УИХ-ын гишүүнд хариуцлага тооцож, эргүүлэн татах тухай яриа бараг хорин жил иргэдийн дунд яригдсан ч бодит ажил хэрэг болж чадалгүй өнөөг хүрсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэдийн олон жилийн турш ярьсан энэ шаардлагыг хэрэгжүүлэхээр хуулийн төсөл санаачлаад байна. Гэвч уг хуулийг УИХ-д өргөн барихтай зэрэгцэн, эсэргүүцэгчид гарч ирлээ.
Хамгийн эхний эсэргүүцэгч бол өөрөө болон ах Б.Баатараас нь эхлээд эргэн тойрныхон нь бараг бүгд шахуу авилга, албан тушаалын хэрэгт холбогдон шалгагдаж эхлээд буй Л.Оюун-Эрдэнэ байв.
Тэгвэл өнөөдөр улс төрд орсоноосоо хойш л зодоон цохион, хүүхэн шуухны гээд элдэв ёс зүйн асуудалд орооцолдож ирсэн, хамгийн сүүлд албан тушаалын хэргээр ял эдэлсэн, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мөн л яаран сандран мэдэгдэл хийж, УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг эсэргүүцэж буйгаа зарлав.
Түүнчлэн УИХ-д 2024 онд сонгогдсоноосоо хойш хуралдаа суухгүй яваа, ээждээ хүртэл "хуралдаа суугаач" гэж загнуулж байсан Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн Х.Баттулга мөн л уг хуулийг дэмжихгүй хэмээсэн юм. Ийнхүү тэд УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах Ерөнхийлөгчийн хуулийг эсэргүүцсэн УИХ-ын анхны гурван гишүүн болж байна. Нэг ийм онигоо байдаг. Дэлгүүрээс үхрийн мах алга болсон тул хулгайчийг олох мөрдлөгөө эхлүүлж буйгаа цагдаа зарлах үед махны хулгайч сандран, "Юун үхрийн гуя, би л лав аваагүй шүү" гэсэн гэдэг.
С.Сарнай
Даваа - 03 сарын 16,
2026
Сэтгэгдэл5
Guliisun gurvan hulgaich shu
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч завхай эмс авилгачид хорчид луйварчин алуурчин шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!!!
Ерөнхийлөгч Буриад намын дарга Дорнодын хуулийн сайдтайгаа хуулиас дээгүүр байх нь зөв үү?
Монголчуудыг хэрэгтэн болгох эрхтэй нь Хүрэлсүх Учрал Энхбаяр гурав байхыг эсэргүүцэж байгаа бүгдийн зөв.Учрал шиг буриад Энхбаяр Хүрэлсүх шиг Хэнтий Дорнодод төрөөгүй нь эдний буруу биш.
Буриад Намбарын Энхбаяр халхын газар шороог ойлгохгүй байж байгаад 7 сарын 1-нд иргэний дайн гаргах шахсан нь тохиолдлын зүйл биш. Учрал бас буриад тул халхын газар шороог үл ойлгох тул төрд дарга хийвэл улс мөхөөх аюул бий. Чингисийн удам халхын ноёд гэдэг чинь халхын газар шороо, малчин хүний амьдралыг ойлгож улсыг зөв удирдана. Учрал хурдан огцор. Учралаа чи халхын халуун рашаанд үхэх шахсан шүү. Тэнгэр эцэг, газар эхийг мэдэхгүй хүн төрийн жолоог атгаж үл болно.