“Капитал” банк татан буугдаж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын мөнгө, харилцагч нарын хадгаламжтай холбоотой шуугиан дэгдээд байна. Энэ шуугианы дунд “Алтжин”-гийн Г.Алтан гэдэг нэр бас л яваа. Тэрээр “Капитал” банкинд 84 тэрбум төгрөгийн хадгаламж эзэмшигч байжээ. Банкны дампуурлын дараа Г.Алтан “Бусдын адил хүнд байдалд орлоо” гэдгээ мэдэгдсэн байдаг.
Гэвч тэрээр энэ удаагийн дампуурлаас хохиролгүй үлдэх арга сүвэгчилсэн байж магадгүй байна. Санаж байгаа бол 20-оод хоногийн өмнө “Алтжин Бөмбөгөр” худалдааны төв дээр иргэдийн иргэний үнэмлэхийг хурааж, тодорхой хувь өгч байгаа талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. Үүнийг зарим хүн Г.Алтантай холбож байсан нь үнэн. Тэгвэл Г.Алтан “Капитал” банкны нэр дээрх 84 тэрбумын хадгаламжаа тарааж, 4200 иргэний нэр дээр 20 орчим сая төгрөгөөр байршуулсан байж магадгүй болчихлоо. Хэрэв тийм бол Г.Алтан “Капитал” банкны дампуурлыг тэр үеэс л мэдсэн байж таарах нь.
Энэ нь 84 тэрбумын хадгаламжтай Г.Алтангийн хувьд ашигтай хувилбар. Учир нь банк дампуурлаа гэхэд 20 хүртэлх сая төгрөгийн хадгаламжтай иргэдийг даатгалаас хохиролгүй болгодог. Харин түүнээс дээш хадгаламжтай бол асуудал нэлээд бүрхэг. Банкны хувь эзэмшигчдээс хадгаламжийн мөнгөө нэхэмжлэх дүрэмтэй ч үүнтэй холбогдох эрсдэлийг хадгаламж эзэмшигч өөрөө үүрдэг байна. Тэгэхээр Г.Алтан энэ бүхнийг анхнаасаа тооцоолж, мөнгөө авч үлдэх гэж нэлээдгүй хүчин чармайлт гаргасан бололтой юм. Монголбанкны гаргасан мэдэгдэлд “Капитал банкны харилцах, хадгаламж эзэмшигчдийн 99.5 хувь нь алдагдлаас бүрэн хамгаалагдсан” гэдгийг дурджээ. Энэ нь хадгаламж эзэмшигчид бараг бүгдээрээ алдагдал хүлээхгүй, 100 хувь даатгалаас мөнгөн хөрөнгөө гаргуулах боломжтой гэсэн үг. Энэ дотор Г.Алтангийн 84 тэрбум төгрөг хамгаалагдаад орчихсон л яваа бололтой байна.
Тэгвэл Г.Алтанд энэ хэрэгтэй холбоотойгоор залингийн хэрэг нээсэн гэх мэдээлэл ч байна. Хэрэв Г.Алтан ийм арга хэрэглэж, “Капитал” банкны дампуурлаас хуурай үлдэж байгаа бол энэ гэмт хэргийн чанартай болж магадгүй гэдгийг эх сурвалж хэлж байна. Банкны дампуурлыг хэд хоногийн өмнөөс мэдэж, бэлтгэж эхэлсэн. Хэнээс хаанаас мэдээлэл авсан, иргэдтэй ямар гэрээ, хэлцэл хийж, мөнгөө байршуулсан гээд шалгах асуудал олон гарах нь ээ.
Т.САЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Нямка түншдээ мэдээлэл зөвөлгөө өгсөн нь дамжиггүй
ӨӨРИЙНХӨӨ МӨНГИЙГ АВСАН ХҮН ЗАЛИЛАН ХИЙСЭН БОЛДОГ ГЭНЭ. ТЭГЭЭД ХОХИРООД ДУУСАХ ЁСТОЙ ЮМ БАЙНА Л ДАА
Маш ухаалаг эмэгтэй юм. 20 хорин саяыг өгчихсөн байхад тэднээс салгаж авч л таарна. Төрөөс буюу дампуурсан банкнаас бол чадахгүй Хэн уснаас хуурай гарна тэр л амьдарна Чадаж байгаа юманд арга байхгүй Харин бага мөөрөх хэрэгтэй
4200 хунии ихэнх нь минии монго гээд гуриичихвэл хэцуудэнэдээ арга зальт
ХАРААД БАЙСАН ЧИНЬ ХӨӨРХӨН ХҮҮХЭН ЮМ АА.
Алтан дахиад хуулч, томчуудыг худалдаад гараад ирнэ
Ийм зальтай новшнуудыг хуулийнхан шоронд явуулж арьсийг нь хуу татаад огооч!!! Тэгвэл монгол цэвэршинэ!
өөрийнхөө мөнгийг юутай ч эргүүлээд авч. Тэрнийхээ төлөө чамд арьсаа хуулуулах ёстой юм байналдаа
Yamarch barimtgui hudlaa medeelel bichihee boliochee
Tulburtei medeelel niitlehee boli
капитал дээр яг хадгамжтай юу, өмнө нь төрийн банкнаас ямар үндэслэлгүй 32 сая доллар нэхэмжлээд шүүхээр ш йдвэр гаргуулаад авцан хүн шүү дээ
капитал дээр яг хадгамжтай юу, өмнө нь төрийн банкнаас ямар үндэслэлгүй 32 сая доллар нэхэмжлээд шүүхээр ш йдвэр гаргуулаад авцан хүн шүү дээ
капитал дээр яг хадгамжтай юу, өмнө нь төрийн банкнаас ямар үндэслэлгүй 32 сая доллар нэхэмжлээд шүүхээр ш йдвэр гаргуулаад авцан хүн шүү дээ
Ene Ulsiin mongond bur shulengetchihsen emgen bishu
ажаад байхад аль муу муухай бүхнийг бохир цустай шээснүүд хийж бн.бохир цустнуудад эх орон гэсэн ойлголт байхгүй гахайнууд
БАНК ДАМПУРАХ СУРГААР ХАДГАЛАМЖЫН ДЭВТЭР НЭЭЛГҮҮЛЖ ТӨРӨӨС ТЭРБУМ ТЭРБУМ МӨНГӨ НЭРДЭГ ЭНЭ АВГАЙН БЕЗНЭСЫГ ТЭГЛЭХ ЦАГ БОЛСОН....ХАДГАЛАМЖ 30 ТЭРБУМ,,,ЗООС 100 ТЭРБУМ,,,КАПИТАЛ 80 ТЭРБУМ....АНОД,,ГЭХ МЭТЭЭР ДАМПУУРСАН БАНК БОЛГОНООС МӨНГӨ ТӨРӨӨС НЭХЭМЖИЛНЭ...ОДОО БҮР ТЭР СТАНДАРТ БАНКНААС МӨНГӨ НЭХЭМЖИЛЭХ Л ҮЛДЭЖ БХ ШИГ....3 ХОНОГЫН ӨМНӨ БАНК ДАМСПУУРСАНЫ АРД ДАНДАА ТА БХ ЮМ ГЭЖ АСУУСАН СУРВАЛЖЛАГЧ ОХИНЫ АСУУЛТАНД ЖИШЭМЧГҮЙ...ХАРИН ТИЙМ ЮМ БНА ШҮҮ ГЭЭД МААСАЙТАЛ ИНЭЭЖ БНА ЛЭЙ....ӨНӨӨ ЗУД БОЛОХООР НОХОЙ ЗООЛНО БАНК ДАМПУУРХАРААР АЛТАН МӨНГӨЖИНӨ ГЭДЭГ Л БОЛЖ БНА...
Өөрөө хохирогч болцон хүн юу гэж хэрэг үүсгэхэвдээ.. бас хааяадаа бүлтрэх юмааа
ХҮН ЭРХ МЭДЭЛ АЛБАН ТУШААЛ ЭД БАЯЛАГ МӨНГӨНД ИХ ШУНАХААРАА БУГ ЧӨТГӨР ШУЛАМ БОЛДОГ ЮМ.
Энэ хүнийг яасан их оролдох юм өөрийн нь хадгаламж бол авахаас хойш,Бас дээхэн Бөмбөгөр шатахад их л хохирол амсаа байлгүй яагаад боорлоно вэ
uur hynii irgenii ynemleh hereglesen bol zalilan bish uur yu bh yum bol?
2007 оны татварын өршөлийн хуулийг ашиглан шүүгч Соёмбо-Эрдэнээр үндэслэлгүй шийдвэр гаргуулж төрөөс 3,8 тэрбум төгрөгийг авсан, төлөх татвартаа суутгасныг нь бий мэдэх юм байна. Хууль зөрчсөн шүүхийн тогтоол нь Татварын Ерөнхий газар болон Сонгинохайрхан дүүргийн /тэр үеийн/ шүүхийн архивт байгаа. Олж уншаад хариуцлагыг нь тооцох хэрэгтэй.
тэр хамгийн унэн оор ч олон хуйвалдаанаар татварын монгоор шуухийн шийдвэрээр баяжсан хун дээ
2007 оны татварын өршөлийн хуулийг ашиглан шүүгч Соёмбо-Эрдэнээр үндэслэлгүй шийдвэр гаргуулж төрөөс 3,8 тэрбум төгрөгийг авсан, төлөх татвартаа суутгасныг нь бий мэдэх юм байна. Хууль зөрчсөн шүүхийн тогтоол нь Татварын Ерөнхий газар болон Сонгинохайрхан дүүргийн /тэр үеийн/ шүүхийн архивт байгаа. Олж уншаад хариуцлагыг нь тооцох хэрэгтэй.
2007 оны татварын өршөлийн хуулийг ашиглан шүүгч Соёмбо-Эрдэнээр үндэслэлгүй шийдвэр гаргуулж төрөөс 3,8 тэрбум төгрөгийг авсан, төлөх татвартаа суутгасныг нь бий мэдэх юм байна. Хууль зөрчсөн шүүхийн тогтоол нь Татварын Ерөнхий газар болон Сонгинохайрхан дүүргийн /тэр үеийн/ шүүхийн архивт байгаа. Олж уншаад хариуцлагыг нь тооцох хэрэгтэй.
Хадгаламжинд байгаа мөнгөө алдахгүйн тулд ямар л хууль дүрэм бна тэрийн л хайна ш дээ. Бөибөгөр шатахад ерөнхийлөгч нь хүртэл хувийн компаний ажилд оролцчихсон шахаад оймс зардаг хүн хүртэл 2,800,000 төгрөг авч байсаныг бид бэлээхэн харж байсан одоо мөнгөтөй болох цаг хугацааг давсан хүн шүү. Битгий эмэгтэй хүнийг ингэж боорлож бай.
Нямдоржийн Алтан суудэр Банк дампуурал зарлахаас емне Капитал Банкнаас Хадгаламжтай иргэдийн хэлбэрээр еерийн гэх хадгаламжаа Суглаж авах нэг есны Луйварын ажиллагаа хэрэгжуулсэн юм бна даа?! Энэ уйлдлийг ГХ гэж узэн шалгах блгуйдээ? Тэгээд Хуулийн байгууллага Ард тумэндээ танилцуулах блгуй! Харин энд Нямкаа сайд хэр оролцож Алтанг хамгаалах нь тодор нь доо ?! Цаг хугацаа хэн нь хэн вэ гэдгийг тод харуулна !
Авилгал өгөөдл хэрэг нь Хаагдана
Дандаа луйвар бүхэнд хутгалдаж явдаг балай авгай. Яахаараа ийм юмнууд шороо хөдөлгөж явдаг байнаа
Сарын өмнө лайв явагдахд иргэдийн иргэний үнэмлэх зээлж сарын дараа буцааж өгөхдөө 1 сая төгрөг өгнө гсн гэнэ гж байсан
Zadaa Altand buruugui Bankind ni tom buruu bgaa bh. Gehdee Altan Undarmaagiin hurungiig hamt huraalcahad boloo yum bish uu
4200 иргэний иргэний үнэмлэхээр мөнгө гаргуулж чадсан гж тв ярьж бсн
залилан иргэд харьцаж байсан банк санхуу татварын байгууллагуудыг шуух хуудмйнхантай нийлэж маш их хэмжээгээр хохируулаж оороо ямар ч бизнесгуй татварын монгоор баяжиж монго хуулсэн шулам даа. МАН тор барьж байхад хохирох биш хохиролоо нэмэгдуулэн хожих санаа тохироо л хийж байгаа даа
yamar sonin setgelgee ve, ooriinhoo mongiig avah gej l arga suvegchilsen tuhai bicheed baihiin,tegeed terniigee zalilan gehiin,saihan guyai tegeed taniihaar angaij baigaad aldah yostoi iu? buh l hunii hadgalamjiig buzaaj toloh yostoi uul ni
4200 хүн олно гэдэг тийм амар биш лдээ хэрэв тэгэж чадсан бол сайн байна өөринхөө мөнгийг банкнаас авч чадахгүй байх нь гэмт хэргийн шинжтэй болдог юм байна
увсын мафи иимэрхуу ажиллагаа байнга хиидэг
enenii 84 terbum gej yu baihav dee ulsaas hulgailsan l mongo shdee
Хувийн мөнгөө хадгалуулсан бол хохирогч бололгүй яахав. Гэхдээ яг ямар бизнeсийг хэдэн жил хийж 84тэрбум төгрөгийн хадгаламжтай болсон гэдгийг давхар шалгах хэрэгтэй. Хэрэв том том бизнeс эрхэлж байгаа бол мөнгөө арвижуулж бизнeсээ улам өргөжүүлээд явдаг нь бизнeсийн дүрэм шахуу юмдаа
Чадаж бгаа юманд чацага бvv алд угаасаа та нар Эр эм ялгаагуй ийм л луйварчидад хайртай хайрласаар ирсэн биз дээ одоо яагаад ганц энэ эм руу дайраад унав ... Одоо тэгээд 3 шндорлог чинь Монгол ялна болсон болохоор тэр 3 даа хууртагдахгvй харж л бай... Нямка ах Монголын Ард тvмнийх болсон болохоор энэ авгайн талд орохгvй байлгvй дэээ
Чадаж бгаа юманд чацага бvv алд угаасаа та нар Эр эм ялгаагуй ийм л луйварчидад хайртай хайрласаар ирсэн биз дээ одоо яагаад ганц энэ эм руу дайраад унав ... Одоо тэгээд 3 шндорлог чинь Монгол ялна болсон болохоор тэр 3 даа хууртагдахгvй харж л бай... Нямка ах Монголын Ард тvмнийх болсон болохоор энэ авгайн талд орохгvй байлгvй дэээ
Нэлээн дээр алтжин бөмбөгөрт явж бхад паспорт хэрэгтэй, зээлгүй бх хэрэгтэй гээд Алтжингийн лангуу болгон донсолж бсан шүү. Юу болж бна вэ? гэж асуухад нууц гээд бсан. Нөгөө бөмбөгөрийнхөн нь огт мэдэхгүй бсан шүү. Алтжин бас л лангууны хэдээ л дарамталж бсан бна. Капиталыг дампууруулахыг дээрээс бэлдэж бсан бна.Энэ томчууд арай л аймаар бна шүү.