sonin.mn
Англитай нууц холбоо байгуулж, Хүрд үндэстэнг хядах тусгай даалгавар авч алан хядлага явуулсан энэ нөхрийн хөшөө ямар учиртай юм бэ? Дээр нь нэг эрлийжсэн түрэг өвгөний хөшөө босгосон. Энэ бүхэн манай дарга нартай, дандаа мөнгөтэй холбоотой. Мөнгө өгч энэ бүхнийг байгуулдаг юм байна.
 
Гэтэл манай Монголын эх орончдын хөшөө дурсгал хаана байна. Манай ариун үйлстнүүдэд зориулсан хөшөө дурсгал хаана байна. Манай Өвөр Монголын их баатрууд, алдартнуудад зориулсан хөшөө дурсгал хаана байна. Хаана ч алга.
 
Төөрөгдлөөсөө бид салах болоогүй юу. Тархи угаалтаас бид ангижрах болоогүй юу. Массоны нууц нийгэмлэгийн гол билэгдэл болсон Хангарьдыг хар. Нийслэл Улаанбаатар хотын билгэ тэмдэг юм гэнэ.
 
 
Эх сурвалж: "Хөх толбо" сонин