УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат нь Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглаж, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Улаан сайр 2 гэх талбайг “Элбэг орд” ХХК-аас өөрийн эзэмшлийн “Хэрх-илч” ХХК-ийн нэр дээр худалдан авч, улмаар “Алтай Констрашкн” ХХК-ий Ерөнхий Захирал Х.Бат-Эрдэнэд сая төгрөгөөг зарсан нь илэрсэн.
 
Түүний энэхүү үйлдэлд АТГ-аас Ж.Эрдэнбатыг яллагдагчаар татах саналаа Нийслэлийн прокурорын газарт хүргүүлээд байсан. Тэгвэл Прокурорын байгууллагаас Ж.Эрдэнэбатыг яллагдагчаар тооцох тогтоол батлан, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн байна.
 
Түүнийг тусгай зөвшөөрлийг нь цуцалсан талбайнуудад гаргасан зардлыг бодит дүнгээр тооцолгүй, хэт доогуур үнэлэн бусдад давуу байдал үүсгэсэн байж болзошгүй гэх үндэслэлээр АТГ-аас шалгаснаар яллагдагчаар татах үндэслэл үүссэн юм.