sonin.mn

Беларусын ерөнхийлөгч Лукашенко ёстой эр хүн, Лукашенко ёстой шударга хүн, Лукашенко ёстой үнэнийг хөндөж байна. Өнгөрснийг их ухвал та нарын хүссэнээс шал ондоо асуудал хөндөгдөнө.

Украйнаас болж байлдвал бүгд хохирно. Энд ялагч байхгүй. Яагаад гэвэл бүгд үнэнийг хүсээгүй. Худал хуурмагаар тоглож байна. Лукашенког өнгөрсөн цаг үеийн үлдэгдэл, дарангуйлагч, экс коммунист гэж хочилж байгаа.

Гэвч тэр социалист эх орноо бүрэн бүтнээр нь авч үлдсэн эх оронч удирдагчийн нэг юм. Түүнийг даян дэлхийн харгис хүчин хавчин хяхаж байгаа ч эр хүний тэсвэр тэвчээр зааж үлдэгсдийн нэг үнэхээр билээ. Түүнд халуун баяр хүргэе.

"Euronews”-ын тусгай сурважлагч, сэтгүүлч Серджио Кантоне саяхан Беларусын нийслэл Минск хотноо түүнтэй уулзаж 30 орчим минут ярилцахдаа сүүлийн үеийн дэлхийн мэдээлэл анхаарлын халуун цэг болсон Орос-Украйн сэдвийг хөндөв. Тэрээр хэлэхдээ: ахан дүүсийн цус ургасан дайныг үтэр түргэн зогсоох хэрэгтэй. Хэн ч ялахгүй, хоёулаа ялагдал хүлээнэ. Нэр хүндийн хувьд хоёулаа шившиг болно.

Би өмнө нь Крымын асуудал дэгдэх үед дэлхийн томоохон тоглогч нар л тоглож байна. Та нарт гай гамшиг тэд нарт асар их ашиг боломж баяр хөөр авчирна гэдгийг хэлсэн. Би украйн улсыг нураахыг огтхон ч хүсэхгүй байгаа юм.

Крымыг Украйнд шилжүүлсэн нь буруу гэх ч юм уу, угаасаа оросын нутаг байсан ч гэх юм уу, энэ асуудалд оролцохыг хүсдэггүй учир нь бид өнгөрсөн цаг үедээ эргэж ормооргүй байна. Үнэхээр эргэж ормоор байвал үнэн түүхийг эргэж харах хэрэгтэй.

Хэрвээ бүх өнгөрсөн түүхийг эргэж өнгөрсөн эзэнд нь булаасан нутгийг нь өгнө гэвэл европийн ихэнх болон Оросын нутаг Монголчуудад эргэж очно гэсэн үг. Үнэхээр Бат хааны үед эргэж очвол Монголчууд манай нутагт хүрч ирж байсан боловч ард түмэнд нь халдаагүй юм. Тиймээс бид Беларусаас бусдахь бүх нутгийг Монголчуудад буцааж өгөх хэрэг гарна.

Заавал өнгөрснөө ярина гээд байвал гэж тэрээр Их Монгол Улсын газар нутгийн асуудлыг хөндөн ярьсан нь нэн сонирхол татав. Түүний ярилцлагыг дэлхийн олон орны уншигчид, сонирхогчид үзэж сонирхлоо. Өнгөрсөн “Хөх толбо" сонины дугаарт Доктор П.Нэргүй 800 жилийн тэртээд Их Тэмүжин Чингис хаан Орос улсаас нэг ч га газар аваагүй бөгөөд Хятад улсаас нэг ч сөөм газар аваагүй Их Монгол улсаа байгуулахад Орос улс Их Монгол улсыг өөрийн алдагдсан нутаг гэж хэлээгүй.

Хятад ч мөн тэгж хэлээгүй. 800 жилийн тэртээд Их Монгол улс 10 сая хүнтэй, 200 сая толгой малтай, 25 сая кв км нутагтай 500 мянган цэрэгтэй байсан гэж даруухнаар мэдэгджээ.

2014 он гэхэд Монгол улс 1,5 сая кв км нутагтай өөрөөр хэлбэл асар их нутгийнхаа 95 хувийг алджээ. Өнөөдөр Чингис хааныг дэлхийн даяарчлалын бэлэг тэмдэг болгож байна. Энэ нь үнэнд нийцэхгүй ээ. Өнөөгийн даяарчлал бол дэлхийн колончлол, давхар колончлол, далд колончлол, улс үндэсний баялгийн 99 хувийг дээрэмддэг колончлол юм.

Тэгвэл Чингис хаан 10 хувийг авч 90 хувийг улс орон ард түмэнд нь өгдөг байсан. Өнөөдөр Хубилай их хааны нэрийг Ази Номхон Далайн Даяарчлалын бэлэг тэмдэг болгон БНХАУ-ын нэрээр 2014 жилийн түүхтэй Массоны нууц байгуулагуууд тархи угаах маягаар хэрэглэж байна. Гэтэл Хубилай хаан Ази Номхон далайн улсуудаас өнөөгийнх шиг баялгийн 99 хувийг дээрэмдэж ард түмнийг нь хоосруулаагүй ээ.

1990 онд манай Татар нөхдүүд дэлхийн Татаруудын их хурлаас ЗХУ-д хандахдаа бид баялгийнхаа 90 хувийг өөртөө үлдээж 10 хувиа өгье, та нар манай баялгийн 90 хувийг авч, өвгөд хөгшид минь өлсөж, цангаж, үр хүүхэд минь зовж зүдэрч байна.

Их Монголын Их Хаан Чингис, Татарын Тав-дугаар Их Хаан Хубилай нарын зарчмыг баримтлаач гэж хүссэн байсан. Бусдаар та бүхний холбоонд байхад бэлэн байна гэдгийг хэлсэн байсан.

Тэгвэл өнөөдөр Беларусын ерөнхийлөгч Лукашенко өнгөрсөн өгөө аваагаа ярих юм бол асуудал өөрөөр эргэнэ. Нэг үгээр хэлбэл Их Монголын асуудал хөндөгдөнө. Тэд та нар шиг цэрэг улс төр, эдийн засаг, санхүүгийн түрэмгийлэлийг явуулаагүй юм гэж хэлсэн.

Энэ дашрамд хэлэхэд Монголын эзэнт гүрэн гэж хэлэх нь бас буруу юм. Чингис эзлэн түрэмгийлэлт явуулаагүй юмаа. Чингис хаан эх нутаг, эх орноо түвшитгэсэн юм.

Эх сурвалж: "Хөх толбо" сонин