sonin.mn
 2017 онд УИХ-ын гишүүн асан Д.Ганхуягийн охин Г.Номуундарь facebook livestream хийн, өөрийг нь Монголын томоохон компаний эздийн хүүхдүүд нийлэн,  группэн секс хэлбэрээр хүчирхийлсэн, энэ үедээ хар тамхи хэрэглэсэн байсан гэсэн мэдээллийг дэлгэсэн билээ.
Тодруулбал түүний ууж байсан зүйлд мансууруулах бодис хийн согтоож, 16 насны төрсөн өдрөөр нь буюу 2015 оны зургадугаар сарын 16-нд Хан-Уул дүүрэгт байрлах нэгэн залуугийн гэрт ээлжлэн хүчирхийлсэн тухай Г.Номуундарь өгүүлсэн юм.
 
Уг мэдээлэлтэй холбогдуулан 2017 онд Эрүүгийн цагдаагийн газраас хавтаст хэрэг үүсгэн шалгаж, нэр бүхий 30 иргэнийг хүчирхийллийн болон хар тамхины хэрэгт холбогдуулан шалгаж, мөрдөн байцаалт явуулсан аж.
 
Улмаар Г.Номуундарь болон түүний үеэл дүүг хүчирхийлсэн гэх хэрэг нотлогдоогүй, нотлох баримт байхгүй гэх үндэслэлээр хэргийг мөрдөн байцаалтын шатанд хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
 
Э.Мягмар