-Өнгөрсөн хоёрдугаар сарын 26 нд Дорнод аймгийн ҮЭ-ийн холбооноос 2016 оны сонгуульд оролцох улс төрийн намуудад “хөдөлмөрчдийн нийгмийн захиалга”ыг гардууллаа.
 
МАН, МАХН,ХҮН зэрэг Дорнод аймаг дахь улс төрийн намын удирдлагууд уг баримт бичгийг гарддан авч мөрийн хөтөлбөртөө тусгахаа хэлсэн юм. Дорнод аймгийн засаг адрга нь ИТХ аасаа сонгогдсон ч батлагдахгүй хэд хэдэн удаа буцсан, ИТХ ын дарга нь зарга хийн байж саяхан сэнтийдээ заларсан гээд Дорнодын засаглалыг тойрсон асуудал мундахгүй бий. Энэ талаар Дорнодын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бичээр ирсэн билээ.
 
Бид тус аймгийн засаг дарга М.бадамсүрэнг сониныхоо “Илэн далангүй яриа” ныхаа зочноор урин ярилцсан юм.Тэрээр нефтийн инженер мэргэжилтэй МАН ын залуучуудын хорооны тэргүүлэгч зэрэг сонгуульт ажлыг хийж байжээ.Харин Дорнод аймгийн засаг даргаар ИТХ аасаа гурван удаа сонгогдсон ч ерөнхий сайд “таалалгүй ” буцааж байсан гэх.Одоо засаг даргаар ажиллаад жил гаруй хугацаа өнгөрч байгаа ажээ.
 
-Таны өрөөний үүдний шалны мод ховхорч унаад тээглэж унахаар болж. Өнгөрсөн жил ирэхэд мөн л ийм байсан. Дорнодчууд их ядуу байгаа юм болов уу даа гэж бодлоо.
 
-Нутгийн ордонгүй түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байгаа аймаг улсын хэмжээнд манайхаас өөр байхгүй.Хоёр жилийн дараа өөрийн байртай болох байх аа. Улсын төсвөөс шаардлагатай хөрөнгийг бөөнөгөх боломжгүй гэснээр увуулж цувуулж жил жилийн төсөвт тодорхой хэмжээгээр суулгах болохоор бид түрээсийн байранд л төрийн ажлыг явуулж байна даа.
 
-Зарим аймгууд жишээ нь Сүхбаатар аймагт очсон хүн бүхэн л хөгжил нь нүдэн дээр ил байна гэх юм билээ. Танай аймаг хэр хөгжиж байна вэ?
 
-2012 оны сонгуулиас хойш ИТХ-аас гурван удаа намайг Засаг даргаар сонгосон ч дээрээ баталгаажуулахгүй явсаар батлагдаад Засаг даргаар ажиллаад жил гаруй л болж байна. Бусдын нүдээр аль өнцгөөс харж хэрхэн дүгнэхийг би мэдэхгүй. Ямар ч байгууллага хамт олон, ард түмэн хөгжлийн төлөө цаг ямагт урагшилж явдаг нь жам. Ухралтыг хэн ч сонгохгүй. Засаг даргаар ажилласан хугацаандааа сайн ажилласан гэж хэлнэ ээ. Тухайлбал, Боловсролын салбарт манай аймгийн ЕБС төгсөгчид улсын хэмжээнд ЭЕШ-ын дүнгээр дээгүүр байр эзэлсэн, Нийгмийн даатгал, ШШГА, Авто тээврийн хэлтэс зэрэг байгууллага үйл ажиллагаараа салбартаа
Үндэсний хэмжээнд тэргүүлж байгаа. Гэхдээ орон нутагтаа хийхсэн гэсэн ажил, хийхээр төлөвлөж байгаа ч ажил бий. Бүгд л төсвөөс хамааралтай байгаа шүү дээ.
 
Хиймээр л байна. Даан ч ажил хийх мөнгө дээрээс өгөхгүй байна гэж хэлж байна гэж ойлгож болох уу?
 
-Хэрэв яг ингэж хэлбэл би бусдын адил шүүмжлэгч, үзэгчийн нэг болно. Ажил хийж байгаа хүний алдааг хүмүүс их сайн хардаг л даа. Гэхдээ шүүмжлэгч өнөөгийн нийгэмд хэтэрхий их болжээ. Шүүмжлэл байх ёстой зүйлийн нэг мөн үү гэвэл яах аргагүй байх л ёстой зүйл. Гэхдээ аливаа юм хэр хэмжээнээсээ хэтрээд ирэхээр үнэ цэнээ алддаг. Асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэх вэ гэдгийг хэлэх ч бас тийм ч хэцүү биш. Гагцхүү байгаа нөхцөл байдлыг сайтар мэдээд тийм нөхцөлд ажлыг хэрхэн яаж урагш явуулах вэ гэдэг гарц, гаргалгааг хийх чадвар хэнд байна вэ. Түүнийхээ төлөө хэн хэрхэн хичээж байна вэ гэж хүмүүсээс асуумаар санагддаг юм.
 
Жишээ нь Дорнод аймгийн нутагт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудаас улсын төсөвт 280 тэрбум төгрөг төвлөрдөг. Эргээд бидэнд ирж байгаа төсөв нь ямар байна вэ гэдгийг та надаас биш төсвийн байгууллагын нэг санхүү эрхэлсэн нябо, эдийн засагчаас л асуучих. Мөн төсвийн хомс байдал танд мэдрэгдэж байна уу гээд жирийн хөдөлмөрчин хүнээс асуучих. Тэгэхээр би ингэж хуваарилаад, ингэж шийдэхгүй, үүнээс болоод ийм бэрхшээл бий болоод гээд яримааргүй байна. 
 
Ер нь бол Монголчууд нийгмээрээ мэдээлэл дунд живж байна шүү дээ. Зөв зохистой мэдээлэл бол цаг ямагт хэнд ч хэрэгтэй. Хэрэгтэй мэдээлэл нь хүний хөгжилд, үйл ажиллагаа төдийгүй амьдралд нь агаар ус мэт л хэрэгтэй. Хэн нэгнийг үгүйсгэсэн, доромжилсон, хардсан ийм мэдээлэл хэнд хэрэгтэй юм бэ. Хэсэг бүлэг нөхөд л нэгнийгээ “унагах”, өөрийн хүсэл сонирхлоо зөв гэж дэмжүүлэх гэж л олон нийтэд цацаад байгаа болохоос хүний ажил амьдрал, танин мэдэхүй, оюун ухааныг хөгжүүлэх мэдээлэл байхгүй байгаа учраас “живж” байна.
 
-Живж байна гэхээр надад бол үхнэ гэсэн утгаар бууж байна.
 
-Мэдээж эрсдэл.
 
-ИТХ-ын даргаа огцруулсныг шүүхээр буруу гэж тогтоогдсныг бодоход танай нам хууль бус үйлдэл хийгээд байна гэж харагдаж байна. 
 
-Улс төрийн л шийдвэр шүү дээ.
 
-Юуны төлөө?
 
-Аливаа улс төрийн нам бодло оороо ард түмний л эрх ашгийг тэргүүн зэрэгг тавьдаг. Логик дарааллын хувьд ч дотооддоо эрх чөлөөтэй үзэл бодлоо уралдуулж, шударга шийдвэр гаргасан цагт эв нэгдэл оршино.
 
-1990-оны үед ардчилсан намыг дийлэнхдээ залуучууд сонгож байсан байх. Та яагаад МАН-ыг сонгож зүтгэх болов.
 
-Тэр үед намын дэргэдэх залуучуудын байгууллага, боловсон хүчнийг намын дайчин туслах, залгамж халаа гэж тодорхойлж байлаа. Намын дэргэдэх залуучуудын хорооны тэргүүлэгч сонгуультай байсан. Энэ утгаараа намын бэлтгэгдсэн боловсон хүчин. Хувь хүнийхээ хувьд зүүний чиг баримжаа бүхий хөгжил манай улс оронд тохирно гэж үзсэн маань МАН-ыг сонгоход нөлөөлсөн. Нөгөө талаас намын үзэл баримтлалаар төлөвшсөн хүн төрийн ачааг үүрэлцэж чадна гэж үзэж байлаа. Одоо ч энэ үзэл бодол маань хэвээрээ. 
 
Намын үзэл баримтлалаар төлөвшөөд улс төрд зүтгэх нь хамгийн зөв гэж үздэг байлаа. Бизнес эрхлэж байгаад төрийн ачаа үүрэх, үүнээс бизнес хийж байгаад тэс өөр шүү дээ. Нам хүнтэй ажилладаг зорилго бодлого нь ч хүний сайн сайхны төлөө буюу амьдралаас урган гарч байгаа хэрэгцээг хангах зохицуулахдаа чиглэгддэг.
 
-Нам улс төрөөс ангид мэргэжпийн ажлаа хийгээд явдаг байж дээ гэж бодогдох үе байсан уу?
 
-МАН-ыг сонгож намын ажил хийж явахдаа тэгж бодож байгаагүй ээ. Харин одоо бол тийм бодол төрөх үе байна аа.
 
-Танай намынхан ИТХ-ын даргаа огцруулаад Чойбалсан хотын захирагч П.Мөнхтөрийг ИТХ-ын даргаар сонгосон юм билээ. Энэ таныхаар бол улс төрийн шийдвэр юм байж. Гэтэл шүүхээс ИТХ-ын өмнөх даргын эрхийг сэргээхэд Мөнхтөр дарга буцаад ажилдаа очиж байгаа нь түүний суудал бэлэн байж байгаа зэрэг нь орон нутгийн удирдах албан тушаалаа танай намынхан өмчилсөн юм шиг санагдаж байна.
 
-Яагаад заавал энэ үйл явц талаас нь харах ёстой юм. Жишээ нь П Мөнхтөр дарга 2010 онд гадны хөрөнгө оруулалттай компанид ажиллаж байгаа Монгол ажилчдын цалин ердөэ 150 мянган төгрөг байсныг 300 мянган төгрөгт хүргэж байсан. Энэ олон хүний амьдралд нэмэр болж байгаа. Нөгөө талаасаа гадны хөрөнгө оруулалтай компаниуд танай Засгийн газраас тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг бид давуулаад өгч байгаа гэдэг аархлыг дарсан. Яагаад тэр хүнийг сайн талаас нь харж боолхгүй байгаа юм бол.
 
-Уучлаарай өмнөх буянаар хойдын нүглийг арилгаж болдоггүй гэдэг дээ. Танай аймагт танай намын нөхдүүд хуулиас давсан эрх эдэлдэг юм шиг санагдпаа. Жишээ нь “Дорнод худалдааны төв”-ийн түрээслэгчид ҮЭ-ийн хороогоо байгуулан улмаар захын удирдлагатай хамтын гэрээ байгуулсан юм билээ. Уг гэрээнд нийтийн бие засах газраар түрээслэгчид /одоо 200 төгрөг/ үнэгүй үйлчлүүлж байхаар тохирсон байдаг. Гэтэл миний мэдэхийн захын ТУЗ- ын дарга Д.Шинэбаяр гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгй хууль зөрчөөд зогсохгүй ҮЭ-ийн хорооны дарга Балсанжавыг соливол хамтын гэрээг хэрэгжүүлэх асуудал бишээ гэж байсан. Одоо хэр нь гэрээний хэрэгжилтийг хангаагүй байгаа юм билээ. Та ХАБЭА-н салбар хорооны даргаар ажиллаж байсны хувьд нийгмийн түншлэл, хамтын гэрээний үнэ цэнийг мэдэх байх?
 
-Энэ тухай одоо л танаас сонсч байна.
 
-Тэгвэл сониноороо танд үнийг асуудал болгон тавья. Сонины нийтлэлийн мөрөөр хэрхэн ажилласныг тань дөрөвдүгээр сарын дундуур ирж сурвалжилья.
 
-Бид хуулийн хүрээнд шаардлага тавина. Хамтын гэрээгээр хүлээсэн үүргээ “Дорнод худалдааны төвийн захиргаа" биелүүлэх үүрэгтэй.
 
Д.Тэгш
Эх сурвалж: "Хөдөлмөр" сонин