Засгийн газрын шийдвэрээр өнгөрсөн гуравдугаар сарын 6-нд “Эрдэнэт” үйлдвэрт зургаан сарын хугацаатай онц байдал зарласан байдаг. Онц байдлын хугацаа ирэх сарын 6-нд дуусгавар болно. Тэгвэл өчигдөр энэ асуудлыг хариуцсан Ажлын хэсэг хуралдаж, онц байдлын хугацаанд ямар шийдвэр гаргаж, хяналт шалгалт явуулсан талаар хэлэлцжээ. Мөн “Эрдэнэт” үйлдвэрт зарласан онц байдлыг цуцлах эсэхийг ярилцсан байна. Энэхүү Ажлын хэсгийг ахлагчаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ажилладаг билээ.
Ажлын хэсэг ярилцаад “Эрдэнэт” үйлдвэрийн 49, 51 хувийн асуудал нэг тийш болж, шийдэгдээгүй, “Жаст”-ын Ш.Батхүүгийн зээл авсан асуудал мөн хуулийн байгууллага дээр шалгагдаж байгаа.
Хөрөнгийг нь битүүмжилсэн ч “Эрдэнэт” үйлдвэрийн хохирлыг барагдуулж дуусаагүй, “Монголын зэс”-ийн асуудал ч нэг тийш болоогүй учраас “Эрдэнэт” үйлдвэрт зарласан онц байдлыг үргэлжлүүлэхээр болсон гэх мэдээлэл байна.
Т.Сайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
ЗОВ !!!
Mash zuv!
Ийм ойлгомжтой илэрхий юмыг шийдэж чадахгүй болохоор ард түмэн төр засгтаа яаж итгэх юм Эрдэнэтийг луйвөрдсан хулгайчуудыг хориж улсыг хохиролгүй болгохгүй бол тэд маш их мөнгөтэй учир хил гаалийг авилгадаад гадаадруу оргохоор зэхэж байгаа 1200 орчим эрүүгийн элемент америкт очиж улс төрийн оргонол авч цагаачилсан тоо баримтыг хараад монголчууд яасан их худалч хуурмаг хүмүүс болсоныг гайхаж байна

Zowoo sain ba zow setgej zow zamaar yawj ba. Eh oronch tushee owuynerdened ajilin amjilt ylam erch huchtei ajillaarai.