Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дорноговь аймаг дахь Хилийн 0129 дүгээр ангийн хилийн хариуцсан хэсгээр БНХАУ-ын нэг иргэн энэ сарын 24-нд улсын хил зөрчсөнийг гэрээт хилчин Э.Тэмүүлэнгээр ахлуулсан хилийн манаа илрүүлж, саатуулжээ.
Мөн Эрээн-Замын-Үүд чиглэлийн 7813 дугаар ачааны галт тэрэгний тэвшинд нуугдаж, улсын хил зөрчсөн БНХАУ-ын нэг иргэнийг Замын-Үүд дэх Хилийн 0108 дугаар ангийн тээврийн хэрэгсэл шалгах манаанд үүрэг гүйцэтгэж байсан гэрээт хилчин О.Баяртогтох, Д.Цэнд-Аюуш нар энэ сарын 27-нд илрүүлэн саатуулсан байна.
Хил хамгаалах байгууллага 12 дахь жилдээ гэрээт хилчдээр хил хамгаалалт зохион байгуулж байгаа аж. Хугацаат цэргийн албыг хаасан залуус дахин гэрээт цэргээр хоёр жил үүрэг гүйцэтгэх нь хил хамгаалалтын үр дүнд ихээхэн эерэг нөлөө үзүүлж буйг тус салбарынхан онцолж байна.
Хилийн 0129 дүгээр ангийн гэрээт хилчин Э.Тэмүүлэн: БНХАУ-ын талаас явган нэг иргэн улсын хил зөрчсөнийг илрүүлэн, удирдлагадаа мэдэгдсэн. Цар тахлын үе учир бусад үеэс онцлогтой. Улсын онцгой комиссын шийдвэр, заавар зөвлөмжийн дагуу хил зөрчигчид үзлэг хийж биед нь хүрэлгүй аймгийн онцгой комисст мэдэгдэн хүлээлгэж өгсөн. Бид “COVID-19”-тэй холбогдуулан хилийн манаанд явах үедээ халдвар хамгааллыг чанд сахин биелүүлж байна. Бид алсын зайнаас дохиогоор харилцсан тул одоо эмнэлэгт биш гэр ажиглалт буюу тусгай байранд бүлэг ахалсан ахмад Б.Баатаржавын хамт тусгаарлалтад байна. Шинжилгээ өгсөн. Одоогоор ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй.
Хилийн 0108 дугаар ангийн гэрээт хилчин О.Баяртогтох: Эрээн-Замын-Үүд чиглэлийн 7813 дугаар ачааны галт тэрэгний тэвшинд гэрээт хилчин Д.Цэнд-Аюушийн хамт үзлэг хийж явах үед БНХАУ-ын нэг иргэн тээврийн хэрэгсэлд нуугдсан байсныг олж илрүүлсэн.. Манай анги цар тахлын үеийн онцгой байдалд шилжсэнээс хойш албаны үйл ажиллагааг халдвар хамгааллын бүрэн хувцас хэрэгсэлтэй хийж байгаа. Хил зөрчигчийг дараагийн шатны байгууллагад нь хүлээлгэн өгсөн.
Монгол Улсын Засгийн газраас БНХАУ-д гарсан “COVID-19” халдварын дэгдэлттэй холбогдуулан энэ оны нэгдүгээр сарын 28-наас эхлэн Монгол, Хятадын хилийн боомтуудаар зорчих иргэдийн хөдөлгөөнд хязгаарлалт хийсэн. Монгол Улс одоогийн нөхцөл байдалд дотооддоо вирус алдаагүй улсын тоонд зүй ёсоор багтаж байгаа хэдий ч улсын хилийг гадаадаас хил зөрчих, завдах, улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон эд зүйлс /байгалийн үнэт чулуу, түүх дурсгал соёлын үнэт өв, эд өлгийн зүйлс/-ийг нуун дарагдуулж хилээр нэвтрүүлэхийг завдах тохиолдол цөөнгүй байна. Хэдийгээр хилийн боомтуудаар зорчих иргэдийн хөдөлгөөнд хязгаарлалт хийсэн ч боомтын ачаа тээврийн шалгалт өмнөх үеэсээ 20-30 хувиар нэмэгдсэн байна.
Б.Содгэрэл
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
тагнуул биш үү
Монголыг тагнах шаардлагагүй бүх юм нь ил болсон ш дээ. Газар нутгаа Хятадуудаар заруулдаг болсон гэж байгаа.
Онц байдлын үе тул наад 2 хүнээ хар гэрт хорих нь зөв бх.
hoid solongosiin durvegch baih oo
Монголд өвчин тараах гэж зориуд орж ирсэн байх.
yyrgee sain bielyylsen mundag zaluud ih bayarlalaa. Byh hil hamgaalagch nartaa az jargal eryyl enh ulam ih amjilt hysen erooe
yyrgee sain bielyylsen mundag zaluud ih bayarlalaa. Byh hil hamgaalagch nartaa az jargal eryyl enh ulam ih amjilt hysen erooe
BI 1979-1982 OND ZAMIIN-YYDIIN SHALGAN NETRYYLEX 0108-R CALBART ALBA XASHCAN ENE XUGATSAAND ONTS-XILCHI TEMDEGIIG XOSHUUCH GENERAL ARBAIGAAC XIL ZORCHIG ILRYYLCEN GEJ SHAGNAGDA,MON OLON MJANGAN TOGROGNII YNET EDLEL BOLON BUCAD ZYILIIG TEEBRIIN XEREGCEL SHALGAJ BAIGAAD ILRYYLCEN GEJ EBLELIIN TOB XOROONII XILCHNII ALDAR ALTAN MEDAAL SHAGNAGDAJ MONGOL-ULCIIN TOLOO ZYTEGEE GEJ BAILAA MON MANAI SHALGAN NEBTRYYLEX BOOMTOD 30-GARUI XILCHI ALBA XAACAN ENE CALBARAAC 6-N XILCHIN ONTS-XILCHIN TEMDEGTEI XALAGDAJ 1982 OND DAMJIN ONGORYYLEX DEER 1982-OND XILIIN TSERGEEC XALAGDAJ BAICAN BYX XILCHID TEND TSUGLARDAG BAICAN TER YED ZAMIIN-YYDIIN 6-XILCHIN NEG ONII 6-ONTS-XILCHDIIG MASH ONTSOLJ CURBALJLAG ABCH XILCHIN DAICHID URAA URAA GEJ XASHGIRCH BAICAN JUM TER YED CETGEL MASH CAIXAN BAIJ BILEE TER YED MANAI CALBARIIN DARGA AXMAD BJAMBAJAB ULC-TORIIN ORLOGCH AXMAD NOROBRENTSEN,XJATAD XELNII ORCHUULAGCH AXMAD MINJYYR ZEREG OFITSEERYYD BAICAN JUM
XILCH DEE CAIN BAINA EX ORNIIXOO XIL XYAZGAAR MONGOL ORNOO ARD TIMENTEIN CAIN XAMGAALARAI XILIIN SHUGMAN DEER ZAI ZABCAR BYY GARGA MONGOL ULCIIN BYX XILCHIN DAICHIN OFITSER ALBAN XAAGCHDAD XAMGIIN CAIN CAIXNIIG XYCEN EROOJ BAINA
Тэнэг монголчууд хятадтай хүзүү сээрээ холбон сайн нөхөрлө эцэст нь тэнэг монголчууд шинжаан уйгарчууд шиг хятадуудын гарт зэрлэгээр тамлуулна.
Hil huuli busaar nevtersen Hyatad irged gej bichij bai.
Naad Hunee taviach. Mongolchuudtai adil amidral huuj yavaa yadarsan neg l baina.