Хэт их гүрнүүд, эн тэргүүнд оршин буй тив, бүс нутагтаа “Эзэн” байх нь нэн чухал. Тэгж байж гэмээ нь даян дэлхийд нөлөөлөх тухай л ярина шүү дээ, мөн үү?
Гэтэл дэлхийн №1 их гүрэн-Америкийн Нэгдсэн Улс энэ талаар даан ч дээ, гэмээр байдалд орчихсон байсныг ХХI зууны эхээр Доналд Трамп гэдэг нэгэн тэрбумтан-бизнесмен “олж харжээ”. Ингээд өөрийгөө улс төрд орж байгаагаа зарлан тунхаглаж, сонгуулийн бэлтгэл ажилдаа зориулан, өнөөх алдарт “Crippled America: How to Make America Great Again ?“ (Сульдсан Америкаа хэрхэн сэргээх вэ?) номоо 2015 онд бичиж, улс төрийн мөрийн хөтөлбөрөө тайлбарлан сурталчлав. Удалгүй түүнийг ойлгон дэмжигсэд Трампыг албан ёсоор Бүгд Найрамдах намын нэр дэвшигч болгон улс төрийн тавцан дээр гаргаж ирэв. Сурталчилгаа амжилттай болж тэр бээр 2016 онд дэлхийн №1 хүчирхэг гүрэн Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.
Дайчин чадварлаг, өөртөө итгэлтэй хүмүүсийн баримталдаг хатуу зарчмын дагуу тэр бээр хэлсэнээ ажил хэрэг болгох ажилдаа ханцуй шамлан орлоо. Америк их гүрэн дэлхийд байтугай оршин буй тивдээ ч нөлөө нь сулран сульджээ.
Нэг харахнээ, Орос, Хятад хоёр их гүрэн хөөрхий Америкийн ар хүзүүн дээр нь гараад суучихсан, хумсаа нуугаад хутгаа билүүдээд .... тэдний усан онгоцууд Гринландын эрэг хавиар бараг л чөлөөтэй зорчиж, тэр хавиар зэр зэвсэг, түүний дотор онц аюултай нь, атомын зэвсэг бүхий усан доор шумбагч ч байрласан байж болзошгүй болоод явчихжээ. Хамтарсан цэргийн сургууль ч хийж ч байх шиг. Америкчууд бодож олоод, лобби хийгээд, хөрөнгө мөнгөө зараад, хөлсөө дусааж, цусаа урсгаж байгуулсан Панамын суваг, хэдийн Хятадын нөлөөнд орчихсон, Америкууд тэнд шоовдор хүүхэд шиг шахагдах шахсан, аан? “Ядахад яр” гэгчээр Мексик, Венесуэл мөн бусад орнууд “хуйвалдаад” хөөрхий Америк орныг хар тамхиар завсар зайгүй угжиж байх нь тэр. Энэ бүх эвгүй байдлыг засах хэрэгтэй. Өөр гарц байхгүй. “Уламжлал” ёсоор удаан гэгч нь найр цэнгэлээ хийдэг Монголчууд бидний 2026 оны Шинэ жилийн баяр наадамын “наастр” нь гараагүй 1-р сарын 3-ны өдөр дэлхийн чихийг дэлдийлгэж, алмайруулсан нэгэн үйл явдал болов. Венесуэлийн “Хорт могой” Мадуро олон давхар хамгаалалтандаа найдан “үүрэндээ“ айн бүгэж байхад нь хүчирхэг нэгэн “Бүргэд” шөнө дунд нисэн ирж шүүрэн одлоо. Дэлхий нийтийн хэвлэл мэдээлэл Венесуэлд болсон АНУ-ын “Цэргийн тусгай ажиллагаа”-ны талаар дуу дуугаа авалцан мэдээлэв. Америк “Бүргэдүүд” гайхалтай чадварлаг ажээ.
Хэн тэгж чадна гэж бодох билээ. Венесуэлийг хамгаална гэж сүржигнэж байсан Оросын С400 гэдэг агаараас эсэргүүцэн хамгаалах систем ажилласангүй. Ерөнхийлөгчийг хамгаалах учиртай Оросын “Вагнер”-ын хөлсний цэргүүд нь ч таг чиг. Путин зориуд түүнийг Трампад хаяж өгөв үү? Эсхүл тийм муу систем юм уу? Кубын цэргүүд хамгаалж байсан ч ёстой “юм” болсонгүй. Тэднийг, юу болж байгааг ойлгож ядаж байх хооронд арчаад л өнгөрөв. Ёстой гялалзуулчих юм аа.
Трамп гуай Мадурог яагаад “Хорт могой” гэж нэрлэж байгаа юм гэж хэн нэгэн надаас асуух байх. Тэр Америкийг л хорлоод байсан юм байна билээ гэж хариулъя. Түүнийг Трамп “Нарко-Ерөнхийлөгч” гэж нэрлээд байгаа. “Нарко” гэдэг нь “наркоман” буюу хар тамхины хамааралтай хүнийг хэлдэг нэр томьёо, тийм үү?
Мадуро бол Венесуэлын хар тамхины картелын нууц толгойлогч юм байна. Тэрбээр Ерөнхийлөгчийнхөө албан тушаалыг гэмт хэрэг хийхдээ ашиглаж байжээ гэсэн үг. Одоо түүний хийсэн хэргийг нотлох хөдлөшгүй олон баримтыг ирэх оны эхээр Нью-Йоркт болох Шүүх хурал дээр гаргаж ирж таарна. Мадурогийн далдаас удирддаг Венесуэлын Картелынхан хар тамхины мафийнхантай сүлбэлдэн Америкийн хилээр хууль бус хар тамхи их хэмжээгээр оруулж үр дүнд нь Америк орон “мансуурагч” орон болох шахжээ.
Жил тутам олон мянган америк хүн үүнээс болж үхэж байна. Гэмт хэрэг, үүний дотор онц ноцтой хэргийн тоо жилээс жилд өсч олон мянган хүний аж амьдрал, эрүүл мэнд, амь насыг сүйтгэж байна. Үүнээс илүү хорлол гэж байх уу? Мадуро “Хорт могой” биш гэж үү?
Өөр нэг том шалтгаан нь Уго Чавесын засаглалын үед (1999–2013) тэрбээр “эх оронч” уриагаар халхалж байгаад гадаадын хөрөнгө оруулалтыг, ялангуяа газрын тос, уул уурхай, цахилгаан эрчим хүч, харилцаа холбоо, банк санхүү зэрэг стратегийн салбар дахь хөрөнгө оруулалтыг эрс бууруулж, заримыг нь дээрэмдэж, эцэст нь хөөн гаргасан юм. Үүн дотор Венесуэлд хуулийн дагуу ажиллаж байсан Америкийн болон гадаадын компаниудыг Чавес улсын мэдэлд авчээ. Яг л тэртээ 1959-1960-аад оны эхээр Кубад Кастро нарын хийснийг давтав. Кастро бол Чавесын оюун санааны удирдагч-их багш нь бөлгөө.
Олон тохиолдолд Венесуэлийн Засгийн газар нөхөн төлбөрийг хойшлуулсан, маргаантай, эсвэл зах зээлийн үнээс доогуур үнээр олгож тэднийг олон тэрбум доллараар хохироосон зэргээс шалтгаалан олон улсад том том маргаан дэгдэх нь тэр.
Жишээлбэл, Америкийн Exxon Mobil, Conoco Phillips компаниуд Венесуэлийг Олон Улсын Арбитрын Шүүхэд өгсөн. Олон улсад том маргаан дэгдмэгц нь Чавес “АНУ-ын империализмын эсрэг тэмцэгч” болж тодроод Орос, Хятад, Ираныг түшээд авсан. Тэр гуравт амлаж болох бүхнийг амласан. Тэр бээр, Ерөнхийлөгч байхдаа Лондонд хадгалагдаж байсан 11 тэрбум ам.долларын үнэ бүхий Венесуэлын алтыг 2011 оны 11 дүгээр сард эх орондоо татаж авсан. 2013 онд Засгийн газар төрийн өмчит компаниудын цоорхой шанаганууд руу тэр их мөнгийг цутгачихсан. Өнөөх нь авилгын замаар ороод дашийн шог болсон доо. Түүнээс ард түмэд нь ногдсон нь өчүүхэн. “Муухай” гадаадын хөрөнгө оруулалтыг хөөн гаргасаны “бахдам үр дүнд” ажлын байр хомсдон, ажилгүйдэл ихэслээ. Түүнийг дагаад олноороо ядуурал руу гулсаж, сэтгэл санаагаар унагсад архидан согтуурч, хар тамхи дэлгэрч, биеэ үнэлэлт газар авав. Нийгэм хямарч, ёс зүй доройтож, гэмт хэрэг, түүний дотор хүн амины хэрэг хяналтаас гарчээ. Каракас зэрэг том хотуудын захад байх ядуусын хороолол руу цагдаа нар ч орох нь аюултай болж ирэв.
Чавесын засаглалын төгсгөлд гадаадын шууд хөрөнгө оруулалт уналтад орж Венесуэл улсын газрын тосны орлого Хятад, Орос хоёр улсаас ихэвчлэн хамаарах болжээ. Николас Мадурогийн үед эдгээр чиг хандлага улам хүчтэй болохын хирээр 2019 оноос өмнө гадаадын бараг бүх хөрөнгө оруулагчид зугтахад хүргэсэн.
Ингээд 2014-2025 онд Америк болон бусад улсуудын ээлж дараалан авсан эдийн засгийн олон хоригт орсон Венесуэл улс сөхрөн уналаа. Дэлхийн хамгийн том газрын тосны нөөцтэй, дэлхийн тэргүүлэгч экспортлогчдын нэг байсан, ард түмний олонхи нь боломжийн амьдралтай, зөв бодлогоо үргэлжлүүлээд явсан бол баян тансаг байж болох бүрэн боломжтой энэ улс өнөөдөр хэт инфляц, эд бараа эмний хомсдол, ажилгүйдэл, ядуурал, өлсгөлөн, өвчлөл, хүүхдийн эндэгдэл маш өндөр, хоол тэжээлийн дутагдал, байгаль орчны асуудал, ноцтой гэмт хэрэг, нийгмийг хамарсан авлигад автсан улны орон болж хувирчээ. “Нэг бүдрэхэд, долоо бүдрэнэ” гэгчээр саяхан аймшигт газар хөдлөлт боллоо. Хохирол нь аймшигтай. 6000 шахам хүн амь үрэгдэж, шархадагсадын тоо 20.000 руу дөхөж байна. Зарим орон сууцны барилгууд авах юмгүй, шороон овоолго болчихсон байгааг харахад нүд хальтрам. Чавеийн үед, түүний явуулж байгаа ард түмнээ харж үздэг “хүмүүнлэг” бодлого, үйл ажиллагаа нь “үнэн бөгөөд зөв замаар явж байгаа”-г “нотолж” Зөвлөлт-Орос маягийн сүржин сурталчилгаагаар “бүтээн байгуулалт” өрнөжээ.
Чавес-Модура-гийн дарангуйлалын үед (1999-2026) энэ оронд өнөөх л муухай авилга хээл хахууль ердийн жишиг болж чанар муутай барилгуудыг “онц, сайн” дүнтэй хүлээлгэж өгч авалцсаны горыг амссан өнөөгийн Венесуэлчууд ийнхүү амь нас, амьдралаараа хохирон байж ойлгож эхэллээ.
Юутай харамсалтай, юутай гунигтай. Гадаадын тусламжийн магнайд өнөөх муу нэрт Америк, Британи, Европ гар сунгаж байна. Гэсэн хэдий ч, Мадуро-гийн “гар хөл” байсан одоогоор Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй, хатагтай Дэлси Родригуз (Delcy Rodríguez), түүний баг харин ч ухаалагаар Америктай хамтран ажиллаж байна. Энэ бол сайны ёр биз ээ. Юутай ч өнөөдөр ядарч зовсон Венесуэлчууд азаар хорт удирдагчаасаа Америкийн ачаар чөлөөлөгдлөө. Мөд 10 хүрэхгүй жилийн дараа хөл дээрээ босоод ирэх буй заа. Монголчууд аа, эрхэм хайрт ояа, мояанууд аа! Гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөн гаргая гэдэг хуурамч “эх орончид”-ын үг үйлдэлд битгий итгэж байгаарай. Тэдний үгээр явбал Монгол маань яг энэ Венесуэл, Кубын замаар орно шүү. Эх орноо бодоорой хэмээн уриалж байна. Сайн үйлс дэлгэртүгэй.
Тодын Отгонбаяр (Лондон зураач)
Пүрэв - 07 сарын 30,
2026
Сэтгэгдэл10
Бага шиг солиороо ,чи. Манай Монгол хэзээ ч тэр эсэн бусын Венесуэл.. мэттэй чинь адилхан заяатай биш!!!! Манай Монгол бол тэнгэрлэг удмын төрөлхийн заяа тавилантай үүрд мөнх мандан бадрана аа!!! Өнөөгийн арчаагүй байдал тусдаа асуудал ..... Засагдана ,алдаагаа засна ,зөв яваад эхэлчих үеийнх нь учраа олж дөнгөж эхэлж байгаа ч 5 жил дотор сайхан ирээдүйн замдаа гарчихнаа!!!!
Saikhan bichsen bn, Teneg hun ch oilgohoor, Oya, Moya daanch oihgui l de
Энэ зураа ч нөхөр гомо гэсэн англиас дүрвэгчийн статус горилохдоо монгол улс лгбт бэлгийн цөөнхийг хавчин гадуурхдаг тул оршин суух эрх өгөө ч гэсэн хүсэлт английн талд тавьсан гэсэн сураг сонсогдсон шүү
Энэ зураа ч нөхөр гомо гэсэн англиас дүрвэгчийн статус горилохдоо монгол улс лгбт бэлгийн цөөнхийг хавчин гадуурхдаг тул оршин суух эрх өгөө ч гэсэн хүсэлт английн талд тавьсан гэсэн сураг сонсогдсон шүү
Энэ зураа ч нөхөр гомо гэсэн англиас дүрвэгчийн статус горилохдоо монгол улс лгбт бэлгийн цөөнхийг хавчин гадуурхдаг тул оршин суух эрх өгөө ч гэсэн хүсэлт английн талд тавьсан гэсэн сураг сонсогдсон шүү
Энэ зураа ч нөхөр гомо гэсэн англиас дүрвэгчийн статус горилохдоо монгол улс лгбт бэлгийн цөөнхийг хавчин гадуурхдаг тул оршин суух эрх өгөө ч гэсэн хүсэлт английн талд тавьсан гэсэн сураг сонсогдсон шүү
Энэ зураа ч нөхөр гомо гэсэн англиас дүрвэгчийн статус горилохдоо монгол улс лгбт бэлгийн цөөнхийг хавчин гадуурхдаг тул оршин суух эрх өгөө ч гэсэн хүсэлт английн талд тавьсан гэсэн сураг сонсогдсон шүү
Энэ зураа ч нөхөр гомо гэсэн англиас дүрвэгчийн статус горилохдоо монгол улс лгбт бэлгийн цөөнхийг хавчин гадуурхдаг тул оршин суух эрх өгөө ч гэсэн хүсэлт английн талд тавьсан гэсэн сураг сонсогдсон шүү
Энэ гөлөгт хэлэхэд муу сайн хамаагүй булхай луйвар байхгүй нь хамаагүй сонгуулиар гарч ирсэн ерөнхийлөгчийг харийнхан дайрч орж ирээд булааж аваад явахыг зөв гэж хэлж байгаа нь гутамшиг Монголд ч гэсэн ийм зүйл тохиолдвол зөв гэж хэлээд сууж байх харь сэтгэлтэн гадааддаа тэнүүлчилээд явсан дээр дээ
Өрөвдөлтэй новш насныхаа бөгсөнд ингэж амьд яваад яах юм вэ