хүрээнд бүсчилсэн хөгжлийн бодлогыг шинэчилж, орон нутгийн хөгжлийг дэмжих хатуу болон зөөлөн дэд бүтцийн сүлжээг сайжруулна. Цаашлаад олон улсын жишигт нийцсэн “Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв-II”, “Зүрх судасны үндэсний төв”, “Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын төв” барьж, ашиглалтад оруулах нь тэдний сонгогчдод өгсөн амлалт. Үүнээс гадна “Хотын хөгжил дүүргээс” дэд зорилт бүхий нийслэлийн есөн дүүргийг хэрхэн хөгжүүлэх талаарх цогц бодлогыг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгаад байгаа юм.
Хамгийн гол нь, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх бодит ажил болгоход өөрсдийнх нь баг хэрэгтэй. Түүнээс УИХ-ын сонгуулийн шархаа НИТХ-д өрсөлдөх замаар нөхөх зорилготой нэр дэвшигчдийн хийх ажил лав биш. Нэгэнт л ачаа үүрүүлэхээр үнэмлэхүй олонхоор нь сонгосон бол энэ удаад ч түүнийгээ бататгаж, үүрүүлсэн шиг үүрүүлэх л учиртай. Тэгж байж улсын, хотын хөгжил, орон нутгийн хамтдаа нэг чигт, нэг зорилго, шийдвэрийн хүрээнд урагшлахгүй гэж үү?! Нэг дүүрэгт өөр нам засаглах хугацаанд хөгжих нь байтугай хөгжлийн “гацаа” болж байсан түүх нэгээр тогтохгүй бий.
Г.Эрхэс
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл0
Гүүрүүд нь ашиглалтанд ороод маниус зээлийг гь төлж эхэлчихээд бхд түгжрээ яагаад бгасахгүй бн? Багасаагүй хариуцлагыг нь хэн хүлээх үү?
Замын хөдалгөөний дүрмээ сайн мөрд МАН ыг дэмжицгээе бүгдээр
ӨӨР ЗАМ АЛГА.ЕРӨНХИЙЛЭГЧ ХҮРЭЛСҮХ БОЛОХ БОЛТУГАЙ.АРАЙ Л ХҮНЭЭРЭЭ ЮМ.
Het MAN gj bugdiig songoj bolohguiee.Sum.aimagt dargiin.duu.dargiin ber gd yg eeriin hamaatnaa l deesh n tataad bh uom.Denduu tanil tal.hamaatnaa devshuuleh uom
BITGII DAVAR
Угаасаа л Ардчилсан Намын бүх хүнийг Төрийн бүх байгууллагаас халаад дуусчаад байхад юу яриад байна даа энэ Хүрэлсүх.? Хотын төвийн бүх ресторануудын гол орлогыг бөөн бөөнөөрөө орж байгаа голдуу төрийн албаны МАН-н гишүүд түшмэдүүд бүдүүн бүдүүн залуучууд Намыг дэжигчид бүрдүүлж байгаа шүү
Medeej itgel ugnu. Itgel evdvel daraagiin udaa bayartai
ИТХ ынхан хэд гурваараа хор найруулж иргэдийн татвараар цугласан хотын төсвмйн мөнгийг хэрэггүй шахам ажлууд хийх замаар хувь хувьдаа хувааж идэж уудаг. Энэ бол тэдний гол ажил нь. Намдаа долигонож иргэдмйн тархийг буруугаар угааж хууран мэхлэх төөрөгдүүлэх нь тэдний дараагийнх нь гол ажил. Ингээд аваад үзвэл тэд бол ташраараа бүлэг гэмт хэрэгтнүүд бөгөөд хорлон сүйтгэгчид юм. Шударга ёс тогтсон улс оронд бол шоронд л байх хүмүүск
Дээрх гарчиг үг нь Ман-д идүүлсэн шиг идүүльe 1 мөсөн дуусъя гэж байгаа км шиг муухай сонсогдож байна
60 тэрбумын схем ажилласан шдээ. Бүх салбар төрийн байгууллагад МАН л байна. Тэгтлээ сайжрах нь яасын 26 жилийн дотор Арай шүү МАН бол өөрсдөө яг энэ бичвэрт байгаа хүмүүс шүү дээ арын хаалга хахууль танил тал больж үз та нар битгий давар
Өөр яаамаар байна?
Tegeel 1 musun duusdaa
Түрүүчийн сонгуулиар ингээл шаасаар байж гарчаад юу ч хийгээгүй оймсчин шаагаал байж таарсан даа одоо ч хэрэггүй байхоо
АН нам аль ч шатанд ямарч үед төр барих туршлага бхгүи хийсэн бүтээсэн ажил бхгүи ард түмнийг сөхрүүлээд л буудаг МАН гарч ирээл овоо зөв гольдролд нь оруулах юм да
Ард түмэн минь зөв хүмүүсээ л сонгоорой АН ыхан гарч ирлээ гээд доод шатанд ажил хийхгүи төр засгийн бодлого шийдвэрүүдийг гацаагаад гай л болно шүү ард түмэн минь иймэрхүү зүйлийг ойлгодог болсон
Bodlogo shiidver ch geh shig, oligtoi yum yu ajil yu hiisiin, hooson sur. Agaariin duujin, tuuliin burgas, evderhii zamuud. 4 jil ungurchluu shuu
davhar songovol hamtdaa idej uuna. dan dangaar ni bailgaval hen heniigee idej uulgahgui
Улс орноо зүйл дуусгая гэсэн санаа байна
ачааг үүрч бно үүрсэн ачаагаа даасан шиг даах хэрэгтэй монголд шудрага ёс ус агаар шиг хэрэгтэй ..
Бүү тэнэгт... МАН-д яасан гэж дахин дахин итгэж таваг хоолоо бүтэн болгож чадахгүй ЯДУУГИЙН ТУЙЛД ХҮРЭХ ёстой юм бэ...???
Яасан их шунал вэ. Дахиад 40 жил сонгосон ч бидний амьдралыг дээшлүүлэх үү. Эргэлзэж байна
МАН бол үнэхээр Монгол улс орныхоо төлөө төрсөн МУНДАГ нам. Тиймээс ачаагаа үүрсэн шиг үүрээд 100 жил болж байна. Та нартаа амжилт бүхнийг хүсье.
2016 оноос л үүрсэн. Харин ч ухралт болж байна. Доллар хэд байна одоо? Амьдрал ямар байна? Зүгээр л бод. Өөр зүйлгүй. Гэхдээ бас АН биш шүү. Хүнэн хар.
Худалч, хуурмаг, дарангуйлагч ардын намынхан зайлаасай. Хөгийн новшнууд
Тэгмээр л байна. Даанч эрүүл хүн дэвшүүлээгүй болохоор л болиё доо
ХУДАЛЧ ЖДҮ-чин
Үүрсээр ирлээ. Арай л хударгатай шүү. Ардчилал эх орноо, элгэн саднаа сэгсэрсэн шүү дээ
МАН - аас өөр намыг дэмжвэл хорыг нь жирийн иргэд бид л өөрсдөө амсана. Жижиг намууд гарвал МАН -ын ажлыг доод шатандаа гацааж , бид л хохироод үлдэнэ. Өөр хэн ч хохирохгүй шүү. МАН ч хохирохгүй
Горьд
Ачааг нь үүрүүлсэн шиг үүрүүлэх нь зөв. Нэг талд нь багтаах гэж нэг үг байдаг даа. Үүнийг хийж чадах улс төрийн ганцхан хүчин байна. Тэр нь МАН юм гэдэг нь тодорхой болоод байна.
За одоо болно оо хар луйварчид минь одоо орон нутгийн сонгууль өөр намуудыг сонгох нь зөв шзз
ХАХА.. НЭГЭНТ Л ЗОВЖ ЭХЭЛСЭН ЮМ ЧИНЬ ДАХИАД ЗОВЦГОО БИД ЗОВООГООД ӨГЬЕ ГЭЖ БАЙГАА ЮМ УУ ХҮРЭЛСҮГНҮҮДЭЭ.. ОДОО Ч БОЛИХ УУ ДАА.. ХҮН НЭГ Л АМЬДАРНА МАНЫ ДАРАНГУЙЛАЛД ДАХИН ЗОВМООРГҮЙ Л БАЙНА ШҮҮ.. ХЯНАЛТГҮЙ ХУЛГАЙЛАЖ ДАРАНГУЙЛАХЫГ ХҮСЭЖ БАЙНА МАНЫ ШЭЭСНҮҮД ТЭГЖ БОЛОХГҮЙ БАЙХАА...
МАН ыг багаар нь дэмжиж бна
ХУЦСААР Л ХУУРСААР Л ПОПОРСООР Л ЭНЭ ХҮНИЙ ЖҮЖИГЛЭЛ ДЭЭР МАНЫ АМЬСГАЛЫН СУДАС ЗОХИЛОЖ БАЙГАА БОЛОЛТОЙ ДОО ХАХА ОДОО БОЛЬЗ ҮЗ ХҮРЭЛСҮГЭЭ...СОНГУУЛЬ ЛУУВИРДСАН ЧИНЬ ЭРҮҮГИЙН ЯЛТАЙ ШҮҮ МАНЫХАНД
Ардын нам гишүүд мөнгө өгөөд л гараад ирнээ 2016 оны 2020 сонгуулиар тэгсэн бол дээ
tanai Nymdorj bur olon bolood ireh jil gehed Mongol uls gej baihgui boltson bh bailgui. Hulgaich urvagchdaar duuren namiig songovol eh orongui bolno shuu zaluusaa
Хэрвээ МАН УИХ-н сонгуульд ялагдсан бол одоо эрх баригчдад хяналт тавьж тэнцвэржүүлэх хүчнийг сонгоё гээд урьд өмнөх шигээ донгодоод явж бгаа. Ямар гээчийн ичих нүүргүй увайгүй хуцалддаг улс төрчид вэ? Ард түмэн минь энэ шаарнуудад доромжлуулж ханах болоогүй юу?
Битгий давар
Odoo bolio hugarsan suhee
МОНГОЛЫГ ХЯТАДУУДАД НАЙР ТАВЬЧИХ ГЭЭД БАЙГАА МАН ҮНЭНДЭЭ ЮУ Ч ХИЙЖ ЧАДАХГҮЙ БАЙНА ХЙЙ ДЭМИЙ Л УЛИГ БОЛСОН ҮГЭЭ ОРИЛОХ ЮМ БАГААР НЬ ДЭМЖЭЭРЭЭ Ч ГЭХ ШИГ ХАХА..УИХ -Д ӨНГӨРСӨН 4Н ЖИЛД ЮУ БҮТЭЭВ ??? 20-ОНЫ СОНГУУЛИЙГ ЛУУВИРДАН АВСАН ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬ ХҮРТЭЛ ЮУ Ч ХИЙСЭНГҮЙ БААХАН ТОМИЛГОО ГЭЭД ХЭСҮҮЧИЛЛЭЭ..ОДОО ОРОН НУТГИЙН ЭРХ МЭДЛИЙГ АВНА ГЭЭД Л ЧАРЛААД БАЙНА.. ОН ГАРТАЛ ЮУ Ч ХИЙХГҮЙ ДАХИАД ТЭНЭГТНЭ ТЭГЭЭД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ ЗАЛГАНА ЁО ЁО ЁО ...ХАИРАН АЛТАН ЦАГ.. МАНЫ ХҮРЭЛСҮГ ХҮРЭЛБААС НЯМДОРЖТОН ТАГНУУЛЧ СОДБААТАР БЯМБА ЦОГТ ГЭЭД БӨӨН ХОРЧИНГУУДААС БҮРДСЭН ХӨГИЙН НАМ...УЛС ХӨГЖИХГҮЙ Н ДЭЭ ХӨӨРХИЙ ..МУУСАЙН АЛУУРЧИД..
Ардын нам биш ар түмэн ачааг үүрээд олон жил болж байна. Цалинг нэмэгдэлгүй хичнээн жил боллоо. Тэгээд жоохон нэмэхээрээ НДын татвараа нэмчихдэг. Энэ сараас эхлээд татвар 14% болж байгаа биз дээ. Тэгэхээр цалингын чинь тодорхой хувийг улс авчихаж байгаа. Энэ татвар торгуулиар л улсын төсвийг бүрдүүлж байгаа болохоос биш тэр бонд, зээл энэ тэрээ бол дээгүүрээ хуваагаад гударчихаж байгаа шдээ. Тэр их зээл аваад улсад нэмэр болох нүдэнд харагдах ард иргэдэд хүрсэн юм юу байна. Би лав ганцыг ч хараагүй мэдэх ч үгүй юм байна. Тэгж байхад согтуу хүн шиг МАН хүрэлсүх хулгайчыг шүтээд байх юм.
Ardchillaar bii bolson Zavhralig Arilgah Hvnd Achaag MAN dangaaraa vvreh n deer.
deed udirdlaga n ardiin nam bhad guitsetgeh baiguullagin darga nar ardin namaas garah n turiin ajil bodlogiin tuvshind sain ajillah bh gj harj baina
Ан төрд гараад юу хийж юу бүтээж ямар том бүтээн байгуулалт хсэн юм мэдэхгүй юмдаа улс орон ард түмэнийг өрөнд оруулж элгээр нь мөлхүүлсэнийг мэдэх юм өөрсдөө 90 оос эхлэж эдэж ууж баяжсан шүү зоригийн хэрэг яагаад илэрэхгүй бгаа бэ сайн бод
Ан төрд гараад юу хийж юу бүтээж ямар том бүтээн байгуулалт хсэн юм мэдэхгүй юмдаа улс орон ард түмэнийг өрөнд оруулж элгээр нь мөлхүүлсэнийг мэдэх юм өөрсдөө 90 оос эхлэж эдэж ууж баяжсан шүү зоригийн хэрэг яагаад илэрэхгүй бгаа бэ сайн бод
5 жил бол ардынхан нүдэнд харагдсан ажил бхгүй поп пизда