Хаврын улс төр намрынхаас ч халуун болж мэдэх үйл явдлууд өрнөж эхэллээ. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт өгсөн ярилцлагадаа “Галаар битгий наадаарай. Би үндэсний хэмжээний тэмцэлд уриалж чадна шүү. Надад нэг хувийн ч айдас байхгүй” гэж дурдсан. Харин түүний дараа УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяа “ТЕГ надад хэрэг үүсгэн шалгаж байгаа. Энэ чинь Засгийн газрын харьяа байгууллага биз дээ” гэж ярьсан. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх рүү, Х.Булгантуяа Г.Занданшатарын Засгийн газар болон Үндсэн хуулийн Цэц, хууль хяналтын байгууллага тийш “сум” тавьсан медиа улс төрөө ийнхүү идэвхжүүлэв. Харин тэр хооронд хотын мэр Х.Нямбаатар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалантай дайтаж, өнөөдөр (2026.03.16) Ерөнхий сайдын өрөөнд халз туллаа. Х.Нямбаатар, Э.Бат-Амгалан хоёр нэгэн цагт зүү орох завсаргүй найзууд явцгаасан. Харин одоо Х.Нямбаатар Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нарын зүгээс Э.Бат-Амгалангаар дамжуулж, Г.Занданшатарын Засгийн газар, бүр цаашилбал МАН руу шидсэн чулуу төдийхөн болоод байна. Өөрөөр хэлбэл, Х.Нямбаатар Л.Оюун-Эрдэнийн хэлснээр Э.Бат-Амгаланг ноцож, Засгийн газар, МАН-ыг харлуулах даалгавартай шинэ цагийн “Терминатор” болов.
УИХ-ын дарга Н.Учрал хаврын чуулганы нээлтийн үеэр “Нийт 81 хуралдаанаас ердөө 19 хуралдаанд суусан гишүүн ч байна” гэсэн нь Х.Баттулга. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх парламентад ёс зүйн хувьсгал хийж, үндэсний эв нэгдлээ эрхэмлэхийг сануулсан нь Х.Баттулгад таалагдаагүй бололтой. Сэтгүүлчийн асуултад хариулахдаа тэр ямар реакци гаргасныг ажиглав уу. “Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг дэмжихгүй” гэсэн... Х.Баттулга ийн хэлсний дараа АН-ын дарга О.Цогтгэрэл камерийн өмнө гарч ирэв. О.Цогтгэрэл, Х.Тэмүүжин, Б.Жаргалан тэргүүтэй “Жэнко” бригадынхан энэ үеэр “Н.Учралыг УИХ-ын даргын ажлаа өгтөл АН-ын бүлэг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй” гэж мэдэгдэв. Л.Оюун-Эрдэнэ, Х.Булгантуяа нар ар араасаа онилсон байтай, оноосон сэдэвтэй гарч ирж ярилцлага өгсний дараа Х.Баттулга “У.Хүрэлсүхийн хуулийн төслийг дэмжихгүй” гэлээ. Түүний дараа АН-ын дарга О.Цогтгэрэл Н.Учралаар Г.Занданшатарыг цохиж унагах утга бүхий улс төрийнхөө оршлыг хэллээ.
Хаврын чуулган эхлэхээс хэдхэн хоногийн өмнө нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Хөгжлийн банкны хэргээр шүүгдсэн Н.Алтанхуягийг цагаатгасан тогтоолыг хүчингүй болгосон. Шүүхийн шийдвэр Н.Алтанхуяг, Х.Баттулга, О.Цогтгэрэл нарт хүнд цохилт болсон нь тодорхой. Учир нь Х.Баттулга болон О.Цогтгэрэл, Д.Дорлигжав тэргүүтэй UBS-ийнхэн Н.Алтанхуягийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд АН-аас нэр дэвшүүлэхээр хүчээ төвлөрүүлж байсан юм. Гэвч Н.Алтанхуяг шүүхийн шийдвэрээр Ерөнхийлөгчийн сонгуулийн марафоноос хасагдлаа. Тиймээс Х.Баттулга, Н.Алтанхуяг, О.Цогтгэрэл нар МАН-аас хариугаа авахаар шийдэж, УИХ-ын дарга Н.Учралыг онилсон хэрэг. Харамсалтай нь “Хойд талын хар овоохой”-оос Н.Учрал руу О.Цогтгэрэлээр шидүүлсэн “чулуу” байндаа туссангүй. Учир нь намын дарга УИХ-ын даргын албыг хашиж байсан бодит кейсүүд Монголын улс төрд бий. Тухайлбал, З.Энхболд АН-ын дарга байхдаа УИХ-ын даргаар ажиллаж байсан. МАН-ын дарга асан М.Энхболд ч мөн адил УИХ-ын дарга байв. Тэгэхээр Х.Баттулга гэдэг “Хойд талын хар овоохой”-оос УИХ-ын дарга Н.Учрал руу шидүүлсэн “чулуу” хол явахгүй нь ойлгомжтой. Магадгүй, тэрбээр энэ удаад МАН-ыг түншиж үзсэн ч байж мэдэх юм.
С.Тулга
Эх сурвалж: http://www.analiz.mn/
Мягмар - 03 сарын 17,
2026
Сэтгэгдэл5
Ан дандаа хэрүүл хийж ард түмэн талцуулж бх юм жааханюм хийгээд бгаа хүмүүстаьан буулгах ажил явах юм МАн гайгүй юм хийсэн ажил авч өөрсдөө баяжих ажилаа хийхгэж байж яадаж бна Ан бид ёсзүйгүй хүүхдүүд ажилгүйгүй биений амар харж иөнгө нэхсэн залуусийг бэлдэж өгсөн өөр юу хийсэн гадаадад баахан өр тавьж түүний ард түмэнтй татвараар төлсөн хүиүүс минь ухаантай хандаарай
Хүрэлсүхийн хувьчилсан Хэнтий Дорнодын хэдэн буриадуудын намд АН найр тавих шаардлага байхгүй. Хүрэлсүх ИХ-н гишүүдийг эргүүлж татах тухай ярьж байгаа ч ерөнхийлөгч,засгийн газрын гишүүд, ИХ-н буриад даргын хариуцлагын тухай ярихгүй байгаа.Харин ч Хүрэлсүх,Учрал Энхбаяр нар Монголчуудын гэм буруутайг тодорхойлно гэж байгаа нь тэнэглэл.
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч завхай эмс авилгачид хорчид луйварчин алуурчин шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!!
А ла лаа , энэ Тулга гэж сэтгүүлч хүн үү - ингэж авгайчуудын хов хөөцөлдөж болохгүй ш дээ . Энэ бол зарчимын асуудал - монголын улс төрд зөрчил хагарал - ан цав үүсээд удаж байна , өнгөрсөн УИХ сонгуулиас нааш . Ийм үед Парламентийн спикер ялсан намын дарга байж болохгүй нь бүр МАН - аас өөрөөс үүдэлтэй зөрчидөж , эдүгээ мухардалд ороод байгаа шүү дээ . Булгантуяа зэрэг МАН - ын залуу үе \ 1980 гэдэг билүү \ дуугай сууж байгаад төрд харшилсан хэргээр МА\х\Н й ын түүхэнд " хар нүх " үлдээгээд цаазлагдах ёстой юу г . м ...
Цогтгэрэл биш АН, буриад Учралыг биш МАН-н даргын бурангуй үйлдлийг эсэргүүцэж байна.