sonin.mn

Ховдоос УИХ-ын дарга Дэмбэрэл болон Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар төрж, Ховд түмний бахархал болов. Гэтэл Хөшөөтийн уурхайн асуудал хөөрхий хэвээрээ байна.

Хэнтий аймгаас УИХ-ын гишүүн болсон дархан аварга Б.Бат-Эрдэнэ Бурхан Халдун уулыг БНХАУ-ын компани эрээ цээргуй аашилж олборлолт явуулах гэж байхад нь зогсоож лицензийг нь хураасан. БНХАУ-ын болон Канадын компаниуд Хэрлэнгийн хөдее арлыг ухах гэж байхад нь 100 морьтон цэрэг гаргаж Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын бүх лицензийг цуцлуулж чадсан төдийгүй Хэнтий аймаг бүх лицензийнхээ 50 хувийг цуцалж түүхэн гавъяа байгуулсан билээ.

Гэтэл Ховдын олон дарга нар өнөөгийн Хөшөөтийн асуудлыг шийдээгүй байна. Хөшөөтийн асуудлыг шийдээгүй байгаагийн дээр "МонЭнКо" компани 20 гаруй лиценз авахдаа Ховдын нутгийг бараг бүхэлд нь Говь-Алтай аймгийн нутгийн 80 хувийг авсан байна. Ховдын дарга нар аа, Хөшөөтийн асуудлыг Хонконгийн бирж болон Лондонгийн бирж дээр хэрхэн зарагдсаныг судалж шийдээч. Ховдын ард түмэн тэвчээртэй хүлээж байна.

 

Эх сурвалж: " Хөх толбо"