Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр бол ХХI зууны Монголын улс төрийн хэлмэгдүүлэлтийн хамгийн том бай болж, эрх баригчдын “Овоо хараа”-нд байсаар байгааг ард түмэн мэднэ. Тэгвэл түүний хүү Э.Батшугарыг хүртэл тагнаж, чагнаж байсан баримтыг “WikiLeaks” задруулсныг өнгөрсөн баасан гаригт www.ikon.mn сайт мэдээлсэн юм.
“WikiLeaks” бол Австралийн иргэн Жулиан Ассанжийн үүсгэн байгуулсан мэдээллийн сайт юм. Энэ сайт 2006 оноос хойш дэлхийн улс орнуудын төр, засгийн нууц бичиг баримтуудыг дэлгэх болсноор анхаарлын төвд орж , шуугиулж эхэлсэн билээ.
Тэдгээр баримтууд дотор нь Монгол Улсын Засгийн газартай холбоотой мэдээллүүд ч гарах болсон.
Тэгвэл WikiLeaks-ийн баримтыг эш болгож www.ikon.mn сайт мэдээлэхдээ
“Монголын эрх баригчид Италийн кибер тагнуулын Hacking Team компанийн бүтээгдэхүүнийг ашиглан хувь хүний компьютерт нууцаар нэвтэрч, мэдээлэл цуглуулдаг нь батлагдсан. Монголын Авлигатай тэмцэх газар болон Hacking Team компанийн хооронд тагнуулын программыг ашиглахад гарч буй техникийн алдааны талаар хэдэн зуун имэйл солилцсон байдаг. Тэдгээр имэйлүүд нь хэн гэдэг хүнийг тагнаж байгаагаа нууцалж, зөвхөн “хэрэглэгчийн дугаар” (user’s no) ашиглан харилцдаг байжээ.
Харин ганцхан тохиолдолд Авлигатай Тэмцэх Газрын ажилтан санамсаргүй “batshugar” нэртэй компьютерт тагнуулын программ суулгахад ямар алдаа гарч байгаа талаар Италийн мэргэжилтнүүдэд мэдээлж, техникийн тусламж хүссэн байна. Эндээс харвал Авлигатай Тэмцэх Газар 2013 онд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү Э.Батшугарыг тагнах оролдлого хийж байсан бололтой” гэжээ.
Дээрх мэдээллийг бүр тодруулбал, WikiLeaks-ийн ил болгосон баримтыг харвал 2013 оны долдугаар сарын 26-нд “Hacking Team” компани руу АТГ-ын и-мэйл хаяг бүхий Өлзийбадрах гэдэг хүн тусламж хүсч мэйл бичихдээ алдаа гаргасан байгаа юм. Зөвхөн хэрэглэгчийн дугаар ашиглан харилцдаг и-мэйлдээ “Batshugar.e” компьютерийг тагнахыг оролдож байгаагаа ил бичсэнийг ийнхүү WikiLeaks мэдээлсэн.
Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг 2012 оны дөрөвдүгээр сарын 12-ны шөнө хууль хүчний байгууллагууд тэрчигтээ хөдөлж баривчилж байв. Тэгвэл Э.Батшугарыг тагнахыг оролдсон 2013 оны долдугаар сард Н.Энхбаяр өлсгөлөн, тэмцэл дунд өрнүүлсэн шоронгийн өдрүүдийг дуусгаж байсан. Харин Э.Батшугар тухайн үед Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм.
Тэгэхээр Монголын улс төр, эдийн засгийн бүлэглэлүүдийн зүгээс Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярыг хянаж цагдаад зогсохгүй, хүүг нь ч бас байнга ангуучилж байдаг нь ийнхүү гадаад эх сурвалжаар батлагдаж байна.
Мөн үүний цаана Монголын хууль хяналтын байгууллагууд эрх баригчдын гар хөл болж төсвийн хөрөнгөөр гадаадын компанид өндөр төлбөр төлж энэ мэт хэн нэгнийг тагнах, чагнах үйл ажиллагаа явуулаад сууж байдаг нь зүйд нийцэх үү гэсэн асуудал гарч ирж байна. Хууль хяналтын байгууллагууд одоо ч энэ арга барилаа хэрэглэсээр байгаа юу.
Б.Төгс
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.9.28 ДАВАА № 187 (6412)
Сэтгэгдэл0
Элбэгдоржийг сайн тагнаж байгаа байх шүү.
Аймаар юм өө , гадны тагнуулын байгуулгатай хамтарч иргэд ээ тагнадаг байж. Бодвол Цыхуагийн хийсэн ажил л биздээ.
Хэнтийн бодон гахай толгойлсон дүр эсгэгч авлигачин Андлалын өргөө гэгч Ал салтааны дүрстэй хөшөө босгосон Оюун-Эрдэнийг тагнасан гээд Гэрэлийг хусаад сайн дураараа ажлаа өгсөн гэж мэдээлээ биз дээ..
Занданшатар нь Оюун-Эрдэнэ Хүрэлсүх нарыгаа нууцаар тагнах үүрэг Гэрэлд өгсөн гэлцээд байх юм..
ТАГНАХ НЬ ЗӨВШ ДЭЭ.ОЮУН-ЭРДЭНЭ ХҮРЭЛСҮХ ХОЁР НЭГ НУТГИЙНХ ЮУ Ч ХИЙХ ЮМ БИЛЭЭ.ХОНГОРЫНХОНЫГ ЯАХ ГЭЭД БАЙГАА ЮМ БИЛЭЭ.ЕР НЬ ТАГНУУЛ ЧИНЬ ТАГНАХ ЁСТОЙ.МАНАЙ ТАГНУУЛЫНХАН АРЧААГҮЙ УЧРААС МЭДЭГДЧИХЭЭД БАЙНА.МЭДЭГДЭХ ЮУ БАЙХАВ МОНГОЛ ХҮНИЙ ТЭНГЭРЭЭС ЗАЯАСАН ЯСАНД НЬ ШИНГЭСЭН МАТАХ НЭГ НЬ ОЧИЖ ХЭЛЭЭ БИЗ.МОНГОЛ НЭЭХ НУУЦ ЯРИХ ДУРТАЙ.ХАДГАЛЖ ЧАДДАГ ЮМ УУ?УРВАХАД ХЭЗЭЭД БЭЛЭН АРД ЧИНЬ ХУТГА ДАЛАЙГААД ЗОГСДОГ НАЙЗААР ХҮРЭЭЛҮҮЛСЭН УРВАХЫГ ҮНДЭСНИЙ БАХАРХАЛ БОЛГОЛОО ДОО.АЛБАНААС БУУЛАА АРААС НЬ ХАМАГ Л НУС ЦЭРЭЭ ЦАЦАХ ЮМ.
Энэ нусгайг юугий нь тагнадаг байнаа. Ядахдаа Н.Энхбаярын төрсөн хүү нь юм биш
яг үнэн, хэл ярианы хөгжил муутай энийг хэн тагнахав дээ
Дээхэн Энхбаярыг Намбарын хуу биш гэж нэг их тараадаг бж билээ, ийм заваан аргаар ажилладаг улс терчидтэй улс яаж еедлехевдээ. Тэгээд иймэрхуу комм бичээд сууж бдг хумуусийн эхчууд гэж ямар ухамсаргуй арчаагуй эмэгтэйчууд бдг бол. Манай монголын туух гэж нил ергемел, бутач, эхээрээ овоглосон хумуус, 100 жилийн емне хун амын талаас илуу нь тийм бсн. Иймэрхуу яриа тарааж бгаа хумуусийн ихэнхийх нь 3 дах уеээс дээш иймэрхуу л хумуус бгаа. Харин тэр Батшугар удам судар сайтай бсн шуу. Тэгээд л доромжилж доош оруулах гэж ядаж бгаа юм бхдаа. Ман-ыхан гэж ийм арга барилтай бж улс орныг хегжуулнэ гэж юу бхав, хун доромжилж ард тумнээ дээрэмдэхээс еер юу чадхавдээ. Жинхэнэ нуур царай нь бол дээдэх коммент.
МАН 60 тэрбумаараа монголын төлөө гэх сэтгэлтэй улсыг биш харин суудлын төлөө мөнгөө төлсөн ууж идэх гэсэн авлигач хулгайч нарыг томилж дарга болгосон.Одоогийн монголын дарга нар бол бүгд ийм.Тэдэн дунд мэдлэг боловсрол чадлаараа дарга болсон нэг ч хүн байхгүй.МАН-д хуурамч дипломтой.аль болох мангар тэнэг улс байх нь МАН-ын дарга нарын хулгай луйвраа хийхэд ашигтай .Шилдэг чадалтай улсыг дарга болгоод байсан бол өдийд Монгол өдийд Азийн бар биш юмаа гэхэд батгана болох байсан..МАН-ын авлигачин гахай дарга нарын хувьд Монгол хөгжих нь огт ашиггүй..
Yag tagnadag hvmvvs ni uursdiigee umuuruud ehlev vv ?
Harin tiim, biye biyenee tagnaad delhiin shivshig bolj yavaa ni gutamshig
ЭНЭ АМЬТНЫГ ХЭН ТООЖ ТАГНАЖ ЧАГНАХ ВЭДЭЭ. ӨӨАРИЙГӨӨ ИХЭД БОДСОН НЭГ МУУ НУС
Онцгүй л бн даа...
хятадуудтай хүзүү сээрээрээ болсон одооны хүмүүсииг ярихгүй өнгөрснөө яриад суух нь хэнд ашигтай юм бэ
Өнгөрснөө мэдэхгүй бол өнөөдөрт зөв дүгнэлт хийж чадахгуй гэдэг. Элбэгдорж хурц нарын үнэн төрхийг л тодруулж бн. Элбэгдорж эцгийг нь тамлаад ханахгуй хүүхдийг нь хүртэл оролдож бсн гэхэд муухай харгис бн шүү. Одоо худлаа ерзойсон шүдээ гаргаж нүдээ эргэлдүүлж инээд ханиадтай энгийн сайхан амьтан болж жүжиглээд. Мэддэгээс Батшугар, мэддэггүйгээс хичнээн айлын үр хүүхдийг хайрлахгуй оролдож бсн бол. Одоо юу ч болоогүй юм шиг ээлжит шоугаа эхэлчихсэн. Элбэгдорж гэж хэн бэ гэдгийг сануулах үүднээс энэ мэдээ хэрэгтэй л бн.
Хүрэлсүх бол Хятадын тавиул гэж Бат-Үүл мэдэгдсэн шүү. Нээрээ ч Хүрэлсүх Ван И даргыг хараад чичирч салгалаад байсан шүү..МАН-ын дарга нар монгол бичиг гэдэг ганцхан үгийг хэлж чадахгүй сур харвах дөхөн айж сандралдаад байсныг бодоход хятад эзэд нь загнахаар ирсэн байсан юм бишүү..
МАН өөрийн баньдиа болгохоор тагнасан юм биш үү?
ene ailiin aav,eej, bas chuchduud n ter N.Enchbayriin teneglel, os chonzon yagaad dundardagui um be???, tanar ichine gej mongol ug mededdgui umuu???, bas daraa n ymar chuuched n garch irj tenegtech boldoo
zass surtei shd ter nusgai batsaaniig bas ariin haalgaar mongol banknii ded zahiral bolgoson Tednii ger buld mongol uls urtei yumuu?
Дэлхийн бүх улс тагнах чагнаж байдаг.Энэ бол улс үндэстний эрх ашиг, аюулгүй байдлыг хамгаалж байгаа үйлдэл юм. Ард түмэн иргэн гэсэн хэт хавтгайруулсан нэршлийн ард гадаадын тагнуулууд,урвагчид,эрүүгийн гэмт хэрэгтнүүд,луйварчид гэхчлэн нийгэмд байдаг бүх бузар булайнууд байж байдаг юм.Зарим малууд иргэий халдашгүй эрх гэж донгосдог.Чиний хамгаалаад байгаа иргэний халдашгүй эрхийн ард байж байгаад л илэрдэг гадаадын тагнуулд элссэн урвагчид байдгийг битгий үгүйсгээрэй.Тагнах ёстой.чагнах ёстой.
МАН-д хятадын тусгай албанд элссэн нууц тагнуул зөндөө байгаа байх шүү.МАН Монгол улсын төлөө биш хятадуудын эрх ашгийг хамгийн түрүүнд бодсон тушаал шийдвэрүүдийг гаргаад байдаг нь их учиртай даа.
Mai minii hoshnogiig uns lalar mini
Батшугарыг тагнасан нь үнэн бол Намб. Энхбаяртай холбоогүй байх аа , төрсөн эцэгтэй нь холбоотой биз ...
Төрсөн эцэг гэснээс хүрэлсүх ухнаагийн хүүхэд биш гэсэн. Ухнаа тээвэрт явчихсан хойно авгай нь хүүхэд олдог бсн гэж хүмүүс ярьдаг юм бнлэ. Тэгээд ухнаагаар овоглоод. Ухнаа үргүй бсн юмуудаа, тэгээд л хүний хүүхдүүдийг хүлцэнгүй өсгөөд.
энэ мангар бацааныг хэн чагнадаг юм сонгууль болоод худлаа пиардаж байна. хэлээ хазаад худлаа уйлах гээд
enhbayrig sain darj bhgvi bol bolohgvi shvv .1 medehed boslogo gargaj yaduus tur barih vech irj medene .
Энэ жижиг гаравыг хэн тагнадаг юм бэ.
bayan ailiin nusan taglaag chagnalaa yu
Батшугарыг ПИАРдаад яах нь вэ. Хөөхий юугаа ч мэдэхгүй бацаан. Сүүлийн үед давтамжтайгаар нэрээ гаргаад байгаа санаа нь бас л ПИАР даад байгаа бололтой. Хар залуугаараа үеийн залуустайгаа өрсөлдөж амьдралаа босгох талаар санаа тавихын оронд эцэг эхийн хяналтанд аавын өсний хариуг авах тоглоомны хүү болоод явж байх гэж. Үнэхээр яадалтай залуу хүн улс төр хөөдөггүй л байхгүй юу.
Аутизмтай энэ малаар ажил хилгээд бид хожлоою
Эцгийг нь хэлмэгдуулж улс орноо зарж баяжсан луйварчдын хамсаатнууд Батшугар луу аймар дайрч бнаа. Бас юуг идэж луйвардана гэж тооцоолж бсанд нь саад болох гээд бгаа юм бол. Энхбаярын яг ингэж дайрч доромжилж бгаад дараа нь шоронд хийчихээд оюу толгойг гадныханд улс орноо богтлоод өгчихсөн. Хүн рүү дайрч доромжилж бгаагаар нь ямаршүү дотортой сэтгэлтэй хүн бэ гэдгийг дүгнэж болдог.
Өрөвдмөөр ядруу PR байна даа.
Hehe hoshin shog luivardchidin hyyhed tsaashaa
Цолмонгийн л садарлалын гай . Энхбаяр юу нь буруу гэж ...
Ene shulaga patsaanii yug ni tagndag bainaa.
Энэ хүнийг тагнан гэдэг цагийн гарз биз дээ
Namaig bas tagnaad baigaam shig sanagdaad bgaa, ih gomdoltoi bgaa.
Ингэж гэмгүй хүнийг тагнах арай дэндэнээ. Улс эх орны байгалийн баялгийг булаасан Элбэгдоржийг тагнаж мөрдөж баривчилвал таарна. Монгол улсын 3 дахь ерөнхийлөгч Н. Энхбаярыг дэндүү хэлмэгдүүлсэн.Энхбаяр дарга улс орныхоо ИХ ӨРИЙГ дарж чадаж байсан түүхэнд бичигдэх мундаг ерөнхийлөгч шүү!
Америк Илбэжооржын Хурцын ажил мендее.