sonin.mn

УИХ-ын гипгүүн С.Оюун улстөрийн намуудыг ийн оношилжээ. Тодруулбал, жижиг нам яадаг юм бэ гэх маягаар хандах гээд байна. Жишээлбэл, Энхбат Ногоон намын төлөөлөл.

Өнгөрсөн сонгуульд Иргэний эвслээс нэр дэвшиж 154 мянган хүний санал авсан. 154 мянган хүн гэдэг бол Монгол Улсын нийт сонгогчдын 15 хувийг төлөөлнө. Гэтэл нэг л биш дорд үзсэн маягаар үл ойшоосон шинжтэй хандаад байх юм. Ажаад байхад хоёр том намын "томрох" өвчин нэлээд газар авчихсан шиг байна гэсэн оношилгоог хийжээ.

Гэхдээ тэр өөрийнхөө намд ямар нэг оношилгоо хийгээгүй байна лээ. Бодвол эрүүл юм байлгүй дээ.

Эх сурвалж: "Улаанбаатар таймс"