“Урт цагаан” уг нь нийслэлийн өмч юм. Нийслэлийн өмчийн III байр гэх албан ёсны нэртэй. Үүнийг хүмүүс мэддэг ч үгүй өдийг хүрсэн юм шиг байгаа юм.
Жуулчны гудамжны төв болсон “Урт цагаан”-ыг уран дархан, хувцас засвар, ломбард, гутал засвар, нүдний шилний газар, цаг засвар гээд дээр үеийн ахуйн үйлчилгээний төв болсон хувийн байгууламж гэж ойлгодог ч байж мэднэ.
Саяхнаас НЗДТГ-аас тодорхой арга хэмжээ авч эхэлснээр “Аа, энэ чинь нийслэлийн өмч юм байна” гэж ойлгогдож байх шиг байна.
“Урт цагаан” нийслэлийн өмч хэрнээ “Нурах аюултай” гэсэн мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт гараад арав гаруй жил болоход ямар нэг засвар үйлчилгээ, хүчитгэл, бүр буулгаж шинээр барих тухай яриа хөөрөө бараг гарч байгаагүй байдаг.
Үнэндээ “Урт цагаан”-ыг Жуулчны гудмаар хөлхөлдөх жуулчдаас нуумаар болчихсон юм. Тэндээс жуулчид зугтана уу гэхээс зууралдахааргүй орчин л доо.Э.Бат-Үүлийн үед “Гудамж” төслөөс хөрөнгө гаргаж, “Урт цагаан”-ы өмнүүр гардаг замыг барьсан. “Урт цагаан” хэвээрээ л үлдсэн.
Ер нь энэ байшингийн түүхийг сөхвөл, тэртээ 1972 онд улсын тэргүүлэх архитектурч Б.Дамбийнямын зураг төслөөр, гар урчууд, артелийн ажилчид, уран дархчуулын хөрөнгөөр, хятад барилгачид барьж байжээ. Өдгөө 48 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна гэсэн үг.
“Урт цагаан”-ы талаар хүмүүс янз бүрийн л саналтай байдаг. Монголын худалдаа, үйлчилгээний түүх шингэсэн барилга учраас түүхийн дурсгал гэдэг утгаар хамгаалалтад авч, музей маягийн юм болгоё гэдэг. Бас “Урт цагаан”-ыг нураагаад оронд нь олон давхар барилга сүндэрлүүлье гэдэг.
Гэвч өнөөдрийг хүртэл “Урт цагаан” түүхийн дурсгалт газар ч болсонгүй. Олон давхар оффис ч болсонгүй. Харин хотын захын хаягдсан барилга шиг хана туурга нь нурчихсан. Тэрийг нь засдаг ч үгүй. Хажуугаар нь тэнэмэл, согтуу хүмүүс “бэлчиж” амьдарсан. Ороод очихоор хуучирч муудсаны шинж чийг бамын нэвширсэн үнэртэй. Үнэнийг хэлэхэд, хуучны эдлэл, хөөрөг сэлт худалддаг хэдэн жижиг дэлгүүрээс өөр жуулчдыг татах онцгой зүйл “Урт цагаан”-ы орчимд байхгүй. Ийм л байшин Жуулчны гудамжны төвд “сүндэрлэдэг” юм даа.
Ер нь тэгээд дэлхийн хаана ч очсон манайх шиг ийм Жуулчны гудамжтай улс байдаггүй юм байна. Москвагийн Арбат, Барселонагийн Ла Рамбла, Нью-Йоркийн Бродвей, Сөүлийн Мёндунгээд улсынхаа тодотгол болж, дэлхийд алдаршсан гудамж цөөнгүй. Тэгвэл Жуулчны гудамжны “Урт цагаан” Монголыг хэрхэн тодорхойлох вэ. Хариулт нь ойлгомжтой.
Одоо харин “Урт цагаан” гэдэг байшин “Өндөр цагаан” болж мэдэхээр болжээ. НЗДТГ-ын зүгээс саяхнаас арга хэмжээ авч эхэлсэн. Гэтэл түрээслэгчдийн зүгээс ширүүн тэмцэл өрнүүлж Нийслэлийн Засаг даргын захирамжийг гацааж орхисон тухай мэдээлэл бидэнд ирсэн юм. Ухаад үзэх нээ, төр нь түрээслэгчдэд биш, түрээслэгчид төрд “төмөр нүүр” харуулаад байгаа аж.
Ийм шалтгаан үндэслэл ч байгаа юм байна. Яагаад гэвэл түрээслэгчдийн цаана буюу “Урт цагаан”-ы жинхэн түрээслэгчид нь та бидний санаанд оромгүй төлөв төвшин, тохь томоотой төрийн хүмүүс байдаг юм байна.
Үүнийг дагасан үйл явдал хэрхэн өрнөж буйг тодруулснаа хүргэе.
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан 2020 оны хоёрдугаар сарын 19-нд “Урт цагаан” үйлчилгээний төвийн үйл ажиллагааг зогсоох тухай А/216 дугаар захирамж гаргажээ. Дээр хэлснээр энэ захирамж нь иргэдийн ажиллах амьдрах нөхцөл, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, аюулгүй байдлыг хангасан байх шаардлага зөрчигдөж, ашиглалтын шаардлага хангахгүй болох нь холбогдох мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтээр тогтоогдсон Чингэлтэй дүүргийн III хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн өмчийн III байр буюу “Урт цагаан үйлчилгээний төв”-ийн үйл ажиллагааг зогсоох тухай юм. Өөрөөр хэлбэл, “Урт цагаан”-ы үйл ажиллагааг 2020 оны хоёрдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн зогсоогоод байна.
Гэтэл “Урт цагаан”-д үйл ажиллагаа явуулдаг “Алаг даага” ХХК, “Бэсгэ” ХХК, нэр бүхий иргэдийн зүгээс Нийслэлийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулахаар Захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Уг асуудлыг шүүхээр хэлэлцэх үндсэн хэлэлцүүлэг эхлээгүй ч нэхэмжлэгчид нь Нийслэлийн Засаг даргын захирамжийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан байна. Энэ дагуу Захиргааны шүүхээс 2020 оны гурав дугаар сарын 19-нд урьдчилсан хэлэлцүүлэг хийж Захирамжийг түдгэлзүүлсэн 128/Ш32020/2195 шийдвэрийг гаргасан байна. НЗДТГ-аас шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч ЗХШХШТХ-ийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасан хугацаанд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад байгаа юм байна. Асуудлыг шүүх удахгүй шийднэ.
Харин Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар тодорхой арга хэмжээг авч ажиллаж буй аж.
2020 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбат, Орлогч дарга Д.Төмөрбаатар, Д.Рэнцэнбямба нар Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон Нийслэлийн Онцгой байдлын газрын төлөөлөл хэвлэлийн бага хурал зохион байгуулж “Урт цагаан”-ы үйл ажиллагааг зогсоох Нийслэлийн Засаг даргын захирамжийг олон нийтэд танилцуулсан.
2020 оны хоёрдугаар сарын 24-нд “Урт цагаан”-ыг ус, дулаан, цахилгаанаар хангагч байгууллагуудад захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллах, мөн гэрээг цуцлах болсныг мэдэгджээ.
Улмаар “Урт цагаан”-д үйл ажиллагаа эрхлэгч 30 иргэн, аж ахуй нэгж, байгууллагад үйл ажиллагааг зогсоож байгаа талаар болон “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ”-ний хугацаа 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон тул гэрээний хугацааг сунгахгүй. Тиймээс 2020 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн дотор нийслэлийн өмчийн байр талбайг чөлөөлж өгөх талаар мэдэгдэл хүргүүлжээ.
Нийслэлийн Засаг даргын захирамжид “Үйл ажиллагааг зогсоосонтой холбогдуулан шаардлагатай арга хэмжээг авч ажиллахыг Нийслэлийн Цагдаагийн удирдах газар /Д.Ядамдорж/, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/, Нийслэлийн Онцгой байдлын газар /Ж.Чүлтэмсүрэн/ болон Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ш.Үнэнбат/ нарт үүрэг болгосугай” гэж заасан байгаа юм. Үүний дагуу 2020 оны гуравдугаар сарын 2-нд дээрх байгууллагуудын төлөөллийг оролцуулсан уулзалтыг зохион байгуулж, ажлын төлөвлөгөө гаргасан байна.
Ингээд 2020 оны гуравдугаар сарын 3-нд холбогдох мэргэжлийн байгууллагаас “Урт цагаан”-ы үйл ажиллагааг зогсоосон талаар мэдэгдлийг хүргүүлж, тус төвийн орц гарц, хаалга цонхыг наасан байна.
Түүнчлэн 2020 оны гуравдугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ТӨК-иас “Урт цагаан”-ы цахилгааныг хязгаарласан байна. Гэтэл “Урт цагаан”-д үйл ажиллагаа эрхлэгчид холбогдох байгууллагаас зөвшөөрөл авалгүй дэлхий даяар цар тахлын аюул тохиолдсон энэ үед жагсаал, цуглааныг зохион байгуулж нэлээд хөл хөдөлгөөн болсныг зарим хэвлэлээр мэдээлсэн. Жагссан түрээслэгчдийг Цагдаагийн байгууллагаас арга хэмжээ авч тараажээ.
Түрээслэгчид нь ус, цахилгаангүй болсон ч өдөртөө 7-12 ширхэг мотор асаачихаад үйл ажиллагаагаа явуулж байгаа юм байна. Энэ нь “Урт цагаан”-ы ойролцоо амьдардаг иргэдэд саад болж, хажуугийн 40 дүгээр байрны оршин суугчдаас сүүлийн хэдэн өдөрт олон гомдол Нийслэлийн засаг захиргаанд ирж байгаа аж.
2020 оны гуравдугаар сарын 16-ны өдөр “Урт цагаан”-ы 12 дугаар корпуст үйл ажиллагаа явуулдаг “Шинэ Монгол хуушуур” цайны газрын цэвэр усны болон дулааны шугам задарч 800 гаран куб.метр ус газрын хөрсөнд алдагджээ. Энэ нь таван тн-ын 200 машин ус гэсэн үг. Хамгийн гол нь эндээс 10 орчим сая төгрөгийн алдагдал үүсчээ. Иймээс гуравдугаар сарын 17-ноос эхлээд холбогдох байгууллагын зүгээс ”Ус, дулааны инженер ирж засварлах боломжгүй” гээд ус, дулааныг хааж, гуравдугаар сарын 23-ны өдрөөс Ус сувгийн удирдах газраас цэвэр, бохир усыг бүрэн хаажээ.
Эндээс “Урт цагаан”-ы түрээслэгчид гэж хэн бэ. Өдий олон жил нурах шахсан барилгыг хэн ч “хөдөлгөж” чадалгүй ирсэн нь хэний хүч вэ гэх зэрэг олон асуулт гарч ирнэ.“Урт цагаан”-ыг нэр бүхий 30 аж ахуйн нэгж, хувь хүн түрээслэдэг.
Тэднээс 2020 оны гуравдугаар сарын 27-нд “Урт цагаан”-ы II корпус буюу “Анома” ХХК-иас дамжуулан түрээслэгч эм ханган нийлүүлэх үйл ажиллагаа эрхлэгч “Мерит” ХХК, “Нарлаг тал” ХХК-иас дам түрээслэгч хоёр оёдолчин, “Хөм” ХХК-иас дам түрээслэгч алт мөнгөний дархан нүүжээ. Маргааш нь буюу гуравдугаар сарын 28-нд Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хороо нүүж, байр талбайг сулласан байна. 2020 оны гуравдугаар сарын 29-нд V корпус буюу “Хар чонот” ХХК-иас дам түрээслэгч “Монголын барилгачдын нэгдсэн холбоо” нүүсэн байна.
Бусад нь Нийслэлийн Засаг даргын захирамжтай заргалдаад гүрийж байгаа ажээ.
“Урт цагаан”-ы түрээслэгчдийг харахаар хэдэн компани, иргэний нэр л харагдана.
Харин тэдний цаана төрийн том албан тушаал хашиж явсан, нэр нөлөөтэй эрхмүүд нуугдаж байдаг юм байна. Тиймээс л зарим түрээслэгч зантгар гэгч нь байдаг бололтой.
Энэ удаад “жинхэнэ түрээслэгч” болох албан тушаалтнууд, нөлөө бүхий хүмүүсийн нэрийг түр түдгэлзье. Юутай ч тэд бол цагтаа УИХ-ын дарга, УИХ-ын гишүүн, сайд, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн ерөнхий менежерээр ажиллаж байсан, одоо ч ажиллаж байгаа хүмүүс, тэр ч байтугай прокурор хүртэл байна. Ийм л учраас “Урт цагаан” нурах гэж байсан ч ажиллуулаад ашгаа аваад суугаад байдаг хувалзнууд нь тэд байгаа юм.
Ямар компанийн ард хэн гэгч нь байдаг талаарх мэдээлэл Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдлийнхэн бидэнд байж л байна.
Маш ноцтой нь “Урт цагаан”-ы жинхэнэ түрээслэгч дээрх нөхдүүд 1 мкв-ын үнэ гэж нийслэлд ердөө 9000 төгрөг төлдөг. Гэсэн атлаа эдгээр түрээслэгч, дамлан түрээслэгчиддээ 1 мкв-ыг нь 5-30 сая төгрөгөөр түрээслэж ашиг орлого олдог байгаа юм.
Бодоод үз дээ. Есхөн мянган төгрөгийг нь 5-30 сая төгрөг болтол өсгөж өгдөг газар нь “Урт цагаан” байгаа биз. Ямрав дээ. Ийм бизнес Монголд байтугай, дэлхийд байхгүй шүү.
Ерөөс энд Улаанбаатар хөгжих үү, “Урт цагаан” үлдэх үү гэдэг том жижиг хоёр л асуудал тодорхой харагдаж байна шүү дээ.
Тиймээс төр шийдвэрээ гаргасан бол хэрэгжүүлэх хэрэгтэй. Нэг хоёр хүний биш нийтийн эрх ашгийн төлөө төрийн “төмөр нүүр”-ийг ч үзүүлэх ёстой.
Хэдхэн “хувалз”-наас айгаад, аль эсвэл тэдний төлөө төр шийдвэрээ гацаах ёсгүй юм.
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Улаанбаатар мэднэ ш дээ.Миеэ Жунай хоёрын 30 орчим бөгс долоогчид бэлгэнд авсан,цааш дам түрээсэлж 30жил цусаллаа.Лениний музейн түүх давтагдаж байгаа.
Zorigtoi hodolj hurdan nuraagaach ee
Төр юмаа мэдэх ёстой. Моторын дуунд унтаж чадахгүй маш их хямарч байна. Шим дэлгүүр мотор асаагаад айл гэрийн амьдралын бусниулж байна. Ийм муухай гудамж Улаанбаатарыг улам муухай болгож байна.
Төр юмаа мэдэх ёстой. Моторын дуунд унтаж чадахгүй маш их хямарч байна. Шим дэлгүүр мотор асаагаад айл гэрийн амьдралын бусниулж байна. Ийм муухай гудамж Улаанбаатарыг улам муухай болгож байна.
Davarsan huvalznuudadiig nam darah heregtei!
Balgasiig vtertvrgen nuraa!
УБ хот маань хөгжихгүй юм шиг бна. Урт цагааныг нураана гэвэл түүхийн дурсгал нураалгахгүй гээд хэсэг хүн гараад ирэх биз. Усан ориглуур барьж агаар орчноо цэвэршүүлэе гэхээр үгүй ээ хэрэггүй гээд байх юм. Улс төрөө гэж
ХЭМХ БОРООХОЙДООД ЧИРЭЭД ГАРГААЧ ТӨР УХААНТАЙ ЮМ БОЛ
ДАВАРЧИХСАН ТҮРЭЭСЛЭГЧДИЙГ ХЭМХ БОРООХОЙДООД ХӨЖ ГАРГА. ТӨР ХҮЧТЭЙ БАЙХ ЁСТОЙ ШҮҮ.
УРТ ЦАГААН ЮУНЫХ НЬ ҮНЭТ ӨВ БАЙХ ВЭ? ХУРААХ ХЭРЭГТЭЙ
наад заваан байраа буулгаачээ
Өнгө үзэмжтэй барилга бариад түрээслэх хэрэгтэй хэдэн луйварчид дамжуулан түрээслэдэг юм байна
Өнгө үзэмжтэй барилга бариад түрээслэх хэрэгтэй хэдэн луйварчид дамжуулан түрээслэдэг юм байна
Хамгийн гол нь тэнд ажиллаж амьдралаа залгуулж байсан оёдолчин, дархан, засварчин, үсчин худалдагч жирийн татвар төлөгч нарын ажлын байрны асуудлыг шийдэсний дараа тэр урт цагаанаа нураана уу, дэлбэлнэ үү, оронд нь гоё шилэн байшингаа барина уу хамаагүй ш дээ. Хэрвээ энэ асуудлыг шийдэлгүй мөрөөрөө ажлаа хийгээд татвараа төлөөд явж байсан жирийн иргэдийг хөөж тууж гудамжинд гаргаж байгаа бол маш буруу хууль бус үйлдэл мөн.
Та Ми Иегийн хамаатан,бэлгэнд барилга авсан дам түрээслэгч нь үү?
Харин чи Урт цагааны оронд баригдах шилэн ордонд залрах авилгалч луйварчин уу? Би ажил хийж амьдралаа авч яваа ядарсан жирийн иргэдэд төр тус болдоггүй юмаа гай болохгүй байх ёстой гэдгийг хэлж байна. Тэр хүмүүсийг хэлмэгдүүлж яасан ч болохгүй. Түүний оронд ганц чамайг тонилговол таарна.
Хүмүүсээс ажлын байрыг булаан авч байгаагаас өөрцгүй балмад үйл ажиллагааг зогсоохын төлөө үйлдвэрчний эвлэл яагаад тэмцэхгүй байна вэ? Зэрлэг капитализмын энэ муйхар арга барилаар хол явахгүй ээ хотын дарга аа! Тэнд ажиллаж байсан ард түмний минь нэгээхэн хэсэг тэр хүмүүсийг яагаад бодохгүй, зөвхөн сонгуулийн өмнөх пиараа бодоод байгаа юм бэ? би танаас асууж байна. Хариу хэлнэ үү.
Za hutsaad baildaa 21 zuund tohirson barilga barildaa
Za hutsaad baildaa 21 zuund tohirson barilga barildaa
Za hutsaad baildaa 21 zuund tohirson barilga barildaa
Za hutsaad baildaa 21 zuund tohirson barilga barildaa
Хүмүүсээс ажлын байрыг булаан авч байгаагаас өөрцгүй балмад үйл ажиллагааг зогсоохын төлөө үйлдвэрчний эвлэл яагаад тэмцэхгүй байна вэ? Зэрлэг капитализмын энэ муйхар арга барилаар хол явахгүй ээ хотын дарга аа! Тэнд ажиллаж байсан ард түмний минь нэгээхэн хэсэг тэр хүмүүсийг яагаад бодохгүй, зөвхөн сонгуулийн өмнөх пиараа бодоод байгаа юм бэ? би танаас асууж байна. Хариу хэлнэ үү.
Хүмүүсээс ажлын байрыг нь булаан авч байгаа чинь тэдний хүүхдүүдээс хоногийн хоолыг нь булааж авч байгаагаа өөрцгүй шүү муусайн новшнууд аа. Та нар чинь бас өөрсдөө үр хүүхэдтэй биз дээ. Би та нараас ингэж асууж байна. Та нарыг новшнууд гэж гэж хэлэхэд ч багадана хотын дарга нар аа, хогийн луйварчид, ичдэггүй авилгалчид аа
Хүмүүсээс ажлын байрыг нь булаан авч байгаа чинь тэдний хүүхдүүдээс хоногийн хоолыг нь булааж авч байгаагаа өөрцгүй шүү муусайн новшнууд аа. Та нар чинь бас өөрсдөө үр хүүхэдтэй биз дээ. Би та нараас ингэж асууж байна. Та нарыг новшнууд гэж гэж хэлэхэд ч багадана хотын дарга нар аа, хогийн луйварчид, ичдэггүй авилгалчид аа
Нийслэлийн нүүр царайг гутаасан хэзээ мөдгүй нурж унах дөхсөн энэ барилгыг нураах нь зөв. Эрсдэлтэй барилгад үйл ажиллагаа явуулахаасаа айдаггүй янзын хүмүүс вэ заргалдаад явдаг. Нураад дотор нь хүн дарагдвал өөрсдийн буруу биш засаг төрийн л буруу гэнэ шүүдээ. Хуучнаасаа салж чадахгүй байна уу, цаад хүмүүсийн ятгалага байна уу. Эцэст нь та өөрөө хохирно шүү одоогийн эрхэм түрээслэгчид минь ээ.
Нийслэлийн нүүр царайг гутаасан хэзээ мөдгүй нурж унах дөхсөн энэ барилгыг нураах нь зөв. Эрсдэлтэй барилгад үйл ажиллагаа явуулахаасаа айдаггүй янзын хүмүүс вэ заргалдаад явдаг. Нураад дотор нь хүн дарагдвал өөрсдийн буруу биш засаг төрийн л буруу гэнэ шүүдээ. Хуучнаасаа салж чадахгүй байна уу, цаад хүмүүсийн ятгалага байна уу. Эцэст нь та өөрөө хохирно шүү одоогийн эрхэм түрээслэгчид минь ээ.
Газрыг нь чөлөөлж, хотын өнгө үзэмж, эрүүл орчинг бүрдүүлэх томоохон бүтээн байгуулалт босгох хэрэгтэй шүү. Төр өмчөө мэдэж, нийтийн эрх ашиг, нийслэлчүүдийн эрүүл мэнд, сайн сайхны тусын тулд өөрчлөлт хийх хэрэгтэй.
өндөр хоршооноос\ дүрслэх урлагын музей\ шар дэлгүүрийн хооронд үсчин, гутал засвар, оёдолчин, фото зурагчин,цаг, фото аппарат засвар, нарийн боов, мах, ногооны дэлгүүр, архи, пивоны дэлгүүр \пивийг бүр литерээр зардаг\, дугуй засвар, үсчин зэрэг нийслэлийн ахуйн үйлчилгээ төвлөрсөн, хотын хамгийн хөл хөдөлгөөнтэй гудамж байсан юм. архитектор дамбийням энэ түүхийг хадгалж "уртцагаан"-ы барилгыг төлөвлөсөн гүнзгий утга агуулагатай барилга учраас манай архитектурын дурсгал юм. манай улсад эзэмшиж буй байшингаа тодорхой хугацаанд засдаггүй, ашиглалтаа зөв явуулдаггүйг далимдуулан сүүлийн үед төрсөн луйварчид элдвээр хэлэн нураах дон тусаад байгааг анхаарч хотынхоо үүх түүхийг хадгалахгүй бол хүнд хэлэх, үзүүлэх юмгүй, хэнийч сонирхол татах юмгүй, хэдэн шилэн хайрцагаар дүүрэх аюул тулаад байгааг ухаарагтун.
Nuraa nuraa ovchin ueiin bolovson soyoltoi barilga bari
Nuraa nuraa ovchin ueiin bolovson soyoltoi barilga bari
Nuraa nuraa ovchin ueiin bolovson soyoltoi barilga bari
Nuraa nuraa ovchin ueiin bolovson soyoltoi barilga bari
Nuraa nuraa ovchin ueiin bolovson soyoltoi barilga bari
Nuraa nuraa ovchin ueiin bolovson soyoltoi barilga bari
Nuraa nuraa ovchin ueiin bolovson soyoltoi barilga bari
юу барих гэж улайраад байнаа ЛЕНИНИЙ МУЗЕЙ ХӨШӨӨ клуб ЛЕНИний нэртэй холбоотой бүхнийг устгасан Сталины хөшөө номын сан сталины ленийний нэртэй гудамж талбай нэгдэл САА үйлдвэр завод устсан МОНГОЛ орны тусгаар тогтнолын төлөө тэмцэж ирсэн хүмүүсийн үйл ул мөрийг арилгаж огт хийгээгүй байгаагүй мэтээр элбэгдоржтонгууд бат үүлтэнгүүд авирласаар ирлээ Сүхбаатар чойбалсангийн бунхнуудыг мавзолейг устгалаа энэ дээрх үйлдлүүд могол хүнд байдаг зан заншил уу эсвэл урвамтгай хорон санааны илрэл үү гажууд үйлдэл үү урдах хойтохоо мэдэхээ байсан мэдрэлгүй явдал уу
юу барих гэж улайраад байнаа ЛЕНИНИЙ МУЗЕЙ ХӨШӨӨ клуб ЛЕНИний нэртэй холбоотой бүхнийг устгасан Сталины хөшөө номын сан сталины ленийний нэртэй гудамж талбай нэгдэл САА үйлдвэр завод устсан МОНГОЛ орны тусгаар тогтнолын төлөө тэмцэж ирсэн хүмүүсийн үйл ул мөрийг арилгаж огт хийгээгүй байгаагүй мэтээр элбэгдоржтонгууд бат үүлтэнгүүд авирласаар ирлээ Сүхбаатар чойбалсангийн бунхнуудыг мавзолейг устгалаа энэ дээрх үйлдлүүд могол хүнд байдаг зан заншил уу эсвэл урвамтгай хорон санааны илрэл үү гажууд үйлдэл үү урдах хойтохоо мэдэхээ байсан мэдрэлгүй явдал уу
Шууд нураах. Энэ хэдхэн заваан дамжуулан түрээслэгч шулагч паразитуудад төр төмөр нүүрээ харуулах хэрэгтэй. Нураасны дараа буурин дээр нь юу барих нь өөр сэдэв. Би бодохдоо ногоон бүс буюу Сүх жанжны талбайд барих гээд байгаа цэцэрлэгийг барих саналтай.