BBC агентлагийн "Covid: What do we know about China's coronavirus vaccines?" нийтлэлийг товчлон орчуулан, хүргэж байна.
Covid: Хятадын Коронавирусын эсрэг вакцинуудын талаар бид юу мэддэг вэ?
БНХАУ-ын нийслэл Бээжинд байрлалтай био эм, эмийн бэлдмэл үйлдвэрлэдэг "Синовак" компани коронавирусын эсрэг идэвхгүй вакцин болох CoronaVac-ийг бүтээн, хөгжүүлж буй билээ.
Уг вакцин нь коронавирусын эсрэг ноцтой сөрөг нөлөө үйлдэл үзүүлэх эрсдэл хамгийн багатай, үхсэн вирусын тоосонцор ашиглан, биеийн дархлааны системийг вирусын эсрэг идэвхжүүлдэгээрээ онцлог юм.
Уг вакциныг барууны орнуудад Moderna ба Pfizer-ын хөгжүүлж буй мРНХ-ийн вакцинуудтай харьцуулж үзье. Энэ нь коронавирусын генетикийн кодын нэг хэсгийг биед тарьж, вирусыг бүхэлд нь биш, вирусын уураг үйлдвэрлэж эхлэхэд хүргэдэг тул дархлааны системийг ажиллуулахад хангалттай гэсэн үг юм.
"CoronaVac бол галзуу гэх мэт олон алдартай вакцинд амжилттай хэрэглэгддэг уламжлалт арга юм" гэж Наньян Технологийн Их Сургуулийн дэд профессор Луо Дахай ВВС-д ярьжээ.
" Харин mRNA вакцин бол шинэ төрлийн вакцин бөгөөд хүн амд амжилттай ашиглаж байгаа жишээ одоогоор байхгүй" гэж Профессор Луо нэмж хэлсэн байна.
Онолын хувьд, Sinovac-ийн гол давуу талын нэг бол шимпанзегийн ханиадыг үүсгэдэг генийн инженерээс бүтсэн вирусаар хийсэн Оксфордын вакцин шиг 2-8 хэмийн стандарт хөргөгчинд хадгалах боломжтой байгаад юм.
Модернагийн вакциныг -20С, Пфизерын вакциныг -70С-т хадгалах шаардлагатай байдаг.
Синовак болон Оксфорд-АстраЗенека вакцинууд нь ийм бага температурт их хэмжээний вакцин хадгалж чадахгүй хөгжиж буй орнуудад илүү ашигтай гэсэн үг юм.
Энэ нь хэр үр дүнтэй вэ?
Цаг хугацааны хувьд яг одоо хэлэхэд хэцүү байна.
"Lancet" эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлэгдсэн хятадын судалгаанд зөвхөн Хятад дахь CoronaVac-ийн эхний ба хоёр дахь шатны туршилтуудын мэдээлэл байна.
Сонины эрхлэгчдийн нэг Жу Фэнцай хэлэхдээ: " Эхний шатны туршилтад оролцсон 144 оролцогч, хоёр дахь шатны туршилтанд 600 оролцогчид хийсэн үр дүнгээр вакцин нь "яаралтай нөхцөлд ашиглахад тохиромжтой" гэсэн дүгнэлт гарсан гэжээ.
CoronaVac нь янз бүрийн улс орнуудад 3-р шатны туршилтыг хийж байсан. Турк, Индонезид явуулсан сүүлчийн шатны туршилтуудын явцын мэдээллээс харахад вакцин 91,25%, 65,3% -ийн үр дүнтэй байв.
Бразилийн судлаачид эхлээд энэ нь тэдний эмнэлзүйн туршилтанд 78% үр дүнтэй байсан гэж мэдэгдэж байсан боловч 2021 оны 1-р сард илүү олон өгөгдлийг тооцоололд оруулсны дараа энэ үзүүлэлтийг 50.4% болгосон байна. 11-р сарын эхээр туршилтанд хамрагдсан сайн дурын хүн нас барсан гэсэн мэдээлэл гарсны дараа туршилтыг хэсэг хугацаанд зогсоосон боловч үхэл нь вакцинтай ямар ч холбоогүй болох нь тогтоогдсоны дараа дахин эхлүүлсэн.
Синовакийг 7-р сараас хойш БНХАУ-ын өндөр эрсдэлтэй бүлэгт яаралтай тусламжийн зориулалтаар ашиглахыг зөвшөөрсөн байна.
9-р сард "Синовак"-ийн захирал Инь 1000 гаруй сайн дурын ажилтнуудад туршилт хийсэн тухай хэлэхдээ: "зарим нь л зөвхөн бага зэргийн ядаргаа, тав тухгүй байдлыг мэдэрсэн ... 5% -иас хэтрэхгүй" гэжээ...
Синофарм вакцины талаар...
БНХАУ-ын төрийн өмчит "Синофарм" компани нь Ковид-19 хэмээх хоёр вакцин боловсруулж байгаа бөгөөд энэ нь Синовакийн нэгэн адил идэвхгүйжүүлсэн вакцин бөгөөд түүнтэй төстэй байдлаар ажилладаг.
Синофарм 12-р сарын 30-нд вакцины 3-р шатны туршилт нь 79% -ийн үр дүнтэй болохыг мэдэгдсэн нь Pfizer ба Moderna-ийнхаас доогуур байгааг харуулж байлаа.
Гэхдээ энэ сарын эхээр Синофарм вакцин хийлгэхийг зөвшөөрсөн Арабын Нэгдсэн Эмират Улс вакциныг 86% -ийн үр дүнтэй гэж гурван үе шатны туршилтын явцын дүнгээс үзэв.
Хятадын вакцин захиалгад ямар улсууд бүртгүүлж байна вэ?
Сингапур, Малайз, Филиппин зэрэг Азийн хэд хэдэн улс Синовактай гэрээ байгуулж, 2021 оны 1-р сараас Индонез улс бөөнөөр вакцинжуулах кампанит ажлаа эхлүүлжээ.
Турк улс Синовак вакциныг яаралтай тусламжийн үйлчилгээнд ашиглахыг зөвшөөрсөн. Тус компани нь Бразил, Чили улстай бусад гэрээ хэлцлээ баталгаажуулжээ.
Арабын Нэгдсэн Эмират, Бахрейн улсууд Синофарм вакциныг батлав.
Хятадын вакциныг хэрхэн яаж нэвтрүүлэх вэ?
Синовак нь шинээр баригдсан 20,000 кв.м талбай бүхий үйлдвэртээ жилд 300 сая тун үйлдвэрлэх боломжтой болно гэж тус үйлдвэрийн захирал нь CGTN-д ярьжээ.
Бусад бүх вакцины нэгэн адил үүнд хоёр тун шаардлагатай бөгөөд энэ нь одоогоор жилд 150 сая хүн тун тарина гэсэн үг юм.
Шинжээчид вакцины дипломат уралдаанд ялах гэсэн Хятад улсын хүсэлтийг онцолж байгаа бөгөөд Хятад улсын дарга Си Жиньпин Африк тивд 2 тэрбум доллар төсөвлөхөө амлаж, Латин Америк, Карибын тэнгисийн орнуудад вакцин худалдаж авахад 1 тэрбум ам.долларын зээл олгохыг санал болгосон байна.
Сэтгэгдэл0
Hyatadiinh l sain gedeg ni oilgomjtoi
ДЭМБ Хятадын вакциныг батламжлаагүй. Хятад вакциныг Африкийн хэдэн оронд л туршилт маягаар хийж байгаа. Та нар туршилтын туулай болно гэвэл өөрсдөө оруулж ирээд өөрсдөө тариул.
Африкийн хэдэн орон ч гэх шиг. Индонез, Сингапур, Малайз, Бразил олон оронд тарьж байгаа.
66.181.180.115 Буриадуудаа одоо Монголчуудад цээжээ нүдэж буриад гэж гайхуулахдаа болгоомжтой байгаарай даа.Та нарыг одоо Монголчууд мэддэг болчихсон шүү.
Хятадад анх вирус тархсан. Дараа нь удалгүй нас дарсан. Сайн вакцин байх магадлал маш өндөр.
Хятад вакцин сайн шүү. Манай улс яаралтай авах ёстой шүү
Шал худалаа Хятад Английн BBC-н дэлхийн мэдээний сувагийг саяхөн хориглоод дамжуулахаа больсон.!!Тархи угаалт.!хятад вакцин найдваргүй!!!
Хоногийн найз буриад та оросоосоо өөр хэл сурцгаа л даа пиздакууд. Дандаа Монголчуудыг мунхруулна. Хятад BBC-н Хятадад гардаг хятад хэлэн дээрхи мэдээг л хориглосон. Орос руугаа зайлцгаа өмхий буриадууд.
Үр дүнтэй, гаж нөлөөгүй бол хятад нь байна уу, орос нь байна уу ямар хамаа байнаа. Манай мэргэжлийн хүмүүс вакцины талаар харицуулсан үнэн зөв мэдээлэл өгмөөр байна аа.
Өгөөд байхад ойлгодоггүй сурлага муутай хүмүүс бас байна аа.
Хаа хамаагүй 2 компаний хооронд шахаа хийж байгаа биш дээ. 2 улсын хооронд эрүүл мэндийн чухал бүтээгдэхүүн солилцож байна. Солиороод туршилт яриад байх юм туршдагаа туршаад төрийн албаныхан нь аль хэдийн хийлгээд үр дүнгээ өгөөд эхэлсэн вакцинаар өгч байхад хоёрын хооронд ямаархаж байдаг нөхдүүд болих хэрэгтэй.
Оросын үйлдвэрлэх чадал муу байна. Жилд 150 сая. Тэгэхэд астра-зенека 3 тэрбум. . Тийм тул бидэнд Оросууд 2 сая тунг өгч чадах уу? Өөрсдөд нь ч хүрэлцэхгүй шахам байхад.
Оросын вакциныг анх бүгдээрээ муулсан ч одоо бүгд авах гээд гүйж байна. Хятад бразил энэтхэг ө.солонгос үйлдвэрлэж байна. Итал, герман, австр үйлдвэрлэж хэрэглэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн. Чех, словен зэрэг орнууд европын зөвшөөрөл хамаагүй, хэрэглэнэ гэдгээ зарлачихлаа.
Вакцины геополитикт оросууд аль эрт ялчихсан шүү дээ. ЕХ тэрүүхэндээ л үгүйсгээд тонтогоноод байгаа юм уу даа, янз нь.Европ аргагүй хөгшрөөд арчаагаа алджээ.
нотхон далайн хэдэн орон чинь ихэнх иргэд нь хятадууд байдаг болохоор унаган газартаа хөрөнгн оруулна шүү дээ
Хятад хүн яарахгүй мөн зогсохгүй. Аажмаар ахиж санасандаа хүрдэг.Хятад хүн бизнес төлөвлөгөө хийхдээ 5,10 жилээр хийдэгггүй. 500,1000 жилээр хийдэг. Тэд хөдөлмөрч ажилсаг. Ухаалаг учир барууны хонжоо хайгсдыг өөрсдийнх нь мэхээр хаяад давчихлаа. Тэднээс сурах юм мөн ч их байна даа.
Монголчууд өвдөөд хятадад эмчлүүллээ гэхээс оросод очоод эмчлүүлсэн гэхийг сонсоогүй юм байна
Хөх толбот Монголчууд минь,СЭР СЭР СЭР Хөлбөрөн өнгөрөх хором мөч үргэлжилсээр Хүн төрөлхтөний мөн чанар үгүй болжээ Хөх тэнгэр дэх өвгөдийн сургаали санаач Худал үнэн,хар цагаан аль аль нь Хорвоо ертөнцөд тэнцүү байж тэнцвэржинэ Хэн нэгний шунаг сэтгэл,хорон санаа Хэрээс хэтэрч хүнээ байх нь ээ Эрхээ эдэлж,дураараа аашлагчид Илүүг идэж,бэлүү долоогчид Хээл хахуулиар хэмх ховсдуулан Ховдоглон идсээр чөтгөр болжээ Цаг улирлын ханиад томуугаар Цар тахал,ковид корона хэмээн Хий ханиалга,хоосон хийрхэл Хүмүүний сэтгэл үймүүлэн сандаргаж Хөх толботны хөөрхөн үрс Удам угсааг сүйрүүлж устгах Уудам газар нутагт шунасан Хар санаат манж язгууртны үйлдэл Шунасан сэтгэлт өмхий тулмуудад Шургалж ядсан тархи угаалт Түмнээ барьцаалсан увайгүй сэтгэл Төрөө худалдсан чөтгөрүүдийн үйл шүү Хорт хавдар эдгэх энэ цаг үед Хоосон сэжгээр сэтгэл өвчлүүлж Хандив нэрийн дор хуйвалдаж Хортой тарилгаар хордуулж байна Сэжгээр өвчилж сүжгээр эдгэдэг Дэм дэндээ дархлаагаа дэмжин Дулаан явбал 1000 лан шүү Сэр,сэр,сэр