Тавдугаар сарын 4-нд Төв аймгийн ҮЭХ-ны санаачилгаар ҮЭ-ийн гишүүд хөдөлмөрчдийг хамруулан "Аюулгүй ажиллагаанд хувь хүний оролцоо" сэдвээр МҮЭХ-ны багш арга зүйч, "Хөдөлмөр" сонины менежер Д.Энхтэгш лекц уншлаа.
 
 
Сургалтад сургууль, цэцэрлэг, болон зарим сумын төлөөлөл оролцсон бөгөөд тэд "Аюулгүй ажиллагаа гэхээр зөвхөн үйлдвэрийн газар л хэрэгжүүлэх мэтээр олон нийт ойлгож байна.
 
 
ХАБЭА-н тухай хуульд "Төсвийн байгууллага улсын төсвийн хөрөнгөөр нийлүүлэх бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний зардлын 0,3 хувиас, аж ахуйн нэгж, байгууллага үйлдвэрлэл, үйлчилгээний зардлын 1,0 хувиас доошгүй хэмжээний хөрөнгийг ХАБЭА болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэхэд зарцуулна" гэсэн байдаг ч сургууль цэцэрлэгүүдийн төсөвт энэ зардлыг дээрээс суулгаж өгдөггүй. 
 
 
Төр ХАБЭА-н тухай хуулийг зөрчиж байна" гэсэн шүүмжлэл гаргаж байлаа. Тийм ээ, хуулийг хэрэгжүүлэх нь иргэн бүрийн үүрэг. Гэтэл төрийн түшээд өөрсдөө хууль зөрчөөд байна. 
 
 
Иймд УИХ-ын 2013 оны 20 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд ХАБЭА-н тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хэлэлцэж буй үед "ХАБЭА-н тухай хуулийг зөрчиж буй төрийн түшээдэд хэн, ямар хариуцлага хүлээлгэх вэ" гэсэн сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэх болно. Уншигч та бүхэн саналаа khudulmursonin@yahoo.com хаягаар ирүүлээрэй.
 
 
Эх сурвалж: "Хөдөлмөр" сонин