Нүүдэлчдийн хувьд нүүх, суух явдал амьдралынх нь салшгүй нэг хэсэг байдаг. Нэг үгээр хэлбэл усны тунгалаг, өсний соргогыг даган нүүдэллэдэг малчны хувьд шүү дээ. Эргэлт буцалтгүй их нүүдлийн талаар түүхээс олон зүйлийг мэдэж авч болно.
Тэр бүхнийг ухаж үзэх нь одоогийн бидний зорилго биш ээ. Харин нэн шинэ түүхийн олоныг хамасан хоёр нүүдлийн талаар авч үзье. 1950-1960-аад оны дунд үеийг хүртэл хувийн малыг нийгэмчилсэнтэй холбоотойгоор монголчууд Улаанбаатар хот руу их нүүдэл хийжээ. Мөн 1990-1992 онд нэгдлийн малыг хувьчилснаас хойш буюу хоёр зууны заагаас эхлэн монголчууд бас Улаанбаатарыг чигэлсэн их нүүдэл эхлүүлсэн байх юм. Энэ хоёр нүүдлийг харахаар манай монголчуудын амин зуулга болсон малыг төрөөс хураасан хийгээд хувьчилсаны дараа гарчээ. Нэг үгээр хэлбэл хөрөнгийн дахин хувиарлалт хийх нь төв рүү тэмүүлсэн их нүүдлийг эхлүүлж байжээ. Төврүү тэмүүлэх нүүдэл одооч зогсоогүй байгаа гэж хэлж болно. Улаанбаатар хотын захиргаа сүүлийн хоёр жил хөдөөнөөс шилжин ирэгсдэд шалгуур тавих болсон. Ингэснээр шилжин иргэсдийн бүртгэл буурсан үзэгдэл ажиглагдаж байгаа. Төрөөс энд хязгаарлалт хийж байгаа гэсэн үг.
МАН-ын удирдах зөвлөл УИХ дахь олонхийн бүлгийн дарга Д. Хаянхярваа, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С. Батболд зэрэг улс төрийн албан тушаалтнуудыг огцруулах шийдвэр гаргасан нь улстөрчдийн нүүдэл суудал хийх их ажил эхлэв. Түүн дээр УИХ, Засгийн газрын зарим гишүүд ЖДҮ-ийн сангаас бага хүүтэй их зээл авч ББСБ-аар мөнгө хүүлсэн гэх мэдээлэл нэр устайгаа цацагдсан нь нэрмээс болов бололтой.
Эдгээр улс төрийн шийдвэр амьдралд хэрэгжих явцдаа Ерөнхий сайд У. Хүрэлсүхийг огцруулах асуудлыг УИХ хэлэлцэхэд хүрэглээ. Ерөнхий сайдыг УИХ-ын санал хураадтад оролцсон 73 гишүүнээс 40 нь огцруулах шаардлагагүй гэж үзнээр тэр суудлаа хадгалж үлдлээ. Харин пүрэв гаригт УИХ-ын дарга М. Энхболдыг огцруулах нүүдэл зарим гишүүд эхлүүллээ. Түүнд УИХ-ын 38 гишүүн гарын үсэг зурлаа. Мөн УИХ-ын нэр бүхий гишүүд, УИХ-ын болон Засгийн газрын 14 давхар дээлтэй гишүүн чуулган хуралдах боломжгүй болгож байна гэж Үндсэн хуулийн цэцэд хандан дараагийн улс төрийн нүүдэл хийлээ.
ДҮ-ийн сангаас зээл авсан улс төрийн албан тушаалтан сайд Б. Батзориг, Монгол улсын ерөнхий Аудитор Д. Хүрэлбаатар, дэд сайд Ш.Лхамсүрэн, ТӨБЗГ-ын дарга Н. Ням-Осоо энэ нүүдэлд өртөн суудал сэлгэлээ. Одоо УИХ д БСШУС сайд Ц. Цогзолмаа, ЗТХ-ийн сайд сайд Я. Содбаатар нарын суудлыг сэлгэх үйл ажиллагаа хэлцэгдэж байгаа билээ.
Улстөрчдийн нүүдэл нэг нам дотор болж байгаа гэж хэлж болно. Тэдний зарчмын зөрүүтэй байр суурь баримталж байгаа гишүүдийн тоо эн тэнцүү явна. Ийм нөхцөлд УИХ дахь цөөнх Ардчилсан намын бүлэг “эвт шаазгай буга барина” гэдэг шиг явсан бол тэдний байр суурь үнэ цэнэтэй байх байлаа. Гэвч тэд ингэж чадсангүй. ”Тээрмийн хөлд буудай гэдэг шиг” зөрчлөө эвлэрүүлч чадаагүй байгаа МАН-ын бүлгээс ч илүү хүчтэй цохиолт авлаа. Ардчилсан нам УИХ-д бүлэггүй болох хэмжээнд хүрэв бололтой.
Баабар нийтлэлч “монголын улс төрчдийн зарчмын байр суурийн ард өөрийнх нь өчүүхэн хувийн эрх ашиг байдаг” гэж хэлсэн байдаг. УИХ-ын гишүүдийн баримталж байгаа зөрүүтэй зарчмын байр суурийнх нь ард тэдний ямар эрх ашиг нуугдаж байгааг нэрлэхэд эрт байна. Үйл явдлын хамгийн шударга шүүгч нь цаг хугацаа байдаг гэдэг. Цаг хугацаа өнгөрхөд зарчмын зөрүүтэй байр суурь баримлах гишүүдийн ард өчүүхэн хувийнх нь ямар эрх ашиг нуугдаж байгаа нь зах зухаасаа цухайж эхлэх биз. Одоогийн зөрчлийн гол цөм болоод байгаа 60 тэрбумын болон ЖДҮ-ийн сангийн 90 орчим тэрбум төгрөгийн бага хүүтэй зээлээс илүү их хэмжээний эдийн засгийн хохиролтой үйлдэл нуугдаж байх вий дээ.
Г. Эрдэнэбат
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Баттулгын идсэн нь ЖДҮХС- н хажууд энэ бүгдийг нийлүүлснээс хэдэн зуу 10000 дахин их шүү Оюун-Эрдэнэ Баттулгын уяаны гөлөг чи хий үзэгдэгдэлтэй тэмцэхээр баримттай 280000000 долларын төлөө тэмцээч,Чиний шударга гэж юу байнаа
Чи бол зүгээр л МАНАН-ийн зуудаг нохдын нэг байна. Битгий энэ залуу руу дайр. Наадах чинь ард түмний хүүхэд. Чам шиг олигархуудын тэжээсэн гөлөг биш
Баттулгын идсэн нь ЖДҮХС- н хажууд энэ бүгдийг нийлүүлснээс хэдэн зуу 10000 дахин их шүү Оюун-Эрдэнэ Баттулгын уяаны гөлөг чи хий үзэгдэгдэлтэй тэмцэхээр баримттай 280000000 долларын төлөө тэмцээч,Чиний шударга гэж юу байнаа
Баттулгын идсэн нь ЖДҮХС- н хажууд энэ бүгдийг нийлүүлснээс хэдэн зуу 10000 дахин их шүү Оюун-Эрдэнэ Баттулгын уяаны гөлөг чи хий үзэгдэгдэлтэй тэмцэхээр баримттай 280000000 долларын төлөө тэмцээч,Чиний шударга гэж юу байнаа
Миеэ данжаадын луухаануудын фракци маш том хулгай луйврыг нуугаад байгаа нь харагдаж байна даа.Удахгүй энэ илэрнэ биз..
Энхболдын ард нуугдсан маш том бүлэг хулгайчууд бий
Ганболд, Энх-Амгалан хэмээх хоер хятад Завханы хөгшин хар гунятайгаа гурвуул суучихаад хуцаж гэнэ дээ.
Хятад цустай улс хятад цусны хүнээ жигтэйхэн дэмждэг юм байна.
Арай энэ ЖДҮ-халхавчны цаана МАН-ын мафийнханМонгол улсыг нууцаар Хятадад худалдчихсан асуудал байгаа юм биш биз..
Ubs mafia altanhyag nyamdorj dorligjob jenko mafiin elbeg sahal gesen hoslol ulsiig ustaj ba
Ѳнѳѳдѳр хэн нь яг үнэн яриад - Хэн нь худал яриад байгааг ойлгохоо байлаа ерѳѳсѳѳ Монголд олон намын хэрэг алга!!!! маш сайн чадварлаг нь шигшигдээд парламентад очдог тийм л систем хэрэгтэй байна. Мѳнгѳ үнэртсэн Мѳнгѳний хойноос нүдээ унагасан Мѳнгѳтѳѳ нѳхдүүдийг тѳрийн тогойруу бүү харуулсугай!!!!!! Бид оюунлаг чадвараараа дэлхийд гайхагдсан улс гэдгээ мѳнхѳд санаж явагтун! Монгол орон минь үүрд мѳнхѳд мандан бадрах болтугай!!!!
Ѳнѳѳдѳр хэн нь яг үнэн яриад - Хэн нь худал яриад байгааг ойлгохоо байлаа ерѳѳсѳѳ Монголд олон намын хэрэг алга!!!! маш сайн чадварлаг нь шигшигдээд парламентад очдог тийм л систем хэрэгтэй байна. Мѳнгѳ үнэртсэн Мѳнгѳний хойноос нүдээ унагасан Мѳнгѳтѳѳ нѳхдүүдийг тѳрийн тогойруу бүү харуулсугай!!!!!! Бид оюунлаг чадвараараа дэлхийд гайхагдсан улс гэдгээ мѳнхѳд санаж явагтун! Монгол орон минь үүрд мѳнхѳд мандан бадрах болтугай!!!!
ХУЖАА - ЧАВКА хоёр төрийг минь бусниулж байна даа... ЗАЙЛААСАЙ .
Ямар ч намын дарга байсан сонгуулийн санхүүжит босгох ажил асуудал байдаг. Ийм нөхцөлд зориуд даалгавартай Болд юмуу Доржзодов гэгч Сандуйгийн толгойг эргүүлж Энхболдод 60 тэрбумын схёмийг сонсгоод нууцаар бичлэгхийж мөнгө авах шантааж болгосон. Гэвч энийг нь тоож хэрэглээгүй . Үүнийг мэдсээр байж жэнкотой намаа хорлож нөхрөө гүтгэж буй Хүрэлсүх хэн бэ ийм намын дарга эх оронч байх уу шударга хүн мөн үү хурдан зайлуулах ёстой биш гэж үү
женко,үрлээ хоёр бүткүү ээ ...