Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төвөөс хяналтын камерийн тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн талаарх мэдээллийг тээврийн хэрэгслийн эзэмшигчийн Автотээврийн үндэсний төвд бүртгэлтэй гар утсанд мессежээр хүргэх ажлыг санаачлан хэрэгжүүлж эхлээд байна.
Мессежээр зөвхөн зөрчил үйлдсэн гэх мэдээллийг хүргүүлэх ба дэлгэрэнгүй мэдээлэл, шийтгэлийн хуудсыг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс буюу Нийслэлийн нутгийн захиргааны IV байр, 9 давхар 903 тоотоос, http:// www.torguuli.police.gov.mn, http://www.smartcar.mn цахим хуудаснаас авч болох юм байна.
Тээврийн хэрэгслийн эзэмшигч та Автотээврийн үндэсний төвд хандан бүртгэлтэй утсаа баталгаажуулан, замын хөдөлгөөндөө соёлтой оролцоно уу.
Лавлах утас: 70111618, 70111642
Сэтгэгдэл0
энэ олон торгуультай. төлдөггүй. нэмээд дүрэм зөрчөөд явдаг. замын хөдөлгөөнд аюултай байдал үүсгээд байгаа машин жолооч нарыг яаралтай цэгцэлж арга хэмжээг чангатгах хэрэгтэй байна.
Торгуулий 14 хоногт төлөөгүй бол хөдөлгөөнд оролцуулахгүй баймаар байна Тэгвэл дүрэм зөрчих нь багасна Торгуулиад явж чаддаггүй амьсгаанууд хөдөлгөөний нягтралаас зайлна. Одоо торгууль нь хэдэн зуу болчихсон оркууд зөндөө байна Ер нь 5 удаа торгууль төлөөгүй бол шууд эрхийг нь 2 жил хасах хэрэгтэй
Торголоо гээд мэдэгдэх яахав Та нарт салаавч өгөөд огт тоохгүй төлөхгүй байна үүнийгээ цэгцэл хамууд аа
Дэвшил гарч байна л даа Гэхдээ зөрчил гаргасан үеийн бичлэгийг ч мөн адил иргэн хүсэх үед гаргаж явуулж өгмөөр байна Урьд нь ижил дугаартай машины төлбөр төлж байсан удаатай шүү