Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газарт ирүүлсэн мэдээллийн дагуу шалгалт хийж, Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эм бэлдмэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг хувь хүн худалдан борлуулж байсан зөрчлийг илрүүлэн таслан зогсоов. Шалгалтаар найман нэр төрлийн эм худалдаалж байсныг хурааж, аймгийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлд шилжүүлэн, зөрчил гаргасан иргэнд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн шийтгэлийн арга хэмжээ авсан байна.
Сэтгэгдэл0
Бүртгэлгүй эмээс болоод сайхан бөх хүртэл допинг хэрэглэсэн муу нэртэй боллоо шүү дээ. Энэ эрүүлийг хамгаалах яам юугаа хийж хуйхаа маажиж байдаг байна аа?
"Бүртгэлгүй" гэдэг чинь байцаагчид хахуулиа өгөөгүй гэсэн үг үү? Уг нь иргэд гадаадад хувь хувьсгалын ажлаар явах, ажиллаж амьдарч байх үедээ өөрсдөө эсвэл ах дүү нарынхаа ууж хэрэглэж сайн үр нөлөөг нь махан биеэрээ таньж мэдсэн эм бэлдмэл, биологийн нэмэлт бүтээгдэхүүнийг бага сагаар оруулж ирээд тав арван цаас унагаан зарж борлуулан хэн хэндээ ашигтай зүйл хийж байхад төр хажуунаас нь оролцож "бүртгэл"-ийн хураамж, элдэв татвар нэхэж зовоогоод байх юм. Ямар хар тамхи зарсан биш дээ. "Бүртгэнэ", "зөвшөөрөл өгнө" гэдэг чинь улсын байцаагч нэртэй малгуудын хахууль авахын өөр нэр.
малнуудын
Одоо ходоо орон нутгийн эмийн сан руу эмийн бооний худалдаа, эмийн сангууд хууль дурэм журам хэрэгжхээс омно хуурамч,буртгэлгуй эмуудээ арай хямд унээр шахж байгаа, Сэлэнгэ аймгийхан сайн байна.Баяр хургэе! Энэ хуний эруул мэндээр тоглож байгаа, ядарсан ард тумний кармааг сэгсэрч байгаа шуналын бугнуудыг сайн торго, шийтгэ!!!