Сүхбааатарын талбайн өмнөх цэцэрлэгийг
Сүхбаатарын талбайтай нь цуг авсан гэсэн
Сэжигтэй яриа байх юм

Хог новш хайж хогийнхон эргэлдсэн,
Намар намарт модыг нь хугалж
Хавар хаварт цэцэрлэгийг нь эвдэж
Хачин муухай болгосоор л байх юм

Газрын албаны учир мэддэг нэг нь
Газрыг нь чөлөөлөх гэж
Газрыг нь авсан хүн хийж байна гэх юм.

Сүхбаатарын талбайн өмнөх цэцэрлэгийг
Сүхбаатарын талбайтай нь цуг авсан
Сэтгэлгүй хулгайч нар хэн бэ?

Засгийн газрын ордоны хойд цэцэрлэгийг
Засаг төрийн нэрийн өмнөөс авсан
Засаршгүй хулгайч нар хэн бэ?

Эх сурвалж: "Хөх толбо" сонин