sonin.mn
Өнгөрсөн сард ОХУ-ын Алтайн хязгаар нутагт Монголын хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнүүд ирж, хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцжээ. Монгол зочид Оросын хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуйтай холбоотой хууль тогтоомжийг судлаад явсан байна.
 
Өнөөдөр Монгол 50 сая малтай, үүнээс бог мал нь тавь орчим хувийг эзэлдэг байна. Монголын мэргэжилтнүүдийн ярьж буйгаар, тэнд өнөөдөр мал аж ахуйг эрчимтэй хөгжүүлэхэд шинжлэх ухааны судалгаа дутагдаж байгаа аж.
 
Монголчууд Орост махаа дахин экспортлохыг хүсэж байна. Харин бид үүнийг нааштай хүлээж авах хэрэгтэй. Яагаад гэвэл монгол мах экологийн цэвэр орчинд бий болж, Орост нийлүүлэгдэж байгаа импортын махнаас хавьгүй цэвэр юм гэж Алтайн хязгаарын Засаг захиргааны газрын дарга ноён Г.Белоусов хэвлэлийнхэнд ярьсан байна.
 
Энэ түшмэл, махны чиглэлийн хамтарсан үйлдвэр барих, мал аж ахуйн чиглэлийн нарийвчилсан судалгаа шинжилгээний ажил хийх хэрэгтэйг онцолжээ.
 
Эх сурвалж: "Бизнес таймс" сонин