Өнгөрсөн баасан гариг буюу 2020 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн “Өнөөдөр”, “Өдрийн сонин”, “Зууны мэдээ” сонинд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарыг Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан мэтээр үндэслэлгүйгээр гүтгэсэн нийтлэл гарсан билээ. Уг нийтлэл нь Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдэл хэмээх Төрийн бус байгууллагын хаягтай, нийтлэгчий хаяг нь тодорхой бус байгаа юм. Тиймээс Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс улсын бүртгэлийн мэдээллийн сангаас лавлагаа авсны үндсэн дээр тус байгууллагын тэргүүн Б.Баярмагнайд шаардлага гардуулав.
Шаардлагыг бүрэн эхээр нь толилуулж байна.
МОНГОЛЫН ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН
“ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛД
Шаардлага хүргүүлэх тухай
ШААРДЛАГА
Монголын өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдэл хэмээх “зохиогчтой” зохион байгуулалттай гүтгэлгийн шинжтэй нийтлэл 2020.01.24-ний “Өнөөдөр”, “Өдрийн сонин”, “Зууны мэдээ” сонинд гарчээ.
“Нэгдэл”-ийн ард нэрээ нуусан зохиогчид Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд 10 компани “шахаад” 6-д нь зээл авсан хэмээсэн байна. ЖДҮХС-гийн зээл тойрсон асуудалд УИХ-ын дарга Г.Занданшатарын нэрийг хутгах гэсэн зохион байгуулалттай үйлдэл өмнө нь ч гарч байсан удаатай. Тухайлбал, нэгэн сайтын нэр бүхий сэтгүүлч яг ийм агуулгатай гүтгэлгийг олон нийтэд түгээсэн зөрчлийн хэрэгтээ хуулийн байгууллагаас торгууль, захиргааны арга хэмжээ авагдсан юм.
Тухайн үед Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан Г.Занданшатар нь “Миний бие болон надтай хамааралтай хувь хүн, аж ахуйн нэгж, компани ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээлд хамрагдаж, зээл аваагүй, нөлөөлөөгүй тул улс төрийн зорилгоор зориуд тарааж буй гүтгэлгийг яаралтай шалгаж, хариу мэдэгдэхийг хүсье” хэмээсэн албан бичгийг Цагдаагийн ерөнхий газар, Улсын ерөнхий прокурорын газарт 2018.11.27-ны өдөр хүргүүлсэн байна. Энэ дагуу хянан шалгаад “Тухайн цахим сайтын сэтгүүлч … нь хүний нэр төр, алдар хүндийг гутаан доромжилж, худал мэдээллийг нийтийн сүлжээгээр тараасан нь тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн дагуу торгож, захиргааны арга хэмжээ авч шийдвэрлэсэн болохыг мэдэгдье” гэсэн хариуг Цагдаагийн ерөнхий газраас ирүүлсэн юм.
Ийнхүү нэгэнт худал мэдээлэл болохыг хуулийн байгууллага шалгаж тогтоосон байтал дахин зориудаар гүтгэж буй нь зорилготой, зохион байгуулалттай, гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм. Тиймээс “нэрээ нуугаад сумаа тавьсан”, өдөр тутмын сонинуудын нэрийг ашиглан гүтгэлэг үйлдсэн этгээдүүдийг нэн даруй залруулга хийхийг шаардаж байна.
Хэрвээ шаардлагыг биелүүлэхгүй бол хууль, шүүхийн байгууллагад хандахаас өөр аргагүйд хүрнэ гэдгийг үүгээр мэдэгдэж байна.
Сэтгэгдэл0
Амь тавин тийчилж байгаа М.Энхболд Ц. Элбэгдорж, Бадамжунай, Сайханбилэг, Баярцогт, Бат-үүл,Баабар, Цагаан, Энхсайхан.М.Ням Тайшир, Эрдэнэбилэг нараас чинь
Чамайн би энд мууллаа гээд тэр бүлгийн гишүүн болчих уу хуц заа. Чи угаас новш юм чин тэрийг чинь хэлж байгаа хүн муу болох уу муу хүнийг муугаар хэлэхгүй сайнаар хэлэх үү
Зандангахай битгий ХУЦ сда минь.Чаддаг юм бол чи ЖДҮ-чин хулгайч нараа зайлуулчихаад хуц.ЗАЙЛ өмхий гахай минь.
Ми овогт хятад данжаад намайг хятад гэлээ гэж хүн амьтан баривчлуулаад байсан.Өмхий гахай чи ЗАЙЛ...
МАН-ын махан толгойлсон мангар гахайнууд номын сангийн өмнө зогсож зургаа авахуулцгаадаг болж,Их ном уншсан дүр үзүүлж ард түмнийг мэхлэн хуурч байгаа юм байх даа,,Зайлцгаа өмхий гахайнууд
Өөрөө ард түмэндээ тайлбарла, сэтгүүлчидтэй ноцолдож жижгэрээд яахав
Хүрэлсүхтэй нийлж казинодсон 14 тэрбумын өрөө энэ гахай дарсан уу?
У.Хүрэлсүх,,Зандангахай ,Нямдорж нарын удирдлага доорх ТЕГ-ын ажилтнууд зэвсэглсэн дээрэм хийлээ.Мөн гадаадад хар тамхи зөөж байсан дипломат тусгай ажилагаа хийж байсан гэж мэдэгдлээ.Энэ одоо юу гээч нь болоод байна вэ? Монголын төр дээрэм,хар тамхины наймаа хийдэг болсон уу?
Ми овогт луухаан шиг шалчигануур гахай юмаа.Удахгүй МАН-ын ждү хулгайч нарыг өмөөрч бас гахайтах юм биш байгаа..Орон гаран сда вэ? За аваагүй юм бол одоогийн ЖДҮ-ч дээ дараагийн сонгуульд нэрийг нь дэвшүүлэх есгүй шүү.Тэр үед л авсан аваагүй чинь мэдэгдэнэ.Харж байя
Zandan shatar ongon shyy
Хүрэлсүхтэй нийлж казинодсон 14 тэрбумын өрөө энэ гахай дарсан уу?
Гадаадын тагнуул туршуул, тэдний гар хөл болсон хүмүүсийн хийдэг ердийн нэг дайжигнал болно. Гэхдээ Монголын эрх ашиг түүний төлөө бүү бууж өг.
Хүрэлсүхтэй нийлж казинодсон 14 тэрбумын өрөө энэ гахай дарсан уу? Казинодох Монголын эрх ашиг мөн үү.
ардчилсан намын манангийн идсэн идэж байгаа мдэх гэж байгаа мөнгөний хажууд юу ч бишээ цэнхэр ягаан тасалбар лиценз менежментийн хувьчлал гэдгээр хувьдаа кассанд байгаа мөнгөөр нь авсан бүх хөрөнгийг буцааж өх хүртэл тэмцэх болно офшорын мөнгөө оруулж иртэл ард түмэн тэмцэнэ хонгилийн амыг онгойлгосон бол тэр лүү гал тавия ус тавияа хор тавияа
Аврага ч. Шаасаан шаасан. Худраггүй гар даа. Зигийн араас орно доо.
Шударга бус жирйин иргэний төлөө явдаггүй л гар даа. Төр удирдах хүн биш
Аврага ч. Шаасаан шаасан. Худраггүй гар даа. Зигийн араас орно доо.
Sain zutgej baigaagaa harluulah technology l bna!
Oogui amutan ch bush de .hurelsuh bol zorigtoi yum sain hiij bga mundag zaluu .
Энэ яасан өчүүхэн нэр төртэй, том албат вэ?
Юу ч хийх чадваргүй бэртэгчин гахайнуудын амьдарха арга бол нам мам гэж далдаганаж дарга цэрэг болж ард түмний цусыг хувалз шиг сорж амьдрах.Монголын улс төр ийм системээр явж боловсролгүй дарга хийхгүй бол үхчих гээд байдаг арчаагүй өчүүхэн цус сорогч бэртэгчин хувалзнуудаар Саарал ордон дүүрлээ.
Гөлийсөн муу Нямдорж авлига авдаггүй юм шиг битгий хуцаад бай гэж Алтангийн экс нөхөр нэг удаа хэлж байсан.Зандангахайгаас эхлэн УИХ -ынхан тэр чигээрээ авлигачид хулгайчууд дээрэмчид....
монголын ард түмэн их хурлын гишүүдийг буцаагаад сонгоно цэнэхэр ягаан таалбараар ард түмниг молигодож авсан хөрөнгийг лецензийг одоогийн засгийн газар их хурал ерөнхийлөгч ард түмэн буцааж авч өгч чадна ард түмэний хорсонндоо энэ ихуралын төлөө сонгууль өгнө