sonin.mn
Өнгөрсөн долоо хоногт эдийн засагч Л.Наранбаатар З.Энхболдыг АТГ, ТЕГ-т шалгуулахаар хандсан. Ингэхдээ "З.Энхболд нь өндөр албан тушаалын эрх мэдлийг ашиглан хамаарал бүхий компаниудаар дамжуулж, нийтийн эрх ашгийг хохироосон байж болзошгүй хэмээн үзэж байгаагаа хэлсэн.
 
 
 
Тодруулбал, “Суруга Монгол” компанийн эзэн япон хүнийг хэрэгт гүтгэн унагааж бизнесийг нь дээрэмдэн авсан явдал болсон. Энэ компанийн газар дээр З.Энхболдын дүү З.Хишигтогтох ХҮННҮ 2222 хорооллын 5 блок байрны 8 давхруудыг бүхлээр нь эзэмшиж байна. АТГ энэ хөрөнгийн эх үүсвэрийг шалгах хэрэгтэй” хэмээсэн юм. 
 
 
 
Тэгвэл өнөөдөр З.Энхболд болон түүний төрсөн дүү З.Хишигтогтохтой холбогдох энэхүү мэдээллийг шалгуулахаар өгсөн гомдлоо нийтэд ил болголоо. Тэрбээр твиттер хуудаснаа “Тухайн үед “Суруга Монгол” ХХК-ийн "Дөрвөн улирлын цэцэрлэг" гэх орон сууцны төслийн газрыг нэр бүхий улс төрч, бизнесмэн дээрэмдэх зорилгоор уг ажлыг зохион байгуулсан гэх мэдээлэл хэвлэлээр гарч байсан бөгөөд Цүнэяки Хара нь бизнесээ зарж, яаран нутаг буцсан байдаг. Гэтэл...” хэмээгээд Хүннү 2222 хорооллын Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг баримтаар хавсаргажээ.